x

АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар

Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албанаас АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрийн талаар тайлбар мэдээлэл гаргажээ. Энэхүү багц мэдээллийг хүргэж байна.

АНУ нь 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс Монгол Улсын B1/B2 (бизнес/аяллын) виз мэдүүлэгчдийг "Визийн бонд" хөтөлбөрт хамруулж, виз гарсан нөхцөлд 15,000 ам.доллар хүртэл барьцаа шаардаж эхлээд байгаа юм.

Монгол Улсыг Визийн бондын хөтөлбөрт хамруулсан үндэслэл, зорилго

1. Монгол Улсыг Визийн бондын хөтөлбөрт хамруулах үндсэн шалтгаан юу байсан бэ? АНУ Монгол Улсын нөхцөл байдлыг үнэлэхдээ ямар шалгуур, үзүүлэлтүүдийг (визийн хугацаа хэтрүүлсэн гэх мэт) ашигласан бэ? Энэ хүрээнд Монгол Улсыг хэрхэн үнэлж байна вэ?

-Трампын засаг захиргаа АНУ-ын цагаачлалын хуулийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч, визийн үйл явцыг зөвхөн хууль ёсоор зорчиход нийцүүлэх замаар Америкийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж шаргуу ажилласаар байна. Визийн бонд хөтөлбөр нь хууль бус цагаачлалыг бууруулахад үр дүнтэй байгаа учраас өргөн хүрээг хамарсан цагаачлалын эрсдэлийн хүчин зүйлст тулгуурлан Трампын засаг захиргаа уг хөтөлбөрт хамрагдах улс орнуудын тоог нэмэгдүүлсэн. Улс орнуудыг визийн бонд хөтөлбөрт хамруулахдаа иргэдийн визийн хугацаа хэтрүүлсэн хувь, шалгах болон нэвтрүүлэх ажиллагааны дутагдалтай байдал болон гадаад бодлогын хүчин зүйлсийг харгалзан үздэг. АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацааг хэтрүүлсэн иргэдийн тоо нь хөтөлбөрт хамруулах тухай шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйлсийн зөвхөн нэг нь юм.

2. Визийн бонд хөтөлбөрийн ерөнхий зорилго, бодлогын үндэслэл юу вэ? Монгол Улсыг уг хөтөлбөрт хамруулснаар хоёр улсын харилцааны хувьд юуг илэрхийлж байна вэ?

-Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг визийн бондоор дамжуулан хэрэгжүүлж буйг танилцуулах зорилготой юм. Хөтөлбөрт хамруулах улс орныг эдгээр зорилгод нийцүүлэн сонгодог. Энэхүү арга хэмжээ нь хууль бусаар визийн хугацаа хэтрүүлэх явдлыг бууруулах замаар Америкийн ард иргэдийг хамгаалах, цагаачлалын хууль тогтоомжийг сахиулах, АНУ-ын татвар төлөгчдийн хөрөнгийг хамгаалахад чиглэсэн Ерөнхийлөгч Трампын тууштай бодлогын илэрхийлэл юм.

Хөтөлбөрийн хамрах хүрээ - Ямар төрлийн виз болон хэн хамрагдах вэ?

3. Визийн бонд хөтөлбөр нь Монгол Улсын иргэдэд олгох ямар төрлийн визэд хамаарах вэ (бизнес/аяллын B1/B2, оюутны болон бусад ангилал гэх мэт)? Ямар төрлийн визэд хамаарахгүй вэ? Тодорхой тайлбарлаж өгнө үү?

-Бондыг зөвхөн шаардлага хангасан B1/B2 (бизнес/аяллын) виз мэдүүлэгчдээс шаардана. Монгол Улсын иргэд B1/B2 визийн шаардлага хангасан бол виз олгохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний бонд байршуулах шаардлагатай.

4. Бондын шаардлага бүх виз мэдүүлэгчдэд ижил үйлчлэх үү, эсвэл зөвхөн тодорхой ангилал, эсвэл өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн тодорхой бүлэгт хамаарах уу? Жишээ нь анх удаа виз мэдүүлж буй хүмүүс, хугацаа хэтрүүлэх эрсдэлтэй гэж үзсэн хүмүүст гэх мэт...

-Монгол Улсын иргэд хаанаас виз мэдүүлж буйгаас үл хамааран B1/B2 бизнес/аяллын визийн шаардлага хангасан бол виз олгохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний бонд байршуулах шаардлагатай.

