x

Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур хэвээр байна

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутам Монголын дотоодын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. Энэхүү мэдээлэл долоо хоног бүрийн эхэнд уншигчдад хүрч байх юм.

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.04.06-2026.04.12)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр долоо хоногийн хугацаанд нийт 6.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үүнээс Голомт Банк ХК, Хаан банк ХК, Инновэйшн инвестмент ХК, Монголын хөрөнгийн бирж ХК, болон Худалдаа Хөгжлийн банк ХК арилжааны үнийн дүнгээр тэргүүлсэн байна. Тус хугацаанд нийт удаагийн багцын арилжаа зохион байгуулагджээ. Тодруулбал:

  • Голомт Банк ХК-ийн (GLMT) 498 мянган ширхэг үнэт цаас нэгжийн 1,245 төгрөгөөр буюу нийт 620 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн индексүүд бууралттай хаагдлаа. TOP-20 индекс -1.27 хувиар буурч 50,119.16 нэгжид, MSE A индекс -0.69 хувиар унан 19,005.34 нэгжид, харин MSE B индекс -2.26 хувийн бууралттайгаар 14,159.61 нэгжид тус тус хаагджээ. MSE B индексийн харьцангуй огцом бууралт нь хөрвөх чадвар багатай, жижиг болон дунд хэмжээний компанийн хувьцаанд зарах дарамт илүү байсныг харуулж байна. Харин MSE A индексийн уналт харьцангуй бага байгаа нь томоохон, идэвхтэй арилжаалагддаг компаниуд тодорхой хэмжээнд тогтвортой байсныг илтгэв. Долоо хоногийн зах зээлийн хөдөлгөөнд улирлын болон техникийн хүчин зүйлс голлон нөлөөлсөн бөгөөд суурь үзүүлэлтүүдийн доройтлоос үүдсэн эрсдэл ажиглагдсангүй.

Тухайн хугацаанд хэд хэдэн компанийн хувьцаа ногдол ашиг хуваарилахтай холбоотойгоор ex-dividend төлөвт орсноор хувьцааны үнэ ногдол ашгийн хэмжээнд нийцүүлэн буурах хандлага ажиглагдсан. Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (ХЭХ)-ын тов зарлагдаж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэл эхэлсэн нь богино хугацааны хөрөнгө оруулагчдын байр суурь болон арилжааны идэвхэд тодорхой нөлөө үзүүлсэн байна. Ногдол ашигтай холбоотой үнийн тохируулга болон хөрөнгө оруулагчдын богино хугацааны байр суурийн өөрчлөлт нь өнгөрсөн долоо хоногийн бууралттай үр дүнгийн гол шалтгаан боллоо.

III САРД ИНФЛЯЦ ЭРГЭН ЭРЧИМЖИЖ 7.3 ХУВЬД ХҮРЧЭЭ

2026 оны гуравдугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс улсын хэмжээнд 7.4 хувь болж, өмнөх сарынхаас 1.2 нэгж хувиар эрчимжлээ. Инфляцын энэхүү өсөлтөд шатахууны үнэ болон хүнсний бүлгийн барааны ханшийн нэмэгдэл голлон нөлөөлсөн байна.

Ойрх Дорнодын бүс нутаг дахь геополитикийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ нэмэгдэж, тээвэр, логистикийн өртөгт дарамт учруулжээ. Үүний зэрэгцээ мах, махан бүтээгдэхүүний үнэ өсөж буй нь инфляцын дарамтыг цаашид ч хадгалагдах эрсдэлтэй байгааг харуулж байна. Улсын хэмжээнд хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.9-15.2 хувиар өссөн нь инфляцын бүтцэд хүнсний бүтээгдэхүүн давамгайлж байгааг илтгэж байна. Тодруулбал, мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 23 хувиар өссөн нь хэрэглээний үнийн индексэд хамгийн өндөр хувь нэмэр оруулсан үзүүлэлт болжээ. Энэ нь нийлүүлэлтийн улирлын онцлог, тээвэрлэлтийн зардлын өсөлт, импортын нөлөөллүүдтэй холбоотой байж болзошгүй байна.

Харин Улаанбаатар хотын инфляц гуравдугаар сард эргэн эрчимжиж, өмнөх сарынхаас 1.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 7.3 хувиар өсөөд байна. Нийслэлийн инфляцын гол хөдөлгөгч хүчин зүйл мөн л хүнсний бүлгийн барааны үнийн өсөлт байлаа. Тус бүлгийн үнэ гуравдугаар сард 15.3 хувиар өссөн нь 2023 оны есдүгээр сарынхаас хойших хамгийн өндөр түвшин болж байна. Мэргэжилтнүүдийн зүгээс шатахуун болон махны үнийн өсөлт хадгалагдвал инфляц ойрын саруудад цаашид ч эрчимжих төлөвтэй байгааг онцолж байна.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ: ОНЫ ЭХНИЙ ӨНДӨР ЭРЧ БА ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВ

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хоёр сард уул уурхайн салбарын идэвхжил, улирлын нөлөөллийн дэмжлэгээр өндөр өсөлттэй гүйцэтгэл үзүүллээ.

Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр бодит ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар өссөн бөгөөд энэхүү өсөлтөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 32.3 хувь, үйлчилгээний салбарынх 4.2 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Ийнхүү эдийн засаг оны эхний сард 8.6 хувь, хоёрдугаар сард 7.6 хувиар өссөн байна.

