x

Багш нарын цалингийн тогтолцоог цэгцлэхийг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 39, Хоёрдугаар сургуульд ажиллаж, ЕБС-ийн багш, ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Он гарсаар залуу багш нарын цалин 35 орчим хувиар нэмэгджээ. Тухайлбал, 39 дүгээр сургуулийн англи хэлний багш А.Норовцэрэнгийн цалин 29 хувиар нэмэгджээ. Нэмэгдэл цалин авахын тулд тогтмол илүү цагаар ажилладгаа тэрбээр хэллээ.

Ипотекийн зээлд хамрагдахад хүндрэлтэй, банканд хүсэлтээ гаргахад орлого нь хүрэлцэхгүй байгааг, нэмэгдэл хөлсийг нэмэгдсэн цалингаас нь тооцож олгохгүй байгааг, цалин болон нэг сурагчдад ногдох хувьсах зардлын ойлгомжгүй байдлыг бий болгосон Засгийн газрын 53, 225 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг багш нар Ерөнхий сайдаас хүсэж байлаа.

Боловсролын салбарт “албан тушаалын цалин”, “үндсэн цалин” гэсэн цалингийн хоёр өөр ойлголт бий болсныг өөрчилж, цалингийн нэг сүлжээтэй болгох, нэмэгдэл хөлс, нөхөх төлбөр, урамшууллыг нэмэгдсэн цалингаас тооцож олгох зэрэг асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал Боловсролын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

“Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллана, хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөхөд багш нарын цалин, сэтгэл ханамж сайн байх нь чухал нөлөөтэйг Засгийн газрын тэргүүн онцлоод сургууль барих гэхээс илүү одоо ажиллаж буй багш нарынхаа цалин хөлс, нийгмийн баталгаанд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

- "Google-ийн сурган хүмүүжүүлэгчдийн дэлхийн сүлжээ"-нд монгол багш нар нэгдлээ -

Нийслэлийн Ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль дэлхийн боловсролын стандарттай нийцэх Google reference сургуулийн эхлэлээ тавьж, гурван сарын эрчимжүүлсэн сургалтын үр дүнд 106 багш Google-ийн дунд түвшний, 66 багш ахисан түвшний олон улсын гэрчилгээ авах болзол хангажээ.

Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар тус сургуулийн багш нарт Google Certified Educator Level 1, 2 болон Gemini Educator гэрчилгээг гардуулан өглөө. Эдгээр багш нар дэлхийн өнцөг булан бүрд байгаа шилдэг багш нартай туршлагаа хуваалцах, хамгийн сүүлийн үеийн заах арга зүйг цаг алдалгүй сургуульдаа нэвтрүүлж ажиллах юм.

Энэхүү хамтын ажиллагааны дараагийн томоохон алхам нь сурагчдын гарт очих зөөврийн 570 компьютер юм. Компьютер техник хангамж нийлүүлэгдсэнээр хүүхэд бүр хиймэл оюун ухааныг суралцахуйдаа зохистойгоор ашиглах боломж нээгдэж, сургалт дэлхийн түвшний хосолсон сургалтад шилжих ач холбогдолтой юм байна.

Ерөнхий сайд тус сургуулийн багш, сурагчидтай уулзах үеэрээ хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос, багш нарыг олон давхар тайлангаас чөлөөлж ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 13 цаг 45 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 14 цаг 19 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 15 цаг 33 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 15 цаг 50 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 16 цаг 30 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 16 цаг 47 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 16 цаг 54 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 17 цаг 4 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 17 цаг 26 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 17 цаг 31 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 17 цаг 36 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 17 цаг 39 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 18 цаг 1 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 18 цаг 16 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 18 цаг 37 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 18 цаг 57 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 19 цаг 4 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 10 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 19 цаг 16 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 19 цаг 23 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top