Хүүхэд, гэр бүл, хамт олноор зорчих тохиолдолд

5. Визийн бонд хөтөлбөр өөр өөр насны хүмүүст (хүүхэд, ахмад настан гэх мэт) хэрхэн үйлчлэх вэ? Гэр бүлээрээ аялах тохиолдолд бондыг хүн бүр тусад нь байршуулах уу, эсвэл гэр бүлээрээ нэг удаа бонд байршуулах боломжтой юу?

-Монгол Улсын иргэд B1/B2 бизнес/аяллын визийн шаардлага хангасан бол виз олгохоос өмнө тус бүр 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний бондыг байршуулах шаардлагатай. Виз мэдүүлэгчид ярилцлагаас хойш 30 хоногийн дотор бүрэн байршуулах шаардлагатай байдаг.

Бондын хэмжээ болон тогтоох шалгуур, хэрэгжилт, үргэлжлэх хугацаа, цаашдын төлөв

6. Визийн бондын хөтөлбөр нь тодорхой хугацаанд хэрэгжих уу, эсвэл тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх үү? Монгол Улсад ямар хугацаанд хэрэгжих төлөвтэй байгаа вэ?

-Ерөнхийлөгч Трампын “Америкийн ард иргэдийг довтолгооноос хамгаалах тухай” 14159 дугаар зарлигаар Сангийн сайдад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Дотоодын аюулгүй байдлын сайдтай хамтран, Цагаачлал ба Иргэншлийн тухай хуулийн хүрээнд бүх төрлийн бондыг удирдах тогтолцоог бүрдүүлэх үүрэг өгсөн. Мөн тус хуулийн 221(g)(3) дугаар заалтад консул тодорхой түр зорчигчдоос АНУ-аас тогтоосон хугацаанд гарах баталгаа болгон бонд шаардах эрх олгосон байдаг. Бонд шаардсан тохиолдолд уг бондыг бүрэн байршуулах хүртэл виз олгохгүй. Уг хөтөлбөр нь АНУ-ын цагаачлалын хуулийг сахиулахад визийн бонд хэр үр дүнтэй болохыг үнэлэх арга хэрэгсэл юм.

7.АНУ-ын зүгээс хөтөлбөрийг үргэлжлүүлэх, өөрчлөх эсвэл зогсоох шийдвэрийг ямар шалгуур үзүүлэлтээр (жишээ нь визийн хугацаа хэтрүүлсэн хувь гэх мэт) гаргах вэ? Энэ шийдвэрийг аль байгууллага гаргах вэ?

-Трампын засаг захиргаа нь АНУ-ын визийн үйл явц нь үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын хамгийн өндөр стандартыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд визийн шалгалттай холбоотой журам болон хугацаа хэтрүүлсэн үзүүлэлтүүдийг тогтмол хянаж байгаа. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай үед Визийн бонд хөтөлбөрт хамрагдах улс орнуудын жагсаалтад өөрчлөлт оруулах юм.

Бонд байршуулах, буцаан олгох, зөрчил гаргасан тохиолдолд авах арга хэмжээ

8.Визийн бондыг ямар сувгаар, ямар журмаар байршуулах вэ (жишээлбэл, банкны шилжүүлэг, бэлэн мөнгө, бусад хэрэгсэл)? Хэрэв виз мэдүүлэгч визийн нөхцөлийг бүрэн биелүүлж, хугацаандаа буцаж ирвэл бондыг хэрхэн, ямар валютаар, ямар хугацаанд, буцаан олгох вэ (банкаар болон бэлнээр)?

-Визийн ярилцлагын үеэр консул виз мэдүүлэгчийг АНУ-ын Сангийн яамны www.pay.gov цахим хаягаар дамжуулан визийн бонд байршуулах зааварчилгаа өгнө. Хэрэв виз мэдүүлэгч визийн болон бондын нөхцөлийг бүрэн биелүүлсэн бол байршуулсан бондыг бүрэн буцаан олгоно. Бондын нөхцөл нь Дотоодын Аюулгүй Байдлын Яамны I-352 маягт болон Холбооны бүртгэлд тодорхой тусгагдсан байдаг.