Гэсэн хэдий ч Дэлхийн Банкны Монголын эдийн засгийн шинэ тойм тайланд дурдсанаар 2025 онд огцом тэлсэн өсөлт 2026 онд 5.0 хувь орчимд саарах төлөвтэй байна. Өмнөх онд Оюу Толгойн зэсийн үйлдвэрлэл эрчээ авсан, мөн мал аж ахуйн салбар зудын хорогдлын дараа огцом сэргэсэн нь нүүрсний экспортын бууралт, гадаадын сул хөрөнгө оруулалтыг нөхөж, эдийн засгийн өсөлтийг 6.9 хувьд хүргэн тэтгэсэн юм. Харин энэ онд эдгээр онцгой хүчин зүйлс хэвийн түвшинд шилжсэнээр нийт өсөлтийн хурд саарах хүлээлт давамгайлж байна.

Цаашид дотоодын тогтвортой эрэлт, төрийн оролцоотой төсөл, хөтөлбөрүүдийн зарцуулалт эдийн засгийн идэвхийг дэмжих суурь хүчин зүйл хэвээр байх боловч геополитикийн тодорхойгүй байдал, худалдааны зөрчил, түүхий эдийн үнийн савлагаа зэрэг гадаад орчны эрсдэлүүд өсөлтийн төлөвт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байгааг Дэлхийн Банк анхааруулжээ. Мөн уул уурхайн томоохон төслүүдийн үндсэн бүтээн байгуулалтын үе шат дуусахын хэрээр гадаадын шууд хөрөнгө оруулалт удааширч, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ойрын хугацаанд хязгаарлагдмал байх төлөвтэйг онцолсон байна.

Дотоодын хувьд төсвийн сул бодлого богино хугацаанд өсөлтийг дэмжих ч инфляцын дарамтыг нэмэгдүүлж, урсгал дансны алдагдлыг тэлэх эрсдэлтэй гэж үзжээ. Үүний улмаас мөнгөний хатуу бодлого хадгалагдах нөхцөл бүрдэж болзошгүй бөгөөд макро эдийн засгийн дарамт өндөр хэвээр байгаа энэ нөхцөлд инфляц 2026 оны турш дунджаар 8.5 хувь орчимд хадгалагдана гэсэн төсөөллийг гаргасан байна.

ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТ ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын санхүүгийн салбарын анхаарал уламжлалт зээлийн өсөлтөөс илүү экспорт, худалдааны санхүүжилт (Trade Finance) д чиглэж, валютын орлого бүрдүүлдэг салбаруудыг эрсдэл багатай, урсгалд суурилсан санхүүжилтээр дэмжих чиг хандлага нэмэгдэж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Худалдаа, Хөгжлийн банкны “Худалдааны санхүүжилтийн форум” Resource economy буюу “Нөөцийн эдийн засаг” сэдвийн дор зохион байгуулж, байгалийн нөөц, эрчим хүч болон олон улсын худалдааны санхүүжилтийн чиг хандлага, өртгийг бууруулах боломжуудыг хэлэлцсэн байна. Форумоор банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан харилцагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодит шийдлүүдэд төвлөрчээ.

Дэлхийн хэмжээнд технологийн дэвшил, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаанд суурилсан эдийн засаг тэлж буйтай холбоотойгоор зэс, лити, газрын ховор элемент зэрэг стратегийн металлын эрэлт 2030 он гэхэд 30-40 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь баялаг ихтэй орнуудад боломж нээж буй ч уг боломжийг бодит эдийн засгийн өгөөж болгоход санхүүжилт, худалдаа, бодлогын уялдаа чухал хэвээр байгааг мэргэжилтнүүд онцолсон юм.

Монгол Улсын хувьд эрдэс баялгийн салбар эдийн засгийн гол тулгуур хэвээр бөгөөд гадаад худалдаа, санхүүжилтийн илүү тогтвортой, үр ашигтай тогтолцоо шаардлагатай болж байна. Худалдаа, Хөгжлийн банк 2025 оны байдлаар банкны сектор дахь уул уурхайн санхүүжилтийн 32 хувийг дангаар олгосон бөгөөд үүний 60.7 хувь нь алт, 19.6 хувь нь нүүрс, 12.3 хувь нь төмрийн хүдэр, үлдсэн 7.4 хувь нь бусад ашигт малтмалын төслүүдэд ногдож байна. Энэ нь санхүүжилтийн бүтэц аажмаар төрөлжиж буйг илтгэж байна. Нийт дүнгээр Trade Finance ийн идэвхжил нь “уул уурхайн бус экспорт”-ыг санхүүгийн түвшинд бодитоор дэмжих анхны бодит хөдөлгөөн эхэлж буйн дохио хэмээн зах зээлээс үнэлэгдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 3 цаг 10 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 3 цаг 17 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 3 цаг 22 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 3 цаг 28 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 3 цаг 40 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 5 цаг 33 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 6 цаг 10 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 6 цаг 24 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 6 цаг 31 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 6 цаг 38 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 47 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 6 цаг 49 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 7 цаг 2 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 7 цаг 12 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 7 цаг 54 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 7 цаг 59 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 8 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 9 цаг 16 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Өчигдөр 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Өчигдөр 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top