x

Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өглөө

Пакистаны цэргүүд баасан гарагт шилжих шөнө Афганистаны нийслэл Кабул болон хэд хэдэн хотод агаарын цохилт өгчээ.

Хилийн дагуух хэд хэдэн хэсэгт байрлах Талибаны харуулын цэгүүд, штабууд, зэвсгийн агуулахуудад агаараас болон газраас цохилт өгсөн байна. "Al Jazeera" телевизээр мэдээлснээр, Пакистаны цэргийн нисэх онгоцууд Афганистаны өмнөд нутгийн Кандагар муж дахь цэргийн баазад мөн цохилт өгчээ. Пакистаны Батлан хамгаалахын сайд Хожа Асиф мэдэгдэхдээ, энэхүү довтолгоог хилийн бүсэд үйлдсэн Афганистаны талын халдлагын хариуд авсан зайлшгүй арга хэмжээ гэж тодорхойлсон байна. "50 жилийн туршид бид таван сая афган хүнийг хүлээн авсан. Өнөөдөр ч сая сая афганчууд манай нутагт амьжиргаагаа залгуулж байна. Бидний тэвчээр барагдлаа. Одоо бидний хооронд нээлттэй дайн эхэллээ" гэж тэрбээр мэдэгджээ.

Афганистаны 133 цэрэг алагдсан ба талибуудын 9 байрлалыг эзлэн авч, 27 байрлалыг устгасан гэж Пакистаны тал мэдээлсэн байна.

Афганистаны засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Забихулла Мужахидын мэдэгдсэнээр, Пакистаны цэргүүдийн довтолгооны дараа Афганистаны тал Кандагар болон Гильменд муж дахь Пакистаны цэргийн баазуудад хариу цохилт өгч эхэлсэн байна. Афганистаны цохилтод өртөн Пакистаны 10 цэрэг амиа алдаж, 13 түшиц газар эзлэгджээ.

Афганистаны эрх баригчдын мэдэгдсэнээр, ням гарагт хил орчмын бүс дэх Афганистаны байрлалуудад Пакистаны цэргүүд довтолсны хариуд цохилт өгчээ. 2611 км урт хилээр хиллэдэг Пакистан, Афганистаны харилцаа 10 дугаар сард болсон зэвсэгт мөргөлдөөний дараа эрс муудсан бөгөөд уг мөргөлдөөний улмаас хоёр талаас 70 гаруй хүн амиа алдсан байна.

Пакистаны тал Афганистаны эрх баригчдыг "Пакистан руу халдлага үйлдэхэд бэлтгэхэд өөрийн нутаг дэвсгэрийг зэвсэгт бүлэглэлүүдэд ашиглуулж байна" гэж буруутгаж байгаа юм. Харин талибууд үүнийг няцааж, Пакистаны аюулгүй байдал бол тус улсын дотоодын асуудал гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 45 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top