9.Визийн нөхцөлийг бүрэн дагаж мөрдөж зохих ёсоор зорчсон хүнд бонд буцаан олгоход нь хугацаандаа буцаж ирэхээс гадна ямар нэмэлт шаардлага тавигдах вэ (жишээ нь, АНУ-д байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй байх гэх мэт)?

-Хэрэв цагаачлалын бус визийн болон бондын нөхцөлийг (Дотоодын Аюулгүй Байдлын Яамны I-352 маягт болон Холбооны бүртгэлд тусгагдсан) бүрэн биелүүлсэн бол бондыг бүрэн буцаан олгоно. АНУ-ын хил нэвтрүүлэхээс татгалзсан, виз нь цуцлагдсан, эсвэл визийн 3 сарын хүчинтэй хугацаанд зорчоогүй тохиолдолд бондыг автоматаар буцаан олгоно.

10. Виз эзэмшигч визийн нөхцөлийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн, эсвэл АНУ-ын хилээр нэвтрэхээс татгалзуулсан тохиолдолд байршуулсан бонд нь яах вэ? Ямар нөхцөлд бонд хэсэгчлэн эсвэл бүрэн хураагдах вэ?

-Зөвшөөрөлгүй ажил эрхлэх, гэмт хэрэг үйлдэх, визийн статус өөрчлөх, эсвэл зөвшөөрөгдсөн хугацаанд АНУ-аас гараагүй байх зэрэг нь Визийн бонд хөтөлбөрийн нөхцөлийг зөрчсөнд тооцогдоно. Бусад төрлийн зөрчил мөн хамаарна. Бондын нөхцөлийг биелүүлсэн эсэхийг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) эцэслэн шийдвэрлэнэ. Визийн нөхцөлийг зөрчсөн байж болзошгүй тохиолдолд уг асуудлыг Дотоодын аюулгүй байдлын яаманд шилжүүлж, бондын нөхцөл зөрчигдсөн эсэхийг тогтооно.

Давж заалдах, маргаан шийдвэрлэх

11. Бондыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хураасан, эсвэл буцаан олголтыг зөвшөөрөөгүй тохиолдолд ямар сувгаар, аль байгууллагад, ямар хугацаанд давж заалдах боломжтой вэ? Ийм маргааныг шийдвэрлэх албан ёсны журам бий юу?

-Зарим тохиолдолд визийн бонд байршуулсан хүн аялах болон визийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө консулын хэлтэст холбогдох бичиг баримтын хамт биечлэн ирж, хүчинтэй визээ цуцлуулан, бондыг буцаан авах хүсэлт гаргаж болно. АНУ-ын хил нэвтрүүлэхээс татгалзсан, виз нь цуцлагдсан, эсвэл визийн 3 сарын хүчинтэй хугацаанд зорчоогүй тохиолдолд бондыг автоматаар буцаан олгоно.

Онцгой тохиолдол - АНУ-д болох Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)

12. АНУ-д зохион байгуулагдах Хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбартай Монгол Улсын иргэдэд Визийн бонд хөтөлбөр хамаарах уу, эсвэл тусгай журам, чөлөөлөлт, хөнгөлөлт бий юу?

-Монгол Улсын иргэн бүр B1/B2 бизнес/аяллын визийн шаардлага хангасан бол виз олгохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний бонд байршуулах шаардлагатай.

Монгол Улсыг бондын жагсаалтаас хасах,

Дипломат харилцаа

13. Цаашид Монгол Улсыг Визийн бонд хөтөлбөрийн жагсаалтаас хасахын тулд ямар босго, зорилтот үзүүлэлт (жишээ нь, хугацаа хэтрүүлэн оршин суух хувь буурах, сахилга бат сайжрах) хангах шаардлагатай вэ? АНУ-ын зүгээс Монгол Улсаас ямар гол нөхцөлүүдийг биелүүлэхийг хүлээж байна вэ?

-Трампын засаг захиргаа нь АНУ-ын визийн үйл явц нь үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдлын хамгийн өндөр стандартыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд визийн шалгалттай холбоотой журам болон хугацаа хэтрүүлэх үзүүлэлтүүдийг тогтмол хянаж байдаг. Үүнтэй холбоотойгоор шаардлагатай үед Визийн бонд хөтөлбөрт хамрагдах улс орнуудын жагсаалтад өөрчлөлт оруулах юм.

