x

Монгол, Японы компаниуд өндөр технологийн салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэв

Худалдаа, хөгжлийн банк Япон-Монголын бизнесийн түншлэлийн уулзалтыг Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /JETRO/-тай хамтран өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ үеэр тус байгууллагын Бизнес хөгжлийн газрын захирал Нориказу Мори эхний жилүүдэд мэдээллийн технологи, инновацын чиглэл давамгайлж байсан бол энэ удаад илүү өргөн цар хүрээг хамарсан байгууллагууд оролцож байна. Тухайлбал, сансар судлал зэрэг шинэ, өндөр технологийн салбарууд нэмэгдсэн нь онцлог гэдгийг тодотгов.

Мөн тэрбээр "Гурван өдрийн турш бизнесийн уулзалт, нетворкинг зохион байгуулсан. Энэ хугацаанд үүссэн харилцаа холбоог улам бататгах, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх зорилгоор уулзалт зохион байгуулж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Олон салбарынхан оролцож байгаагаас онцолбол, эмнэлгийн зориулалтаар цус тээвэрлэх технологи хөгжүүлдэг компани, нарны хавтангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хүрэлцэн ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын хөгжил цэцэглэлтийг улам дэмжиж, түншлэлийг шинэ шатанд гаргахын зэрэгцээ Монгол, Японы хамтарсан шинэ бизнесийг бий болгох бодит боломж бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээв.

ХХБ-ны Токио дахь төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мягмардорж ярихдаа, "Манай төлөөлөгчийн газрын үндсэн зорилго нь Японы бизнес эрхлэгчдэд Монгол Улсыг илүү сайн таниулах, мөн Японы компаниудыг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. Тухайлбал, компаниа хэрхэн байгуулах, дансаа хэрхэн нээх, үйл ажиллагаагаа хэрхэн эхлүүлэх, цаашлаад Монголд ирсний дараа ямар бизнесийн түншүүдтэй хэрхэн хамтран ажиллах зэрэг бүх шатанд зөвлөгөө, мэдээлэл өгч, зуучлан дэмждэг. Өнөөдрийн байдлаар манай төлөөлөгчийн газраар дамжин 96 Японы компани Монгол Улсад нэвтэрч, үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компанийн цар хүрээ жил ирэх тусам өргөжин тэлж байгаа нь бидний ажлын бодит үр дүн юм.  Мөн ХХБ-ны харилцагч байгууллагууд оролцож, талууд хоорондоо нетворкинг хийж, бизнес уулзалтуудыг зохион байгуулан шинэ санаа, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж байна"  гэв.

Тус уулзалтад  27 Японы компанийн 40 гаруй төлөөлөгч оролцсон банйа. Мөн энэ төрлийн нетворкинг болон бизнес уулзалт идэвхтэй зохион байгуулж, Монгол, Японы бизнес эрхлэгчдийг илүү ойр холбох зорилготой ажиллах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top