x

Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаатай байхыг онгойлон анхааруулж байна.

2026 оны 02-р сарын 28-ны 20 цагаас 03-р сарын 01-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 35-40 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, Алтайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутаг, цас багатай газраар 18-23 хэм, бусад нутгаар 23-28 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

2026 оны 03-р сарын 02-ноос 2026 оны 03-р сарын 06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 05-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 02-нд нутгийн өмнөд хэсгээр, 03-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 8 цаг 34 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 9 цаг 30 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 9 цаг 34 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 9 цаг 42 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 11 цаг 59 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 15 цаг 7 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 15 цаг 40 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 15 цаг 46 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 15 цаг 51 мин Шатахууны хямрал ба бодит байдал 16 цаг 0 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 16 цаг 13 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 16 цаг 22 мин Байгаль эхийн хилэн 16 цаг 30 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 16 цаг 43 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 16 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 16 цаг 54 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 17 цаг 3 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top