Улс төрийн нөхцөл байдал, олон нийтийн шүүмжлэл, АНУ-ын байр суурь

14. Визийн бондын хөтөлбөрийг АНУ-д хууль ёсоор зорчихыг хүссэн иргэдэд хэт их санхүүгийн дарамт учруулж байна гэж Монголчууд үзэж байна. АНУ-ын тал, ялангуяа Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам энэ шүүмжлэлд ямар хариу өгөх вэ?

-Трампын засаг захиргаа АНУ-ын цагаачлалын хуулийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч, визийн үйл явцыг зөвхөн хууль ёсоор зорчиход нийцүүлэх замаар Америкийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж шаргуу ажилласаар байна. Визийн бонд хөтөлбөр нь хууль бус цагаачлалыг бууруулахад үр дүнтэй байгаа учраас өргөн хүрээг хамарсан цагаачлалын эрсдэлийн хүчин зүйлс дээр тулгуурлан Трампын засаг захиргаа уг хөтөлбөрт хамрагдах улс орнуудын тоог нэмсэн. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио олон удаа онцлон тэмдэглэсэнчлэн, АНУ-ын виз бол хэн нэгний эдлэх эрх биш, зөвхөн давуу боломж юм. Визийн зөвшөөрөгдсөн хугацаа дуусахад АНУ-аас гарахгүй байх зэргээр хуулийг сахин биелүүлэх бодолгүй хүмүүс виз мэдүүлэх ёсгүй.

Бондын хэмжээг АНУ-ын Сангийн яам болон Дотоодын аюулгүй байдлын яамтай зөвшилцөн тогтоосон бөгөөд цагаачлалын хяналт, хэрэгжилтийн нийт зардлыг (нэг хүнд ойролцоогоор 17,121 ам.доллар) харгалзан үзсэн.

Урт хугацааны (10 жил) олон удаагийн B1/B2 виз

15. Хүчинтэй 10 жилийн олон удаагийн B1/B2 визтэй Монгол Улсын иргэдийн хувьд Визийн бонд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор виз сунгах / шинэчлэх журамд өөрчлөлт орсон уу?

-2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсын иргэн бүр B1/B2 бизнес/аяллын) ангиллын визийн шаардлага хангасан бол виз олгохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний бонд байршуулах шаардлагатай.

Шилжилтийн зохицуулалт (хүчинтэй виз, өмнө нь товлосон ярилцлага)

16. Визийн бондын хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө B1/B2 виз олгогдсон Монгол Улсын иргэд АНУ руу зорчихдоо хил дээр бонд байршуулах шаардлагатай юу?

-Визийн бондын шаардлага нь ухарч үйлчлэхгүй бөгөөд хүчинтэй визтэй иргэдэд хамаарахгүй.

17. Визийн ярилцлагаа 4 дүгээр сарын 2-ноос өмнө товлосон ч, ярилцлага нь энэ өдрөөс хойш байгаа виз мэдүүлэгчидэд бондын шаардлага хамаарах уу?

-Бондын шаардлага нь 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш Монгол Улсын иргэнд олгогдох B1/B2 виз бүрт үйлчилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа 1 цаг 51 мин Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ 1 цаг 52 мин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар 1 цаг 53 мин Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ 1 цаг 55 мин Мал хулгайлах гэмт хэрэгт 333 хүн ял шийтгүүлжээ 1 цаг 57 мин Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна 1 цаг 58 мин Дөрөвдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, шуурга шуурна 4 цаг 39 мин Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа 4 цаг 39 мин Нийслэлд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна 4 цаг 40 мин Хүү, торгуулийн орлогын аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ 4 цаг 46 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 4 цаг 48 мин Nissan компани автомашинуудаа хиймэл оюун ухаанд суурилсан өөрөө жолоодох системээр тоноглоно 6 цаг 31 мин АНУ-ын Сенат Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хязгаарлах тогтоолыг дэмжсэнгүй 6 цаг 32 мин Баянгол дүүрэгт 9.2 кг мөнгөн ус хууль бусаар хадгалж байсныг илрүүллээ 6 цаг 37 мин Гэр хорооллыг бүрэн камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ 6 цаг 38 мин Тариаланчдад хаврын тариалалтын шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгожээ 6 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд хэлсэн үг 6 цаг 43 мин Дэлхий даяар хиймэл оюун ашигласан кибер халдлага нэмэгдэж байна 6 цаг 44 мин Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн өсөлт 8 цаг 12 мин Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь барьдаг харгис татвар 8 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурх... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур...
Top