x

Монтенегро улсын түүхийн товч

Өнөөгийн Монтенегро Улсын нутаг дэвсгэр Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт, Адриатын тэнгисийн эрэг болон Динарын нурууны уулархаг бүсэд оршдог бөгөөд хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн нэгэн чухал бүс нутагт тооцогддог. Эрт цагт энэ нутагт иллирийчүүд хэмээх индо-европ угсааны овог аймгууд суурьшиж, мал аж ахуй, худалдаа, гар урлал эрхлэн амьдарч байсан.

МЭӨ I зуунд өнөөгийн Монтенегрогийн нутаг Ромын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж, энэ үед зам харгуй, боомт, худалдааны төвүүд байгуулагдаж, хот суурингууд хөгжсөн. Харин МЭ 395 онд Ромын эзэнт гүрэн хоёр хуваагдахад энэ бүс нутаг Зүүн Ром буюу Византийн эзэнт гүрний мэдэлд шилжсэн.

VI-VII зууны үед Балканы хойгт славян аймгууд олноороо шилжин суурьшсанаар өнөөгийн монтенегрочуудын өвөг дээдэс бүрэлдсэн гэж үздэг. Энэ үед Дукля, Травуния, Зета зэрэг славян ханлигууд үүсэж, XI зуунд Дукля нь Балканы хамгийн хүчирхэг славян улсуудын нэг болж байв. XII-XIV зууны үед тус бүс нутаг Сербийн Неманичийн угсааны хаант улсын бүрэлдэхүүнд орж, үнэн алдартны шашин өргөн дэлгэрч, сүм хийд, шашны дурсгалууд олноор байгуулагдсан нь өнөөг хүртэл үндэсний соёлын үнэт өв болон хадгалагдан үлдсэн.

XV зуунд Османы эзэнт гүрэн Балканы ихэнх хэсгийг эзэлсэн боловч Монтенегрогийн уулархаг нутагт оршин суугчид удаан хугацаанд ширүүн эсэргүүцэл үзүүлж, бие даасан байдлаа хадгалж чадсан. Энэ үед Цетине хот улс төр, шашны төв болж хөгжсөн бөгөөд Монтенегрогийн удирдагчид шашин, төрийг хослуулсан онцлог тогтолцоо бий болгосон байна. Нутгийн ард иргэд славян хэл, үнэн алдартны шашин, зан заншил, цэргийн зохион байгуулалтаа хадгалан үлдсэн нь үндэсний ухамсар, тусгаар тогтнолын үзлийг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

XVII-XIX зууны турш Монтенегро Османы эзэнт гүрний эсрэг олон удаагийн дайн хийж, бие даасан байдлаа улам бататгасан байна. Ялангуяа I Петр Петрович-Негош, II Петр Петрович-Негош зэрэг удирдагчид улс орноо нэгтгэн бэхжүүлэх, хууль цааз тогтоох, боловсрол, соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. II Петр Петрович-Негош нь төрийн зүтгэлтэн төдийгүй Өмнөд Славын хамгийн алдартай яруу найрагч, сэтгэгчдийн нэг бөгөөд түүний бүтээлүүд өнөөг хүртэл Монтенегрогийн үндэсний соёлын чухал өвд тооцогддог.

Берлинд 1878 онд болсон конгрессоор Монтенегрог олон улсын хэмжээнд бүрэн эрхт, тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа улс төр, эдийн засгийн шинэчлэл эрчимжиж, 1910 онд Монтенегро Вант улсаас Хаант улс болж, засаглалын хувьд бэхэжсэн.

Дэлхийн I дайны үед Монтенегро Антантын эвслийн талд тулалдсан боловч 1916 онд Австри-Унгарын цэрэгт эзлэгдсэн. Дайны дараа 1918 онд Подгорицагийн хурлын шийдвэрээр Сербитэй нэгдэж, Серби, Хорват, Словенийн Хаант Улс (хожмын Югославын Хаант Улс)-ын бүрэлдэхүүнд орсон. Үүнийг Монтенегрочуудын дийлэнх дэмжсэн бол нөгөө хэсэг нь эсэргүүцэж, тусгаар тогтнолоо сэргээх хөдөлгөөнийг идэвхтэй үргэлжлүүлж байсан.

Дэлхийн II дайны үед Монтенегро Итали, Германы эзлэн түрэмгийлэлд өртсөн ч партизаны хөдөлгөөн идэвхтэй өрнөсөн. Улмаар 1945 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ) байгуулагдахад Бүгд Найрамдах Монтенегро Улс бүрэлдэхүүнд нь багтсан. Социализмын жилүүдэд үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэндийн салбарууд эрчимтэй хөгжиж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд бий болсон.

Югослав Улс 1990 оны эхээр задарч эхлэхэд Монтенегро Улс Сербитэй хамт үлдэж, 1992 онд Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсыг байгуулсан бөгөөд энэ холбоо 2003 онд Серби ба Монтенегро Улсын Холбоо болон шинэчлэгдсэн. Гэвч тусгаар тогтнох үзэл дахин хүчээ авч, 2006 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бүх нийтийн санал асуулгаар сонгогчдын 55.5 хувь нь тусгаар тогтнолыг дэмжсэн байна.

Үүний үндсэн дээр 2006 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Монтенегро Улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарлаж, удалгүй НҮБ-ын 192 дахь гишүүн болсон. Эдүгээ Монтенегро парламентын засаглалтай, ардчилсан тогтолцоотой улс бөгөөд Европын Холбоонд элсэхээр хэлэлцээ хийж, аялал жуулчлал, үйлчилгээ, далай тэнгист түшиглэсэн эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч байна. Олон зууны турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн түүх, үнэн алдартны шашин, славяны соёл, Адриатын тэнгисийн эргийн өвөрмөц байгаль өнөөгийн Монтенегрогийн үндэсний онцлог, үнэт өвийг бүрдүүлдэг.

Монтенегро улс Европын болон евроатлантын хамтын ажиллагааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгож, 2017 онд НАТО-д элссэн. Монтенегро нь олон зуун жилийн түүх, соёлын өвийг хадгалсан Котор, Цетине зэрэг түүхэн хотуудаараа алдартай. Которын хуучин хот нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бол Цетине нь Монтенегрогийн эртний нийслэл бөгөөд улс төр, шашин, соёлын чухал төв байсаар ирсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.35)
    HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more until I talked to a friend about it. She promised to speak to her husband, who happened to know a company specializing in recovering assets lost through fake investment companies. They gave me the contact for WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. After reaching out to them, they asked for all the necessary details about the investment and got to work. They kept giving me follow-up updates, and I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 09 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top