x

Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны Жаргалантын ам хариуцсан байгаль хамгаалагч П.Мөнхтөрийн редакцын зочин буландаа урьж ярилцлаа.

-Байгаль хамгаалагчаар хэдэн жил ажиллаж байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө Нүхтийн аманд ажиллаж байсан. Өнгөрсөн жилээс эхэлж, Жаргалтын аманд ажиллаж эхэлсэн. Байгаль хамгаалагч байнгын явуулын эргүүл хийж, зэрлэг ан амьтан хаагуур байрлаж байгаад нь хяналт тавьдаг. Суурьшлын бүстэй ойрхон учраас барилга байшин их баригдаж байгаа ямар асуудал гарах эрсдэлтэй байдаг.

-Хавар, намрын улиралд хуурайшил ихтэй байдаг болохоор гал түймэр гарах эрсдэлтэй учраас байгаль хамгаалагч ажлын ачаалал нэмэгдэг байх?

-Хавар намрын хуурайшилтын үе хяналтаа улам сайжруулдаг.Урин дулааны улиралд иргэдийн зорчих хөдөлгөөн ч эрс нэмэгдэг. Иргэд ууланд их алхалт хийж, агаарлаж салхинд гарсан болсон. Зарим гал түлж мах шарж, хоол хийж идчихээд галаа бүрэн унтраахгүй явах тохиолдол цөөнгүй бий. Үүнээс бол гал түймэр гардаг. Зарим нь татсан тамхиа унтраахгүй хаяснаас болж гал гардаг.

Тиймээс ууланд алхалт хийж байгаа хүн бүрт санамж бичиг, гал түймэртэй холбоотой мэдээллийг өгдөг. Сүүлийн үед иргэд байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалах ухамсартай болж байгаа. Ерөнхийдөө хавар гуравдугаар сараас эхлээд хяналтыг сулруулах байх тал дэрээ анхаардаг. Хуурайшилтай үед түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Зуны улиралд буюу хур бороотой үед түймэр гарах нь бага байдаг.

-Таны хариуцаж байгаа хэсэг зэрлэг амьтад хэр их байдаг?

-Жаргалантын аманд буга согоо, гөрөөс нэлээд элбэг байдаг. Энэ өвөл ууландаа нэлээд цастай байсан учраас зэрлэг амьтад уулнаасаа нэлээд доошоо буусан. Сүргээр бууж усанд ордог.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага өвс хужир тавьж өгнө гээд ирдэг. Бид үүнийг дэмжээд хүний хөлөөс зайтай, нохой шувуу очихгүй газарт тавьж өгдөг. Төлөвлөрсөн цэгт тавьж өгдөггүй.

-Зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж, хашаа хашлаганд хавчуулагдаж, үхэх, гэмтэж бэртэх тохиолдол цөөнгүй гардаг?

-Зэрлэг амьтад суурьшлын бүс рүү их орж ирдэг. Сүүлийн үед стандарт бус хашаанд зэрлэг ан амьтан хавчуулагдах асуудал цөөнгүй гарч байгаа. Өнгөрсөн 2025 онд хашааны стандарт батлагдсан байгаа. Аравдугаар сараас хойш манай захиргаанаас албанаас буулгах ажлыг нэлээд эрчимжүүлсэн.

Стандартыг мөрдүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа. Байгаль хамгаалагчид хариуцсан ам хэсэгтээ байрлаж ажилдаг учраас хяналтыг тогтмол тавиад явдаг.

-Таны хариуцаж байгаа энэ хэсэг зэрлэг амьтдын тоог нарийн гаргасан байдаг уу?

-Буга гөрөөс болон бусад зэрлэг амьтад нэг амандаа байнга байгаад байдаггүй. Энэ өвөл манай аманд 150-200 гаруй буга нэг хэсэг байж байгаад өөр ам руу авдаг. Одоо түргэний аманд харагдаж байсан гэсэн. Ер нь Богд уулыг тойроод явдаг учраас зэрлэг ан амьтны нарийн тоо гарах боломжгүй. Суурьшлын бүсэд ойрхон учраас зэрлэг нохой ихтэй. Ялангуяа Богд уулын арын аманд , Жаргалант, Нүхт, Арцатын аманд байгаа гөрөөснүүд зэрлэг нохойд бариулах тохиолдол мэр сэр гардаг.

