x

Б.Одбаяр: АН-ын шинэчлэл бусад намын хүч зузаатгал болж болохгүй

Баянзүрх дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.3.4/ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Одбаяр:

-Шаардлагын агуулга нь намын шинэчилсэн бүртгэлтэй холбоотой асуудал. “Нээлттэй, цэгцтэй” уриан дор явагдаж буй Ардчилсан намын шинэчилсэн бүртгэл улс орон даяар хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн, энэ сарын 10-ны 17:00 цагт дуусна.

Бүртгэл дуусахад долоохон өдөр үлдсэн энэ үед тодорхойгүй асуудлууд үүсэж байна. Ардчилсан намд элсэх, гишүүнчлэлээ шинэчлэх үйл ажиллагаа нь хэн бүхэнд нээлттэй бөгөөд агуулгын хувьд зөв зүйтэй ажил гэж бид үзэж байгаа. Гэвч сайн ажлын хажуугаар сөрөг үзэгдэл гарч болзошгүй байна.

Тухайлбал, намын үүд хаалга нээлттэй байгааг далимдуулан МАН болон бусад улс төрийн нам, эвслүүд зохион байгуулалттайгаар гишүүдээ Ардчилсан намын бүртгэлд хамруулах оролдлого хийж байгаа тухай мэдээлэл ирсэн.

Бид Баянзүрх дүүрэгтээ шинэчилсэн бүртгэлийг хариуцсан хороод дээрээ зохион байгуулж, намын гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, ардчиллыг дэмжигч иргэдийг элсүүлэх чиглэлээр ажиллаж байна. Гэвч ийм зохион байгуулалттай оролдлого нь намын суурь дархлаанд сөргөөр нөлөөлөх, улмаар дотоод эв нэгдэлд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэж байгаа.

Шинэчилсэн бүртгэл нь ердөө гурван минутын дотор хийгдэх боломжтой, хялбар процесс байгаа нь нээлттэй байдлыг илэрхийлж буй ч үүнийг буруугаар ашиглах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн нам доторх зарим гишүүд ч энэхүү нөхцөл байдлыг ашиглан талцал, зөрчил үүсгэх оролдлого хийж байгаа гэх хардлага байна. Иймд намын шинэчлэлийн үйл явц нь бусад намын “хүч зузаатгал” болж хувирахгүй байх, гишүүнчлэлийн бүртгэлийг илүү нягт, хяналттай зохион байгуулах шаардлагатай" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top