x

АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ

Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын цэргийн ажиллагаа өчигдөр буюу даваа гарагт улам өргөжиж, нөхцөл байдал хурцадсаар байна. Хезболла бүлэглэлийн цохилтын хариуд Израил улс Ливаны нутаг дэвсгэрт цохилт өгч эхэлсэн бол Техраны зүгээс АНУ-ын цэргийн баазууд байрлаж буй Персийн булангийн орнуудыг чиглэсэн дайралтаа үргэлжлүүлсээр байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү ажиллагаа хэдэн долоо хоногийн турш үргэлжилж болзошгүй гэж мэдэгдээд, өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүлсэн ажиллагааны үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи амь үрэгдсэний дараа нөхцөл байдлыг хэн хянаж байгаа нь тодорхойгүй байна гэв.

Ираны эсрэг эхлүүлсэн энэхүү ажиллагаа нь Персийн булангийн бүс нутгийг дайны галд автуулж, Иран, Израил, Ливанд олон арван энгийн иргэд амиа алджээ. Түүнчлэн дэлхийн агаарын тээврийн салбарт хямрал үүсгэснээс гадна, дэлхийн газрын тосны худалдааны тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн тээвэрлэлтэд тасалдал үүсгэснээр газртын тосны үнэ огцом өсөж эхлээд байна.

Түүнчлэн Кувейтийн тал Ираны дайралтын үеэр АНУ-ын "F-15E" загварын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалаас мэдээлснээр, онгоцны багийн зургаан гишүүн бүгд шүхрээр бууж, эсэн мэнд аврагдсан байна. 

Одоогоор АНУ-ын тал Ираны нутаг дэвсгэр дэх 1250 гаруй байгууламжид цохилт өгч, тус улсын 11 хөлөг онгоцыг устгаснаа зарлаад байна.

Ерөнхийлөгч Д.Трампын хувьд АНУ болон түүний холбоотнууд  олон жилийн туршдайснаа гэж үзэж ирсэн Иранд цохилт өгсөн нь сүүлийн хэдэн арван жил дэх гадаад бодлогын хамгийн том эрсдэлтэй алхам болж байна. Тэрбээр Ираны зүгээс учруулж буй аюул занал нь дайн эхлүүлэх хангалттай үндэслэл болсон гэж үзэж байгаа ч үүнийг батлах тодорхой нотлох баримтыг дэлгээгүй гэж АНУ-ын зарим хууль тогтоогчид шүүмжилж байгаа юм.

Өмнө нь сураггүй болсонд тооцогдож байгаад даваа гарагт амь үрэгдсэн нь тогтоогдсон хоёр цэргийг оруулаад АНУ-ын зургаан цэргийн алба хаагч Иранаас Кувейтэд өгсөн хариу цохилтод өртөн амиа алдсан байна. 

Reuters/Ipsos"-оос явуулсан санал асуулгаас үзэхэд америкчуудын дөрөвний нэг нь энэхүү цэргийн ажиллагааг дэмжиж байгаа тул уг ажиллагаа нь энэ онд болох Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах намын хувьд улс төрийн томоохон эрсдэл дагуулж болзошгүй байна.

Эх сурвалж: Reuters 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.59.65)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2026 оны 03 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 46 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 23 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 48 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 59 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 6 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 11 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 20 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 56 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 56 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 2 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 5 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 8 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 13 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 57 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 9 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 33 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top