x

Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ

Украинтай хийж буй дайнд Москваг дэмжихийн тулд Умард Солонгосоос ОХУ руу сум зэвсэг зэрэг цэргийн зориулалттай бүтээгдэхүүн бүхий 33 мянга орчим чингэлэг илгээсэн гэж Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын байгууллага өчигдөр мэдээлжээ.

БНСУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Тагнуулын газраас сөрөг хүчний "Ардын хүч" намын гишүүн Кан Дэ Шикт хүргүүлсэн тайланд дурдсанаар, Пёньянаас илгээсэн эдгээр чингэлгээр 152 мм-ийн их бууны 15 сая гаруй ширхэг сум илгээсэн байж болзошгүй байна.

Тагнуулынхны энэхүү дүгнэлт нь өнгөрсөн оны долоодугаар сард мэдээлж байсан 28 мянган чингэлэгтэй харьцуулахад ОХУ-д нийлүүлсэн цэргийн тусламжийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэнийг илтгэж байгаа юм. Мэдээллээс үзэхэд, Умард Солонгос чингэлгийг далайн замаар тээвэрлэхдээ ихэвчлэн Оросын хилээс холгүй орших Ражин боомтыг ашиглаж байсан байна.

Түүнчлэн Умард Солонгосоос 170 мм-ийн өөрөө явагч их буу, 240 мм-ийн зэрэг галлагч тийрэлтэт систем зэрэг 220 орчим нэгж техник нийлүүлжээ. Үүнээс гадна 122 мм болон 152 мм-ийн сум, танк эсэргүүцэгч пуужин, ойрын зайн тусгалт баллистик пуужин зэрэг бусад төрлийн зэвсэг хэрэгслийг Орост нийлүүлж байгаа аж.

Мөн 2024 оны аравдугаар сараас хойш нийт 16 мянга гаруй цэргийг Орос руу илгээжээ. Хэдийгээр өнгөрсөн оны 12 дугаар сард тэднээс 1000 орчим нь эх орондоо буцаж ирсэн боловч тэднийг тун удахгүй фронт руу дахин илгээх төлөвтэй байна гэж Өмнөд Солонгосын тагнуулууд мэдээлжээ. 

2024 оны зургаадугаар сард байгуулсан түншлэлийн гэрээний хүрээнд Умард Солонгос, ОХУ цэрэг, дипломат болон эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа юм.

Пёньян Оросын талд үзүүлж буй дэмжлэгийнхээ хариуд тагнуулын хиймэл дагуул, цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны болон цөмийн цэнэгт хошууны овор хэмжээг багасгах зэрэг чухал технологиудыг олж авахыг эрмэлзэж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэжээ.

Эх сурвалж: Yonhap 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 38 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 42 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 46 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 53 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 56 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 0 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 4 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 7 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 24 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 38 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 42 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 46 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 59 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 4 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 7 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 11 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 14 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 19 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 26 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top