x

Б.Жавхлан: 500 сая долларын бондыг хүү багатай гаргаж, эрсдлийг буурууллаа

Засгийн газрын 2026.03.04-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар салбар хариуцсан сайд нар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Засгийн газраас “Сенчири-5” өрийн зохицуулалтын арга хэмжээг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай хэрэгжүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд 500.0 сая ам.долларын бондыг зургаан жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр  арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийж чадлаа.  Засгийн газар өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулснаар 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй юм.

Засгийн газраас өрийн зохицуулалтын арга хэмжээг авах үед дэлхий дахинд цэргийн ажиллагаа үүсээгүй байсан. Түүнээс урьтаж, цаг үеэ маш сайн тодорхойлж, эгзэгтэй үед тохиромжтой байдлаар бонд гаргасан нь сайн хэрэг боллоо.

Бондын захиалгад Ази, Америк Европ тивийн 93 хөрөнгө оруулагчийн 1.6 тэрбум ам.долларын захиалга ирсэн . Өөрөөр хэлбэл, 500 сая ам.долларын бонд гаргахад 3.2 дахин санал ирлээ.

Энэ удаагийн бонд 5.95 хувийн хүүтэй буюу эрсдлийг 2.22 хувиар бууруулсан нь Засгийн газрын түүхэнд хамгийн бага эрсдлийн түвшинд гарсан бонд боллоо. Эрсдлийн түвшин бага гарсан нь гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад итгэл үзүүлж байгаагийн илрэл боллоо гэж үзэж болно. Бондыг амжилттай гаргаснаар дараах эерэг 4 үр дагавар эдийн засагт  үзүүлнэ. Жил бүр олон улсын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагч нартаа зориулж бенж марк тогтоодог.  Гадаад нөхцөл байдал тодорхойгүй үед Засгийн газар  түүхэндээ үнэт цаасны хамгийн бага эрсдлийн  түвшинг тогтоосон нь цаашдаа гадаадын санхүүгийн хөрөнгө оруулагч нарын итгэлийг үргэлжлүүлсэн, зах зээлийнхээ хүүг тодорхой болгосон, дотоодын ААН -ийн олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан корпит бондын хүүгийн суурь түвшинг багасгаж чадсан үзүүлэлт болж байгаа. Өөрөөр хэлбэл, эндээс цаашаагаа гарах хувийн хэвшлийн корпит бондууд маань одоо байгаа хүүгийн түвшинг буулгах, шинээр бонд гаргахад бага хүүтэй гаргах боломжийг бүрдүүллээ.

2028 он хүртэл хүү нь төлөгдөх 320 сая ам.долларын 8.65 хувийн хүүтэй зардлыг 5.95 болгож, нийтдээ 57 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг бодитоор хэмнэх боломж гарлаа.

Гуравдугаарт, нөөцөө тодорхой хэмжээгээр хамгаалж чадлаа. Хэрвээ бид энэ бондыг амжилттай гаргаж чадаагүй бол гурван сард Монгол Улсын валютын нөөц дор хаяж 150 сая ам.доллар, төгрөгийн ханшаар харвал 530 тэрбум төгрөгөөр Төрийн сан нэг гүйлгээгээр багасгах эрсдлээ арилгаж чадлаа.

Хэрвээ 7 хоног алдсан бол хүүгийн зардлыг буулгаж чадахгүй байх эрсдэл биднийг хүлээж байгаа нь тодорхой харагдаж байна.

Энэ удаагийн бондын зохицуулалт нь үҮндсэндээ хоёр том зорилготой байсан. Энэ он болон 2028 он хүртэл үргэлжилж байгаа өндөр үнэтэй бондын хүүгийн зардлыг бууруулах.  2026, 2027, 2028 онд нэг дор орж ирэх өндөр төлбөрүүдийг хойшоо хугацаагаар нь төсөвт дарамт багатайгаар тараан байршуулах зорилготой байсан гэлээ.

Төрийн нууцыг УИХ-д шилжүүлж, албаны нууцыг байхгүй болгоно

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Албан тушаалтнууд дур зоргоороо шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсныг хуулиас хасна. Тагнуулын байгууллагад бүртгэлтэй байгаагаар 894 албаны нууц байна, цаашид ил болно гэсэн үг.

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллага бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр хийж байгаа хуулийн төсөл юм. Ирэх 7 хоногт уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Төрийн нууцын жагсаалтыг Засийн газар баталж байгаа. 574 мэдээлэл байгаа. Шинээр өргөн мэдүүлэх Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн төслөөр 574 мэдээлэл биш 372 мэдээллээр Төрийн нууцын мэдээлэл багасч байна гэсэн үг.

Цаашид УИХ-д Төрийн нууцыг батлах эрх шилжинэ гэсэн үг.  Төрийн эрх барих дээд байгууллагын хяналтад төрийн нууцтай холбоотой харилцаа орно.

Засгийн газрын тогтоолоор баталсан жагсаалтын хүрээнд хэт өргөжүүлсэн шаардлагагүй, үндэсний аюулгүй байдал,  батлан хамгаалах, гадаад бодлоготой холбоогүй шаардлагагүй мэдээллийг нууцалсан,   зарим нууцад авсан мэдээлэл хоорондоо давхардсан, зөрчилдсөн асуудал гарсан. Үүнийг тагнуулын байгууллага болон бусад холбогдох хуулийн байгууллага нэгбүрчлэн нягталж шалгаж, Төрийн нууцын жагсаалтыг боловсруулсан. Цаашдаа албаны нууц гэж байхгүй болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top