Богдын захиргаанаас зэрлэг нохой устгах аргаа хэмжээг хийж байгаа учраас багасгаж байна. Устгал хийж байгаа гэсэн ч суурьшлын бүстэй ойрхон учраас зэрлэг нохойг 100 хувь байхгүй болохгүй байгаа. Жаргалтын араар болон Нүхт, Арцатын ам, Зайсан, Их тэнгэр, Бага тэнгэрт зэрлэгшсэн нохойнууд бөөнөөр явж байна. Бараг л зэрлэгшээд чонотой адилхан болчихсон хэд хэдэн нохой байгаа. Эдгээрийг устгах арга хэмжээ авч ажиллаж байна.

-Иргэдийн хувьд ууланд их алхдаг болсон. Алхалт хийж байгаа иргэд байгаль орчинтой холбоотой мэдээллийг байгаль хамгаалагчид өгдөг үү?

-Агаар салхинд гарч аялж байгаа хүмүүсийн байгальтай орчинтой харьцах хандлага сайжирч байгаа. Хавар намрын хуурайшилтын үед эрсдэл гарах гээд байдаг болохоос бусад үед гайгүй байдаг шүү. Ер нь иргэд гал түлэх, татсан тамхиа унтраахгүй хаяж байгаатай холбоотой байдаг юм. Иймээс иргэд хуурайшлын үед хариуцлагатай байх хэрэгтэй. Гал түймэр иргэдийн болгоомжгүй байдлаас болж гардаг.

Иргэдийн нэг давуу тал нь агаар салхинд гарахдаа цэвэрхэн явдаг болсон. Байрласан орчиндоо хог хаяхгүй, хогоо уутанд хийгээд аваад явдаг болсон. Энэ бол маш том соёл шүү.

-Таны хувьд хүүхэд байхаас байгаль хамгаалагч болох сонирхолтой байсан уу?

-Би хөдөө төрж өссөн. Манай хамаатны ах байгаль хамгаалагч хийдэг байсан. Би ахыгаа их дагаж морьтой мотоциклтой эргүүлд их явдаг байлаа. Ингэж явж байгаад байгаль хамгаалагч болох шийдвэр гаргаж, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Байгаль хамгаалагч экологич мэргэжлээр суралцаж, төгссөн. Энэ мэргэжилдээ их хайртай. Суурьшлын бүс ,орон нутагт ажиллах асрах их ялгаатай. Бидний гол үүрэг байгалийн сайхныг онгон дагшнаар байлгаж, үр хойшдоо өвлөн үлдээх тал дээр анхаарч ажилладаг.

Одоо иргэн бүр байгаль хамгаалагч гэдгийг ухамсрыг суулгах нь хамгийн чухал. Байгаль хамгаална гэхээр зөвхөн байгаль хамгаалагчийн ажил үүрэг гэж ойлгож болохгүй. Байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалж байж, бидний үр хойчид үлдэнэ. Миний хувьд өдөр бүр зэрлэг ан амьтан харж, байгалийн сайхны мэдэрч байдаг учраас байгаль хамгаалагч мэргэжлээр маш их бахархдаг. Би хүүхдүүд гэсэн байнга л байгаль эх дэлхийтэй цэвэрхэн ариун байлгах талаар хэлдэг.

- Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

Хөдөө аж ахуйн дээд сургуульд Байгаль хамгаалагч экологич мэргэжлээр төгсөөд сумандаа очиж ажилласан. Энэ сайхан мэргэжлээр 20 гаруй жил ажиллаж байна. Хүүхдүүд хотод суурьшаад аав ээж минь хот руу ирцгээ гээд байхаар хотод ирж суурьшсандаа. Хөдөө орон ажиллах хамгийн хялбар байдаг. Харин суурьшлын бүсэд бол байнгын иргэд харьцдаг ажилладаг учраас ачаалал ихтэй.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?

-Завхан аймгийн Шилүүстэй суманд төрж өссөн. Хүүхэд нас сумандаа өнгөрөөсөн. Намайг арван жилийн сургуулиа төгсөж байхад зах зээлийн үе эхэлж байсан. Тэр үед сургууль соёлд явна гэж бодохгүй хөдөө гарч мал маллах сонирхолтой байсан. Хөдөө 2-3 жил мал малласан. Байгаль хамгаалагч ахтай их ойр байсан учраас байгаль хамгаалагч мэргэжилтэй болсон.

-Та хэдэн хүүхэдтэй бэ. Таны мэргэжлийг сонирхож байгаа хүүхэд байна уу?

-Манайх гурван хүүхэдтэй. Хоёр охин нэг хүүтэй. Хоёр охин эдийн засаг мэргэжилтэй. Хүү энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа. Хүүдээ мэргэжлээ санал болгосон нэг их тоохгүй байгаа болохоор хүчлэхгүй байна. Өөрийнхөө сонирхлоо мэргэжлээ сонгох байх. Одоо энэ нийгэм бидний үеийн нийгэм шиг биш шүү дээ .

-Таны хувьд бусад байгаль хамгаалагч хэр туршлага солилцож ажиллаж байна?

-Богд уулыг тойрсон бүх аманд ажиллаж байгаа байгаль хамгаалагчидтай холбоотой ажилладаг. Мөн ажилтай холбоотой мэдээллээ байнга солилцдог. Зарим хэсэг тарвага зурам элбэгтэй учраас намрын улиралд ачаалал нэмэгдэг.

-Тарвага ангах тохиолдол бий юу?

-Суурьшлын бүс хэсэгтээ гайгүй. Жаахан зайтай хэсэгт тарвага зурам агнах асуудал жил бүр гардаг. Өнгөрсөн жил энд тарвага буусан тохиолдол гарсан. Байгаль хамгаалагчид ямар нэгэн зөрчлийг илрүүлээд Экологийн цагдаагийн албанд мэдэгдэг. Ингээд хуулийн байгууллага арга хэмжээ авч ажилладаг. Намрын улиралд Түргэний ам,Гүвээтийн аманд иргэд тарваганы нүхэнд урих их тавьдаг. Үүнийг байгаль хамгаалагч нар илрүүлж хурааж авдаг. Зарим өдөр 20-30 урих авдаг. Иргэдийн хувьд хориотой бүсэд тарваганы урих тавьж болохгүй гэдгийг мэддэг баймаар байна.

-Хашаа ханшлага стандарт болгох ажлыг иргэд аж ахуйн нэгж хэр дэмжиж байна?

-2025 оны 10 дугаар сараас Богдхан уул дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас албан бичгийг иргэд аж ахуйн нэгжид хашаа хашлага стандарт болгох албан бичгийг хүргүүлж эхэлсэн. Албан бичиг өгөхөд иргэд аж ахуйн нэгжүүд тоохгүй байсан учраас 2025 оны 11 дүгээр сараас эхлээд Зайсан Нүхтийн ам болон стандарт бус хашаа ихтэй газарт албанд буулгах ажлыг зохион байгуулсан.

Одоо иргэд аж ахуйн нэгжүүд хашаа хашлага стандарт болгох ажлыг эрчимжүүлж байгаа. Энэ зун гэхэд хашаа хашлаганы асуудал цэгцэрчих байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 8 цаг 26 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 8 цаг 31 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 8 цаг 36 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 8 цаг 44 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 8 цаг 48 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 9 цаг 40 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 10 цаг 15 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 10 цаг 54 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 14 цаг 8 мин ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цаг 55 мин Д.Нацагдоржийн музейн барилгын дэд бүтцийг шийдвэрлэнэ 14 цаг 59 мин Азербайжаны баг Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарчээ 16 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Уржигдар 19 цаг 07 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна Уржигдар 19 цаг 03 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна Уржигдар 18 цаг 20 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ Уржигдар 18 цаг 13 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой Уржигдар 15 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна Уржигдар 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа Уржигдар 13 цаг 25 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна Уржигдар 13 цаг 20 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар...
Top