x

Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол?

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид Иран яах бол?

АНУ-ын Тагнуулын Төв Газар /ТТГ/ сүүлийн хэдэн сар хиймэл дагуулын тусламжтайгаар Ираны удирдагч аятолла Али Хаменейгийн хөдөлгөөн бүрийг ажиглаж 2023 оны 2-р сарын 28-ны өдөр аятолла Хаменей өөрийнхөө ордонд Ираны төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийх болсныг мэджээ. 

АНУ анхандаа Ираны ордон руу шөнө цохилт хийх гэж байснаа больж маргааш өглөө нь тэрхүү уулзалтын үед цохилт өгөхөөр тогтжээ. Ингээд АНУ-ын ТТГ тэрхүү маш чухал нууцлалтай мэдээллийг Израилийн талд яаралтай дамжуулан өгчээ.

Үүнээс өмнө АНУ, Израйль хоёр хэрэв Иран АНУ- тай хэлэлцээр хийж цөмийн зэвсэг хийх хөтөлбөрөө зогсоохгүй үргэлжлүүлвэлхамтарсан агаарын цохилт өгнө хэмээн тохирсон байлаа.

“WSJ” хэмээх хэвлэл мэдээллийн хэрэгслээр “АНУ Иран руу агаарын цохилт хийхдээ“Anthropic” компаний боловсруулсан хамгийн орчин үеийнхиймэл оюун ухааны хэрэгслэлийг ашигласан” хэмээн мэдээлжээ. 

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Иранд агаарын цохилт хийхийн өмнө мэдэгдэхдээ “Иранд агаарын цохилт хийх зорилго нь Ираны харгис дэглэмийн аюул заналыг устгахад оршино. Бидний энэхүү ажиллагаа бол Иран улс цөмийн зэвсэгтэй болох явдлын эсрэг ажиллагаа байх болно” хэмээж байв.

Энэ оны 2-р сарын 28-ны өдөр Д.Трамп “Иран улс цөмийн зэвсэгтэй болох хөтөлбөрөө зогсоогоогүй тул АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагаа эхэллээ. Ираны аятолла Хаменей болон бусаддээд түвшний удирдагчид манай агаарын цэргийн цохилтод өртөж алагдсан болно. Хаменей бол дэлхийн хамгийн аюултай хорон санаат хүмүүсийн нэг байсан юм. Хаменей алагдсан нь шударга ёс юм. Учир нь энэ дэлхийн олон шударга хүмүүс Хаменей болон түүний харгис дээрэмчид алуурчдаасболж үй олноороо алагдаж байсан, үй олноороо тахир дутуу болж байсан. Хаменей манай тагнуулын ажиллагаа болон өндөр түвшний технологитой ажиглалтын  системнээс бултаж чадаагүй юм “ хэмээн мэдэгджээ. 

АНУ, Израилийн энэхүү анхны агаарын довтолгооны улмаас   Тегеранд Ираны төрийн 40 гаруй өндөр албан тушаалтан амь эрсэджээ. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Хаменейг хөнөөсөн нь маш том гэмт хэрэг, Бид АНУ болон Израилаас өшөөгөө авах болно” хэмээн мэдэгдлээ. 

Хаменей ийнхүү Ираныг 40 жил удирдаад 86 насандаа нас барлаа. Ираны удирдагч Хаменейгийн тухай гадаадын судлаач шинжээчид олон дүгнэлт гаргаж байна.

Түүний дэглэмийн балгаар Иран улс сүүлийн 40 жил олон улсын тавцан дээр ганцаардаж цэрэг шашны харгис улс болон хувирчээ. Эдийн засаг нь доголдож мөнгөний ханш огцом унаж гадаад харилцаа бараг үгүй болов. Нэг ам.долларын ханш  ираны 1 сая 500 000 риалтай тэнцэж байв. Эмэгтэйчүүдийн эрх байхгүй болов. Үг хэлэх, үзэл бодлоо хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдав. Телевиз, интернет, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр чөлөөт үзэл бодол,  үнэн мэдээллийг гаргахыг хориглов. Залуусыг рок хөгжим сонсож орчин үеийн бүжиг хийхийг хориглов. Иргэдийн гадаадад аялах эрх хязгаарлагдав. Ираны залуус яаж Иранаас дүрвэж гадаадад гарах вэ хэмээн мөрөөддөг болов. Хаменей Иранд эмэгтэй хүн дугуй унаж болох, болохгүйг хүртэл зааж тушаадаг болжээ. 

Иранд сүүлийн жилүүдэд болсон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцсон хэдэн мянган хүнийг цаазаар авчээ.  2017 онд шатахууны үнийг нэмсэн, жирийн залуу бүсгүй Махса Аминийн амь насыг хөнөөсөн, ундны цэвэр ус улс даяар хүрэлцэхгүй  болсон зэрэг асуудлаар иргэдийн эсэргүүцлийн жагсаал олон удаа болсныг цэрэг зэвсгийн хүчээр дарж байлаа. 

Хамгийн сүүлд болсон 2026 оны нэгдүгээр сарын жагсаалын үед эрх баригчид 7000 иран хүнийг буудан хөнөөсөн гэсэн мэдээ Ираны ТВ-ээр гарч байлаа. Энэ тоо үнэн хэрэгтээ үүнээс 4 дахин олон буюу 30 000 хүн амь үрэгдсэн  гэдэг. Хаменей АНУ болон Израилийг газрын хөрснөөс арчиж хаяна хэмээн мэдэгддэг байв. 

Хаменей гэж хэн бэ, тэр хэрхэн Ираны дээд удирдагч болов?

Али Хаменей  Ираны Мешхед хотод 1939 онд исламын нэгэн санваартны гэрт хоёр дахь хүү нь болж төржээ. 

Али бага насандаа шашны сургуульд элсэн оржээ. Тэр хүүхэд байхдаа л Ираны цогтой хувьсгалч Сайд Сафавиг бишрэн шүтдэг байв.Дараа нь Али Кум хотод шилжин суралцжээ.

Али 1962 онд Исламын шашны сургуулиа төгсөж Исламын шашны залуухан санваартан ажил амьдралаа эхэлсэн гэдэг. 

Түүнийг залуугаас нь мэддэг хүмүүсийн яриагааар бол тэр залуудаа эелдэг даруухан зантай, өндөр гоолиг биетэй залуу санваартан байжээ. Уран зохиол унших дуртай, тамхи татдаг, залуустай ярилцах дуртай хүн байсан гэдэг.

Гэвч тэр бээр нас ахимаг болсон хойноо улс төр ярьдаг,   өрнөдийг үзэн яддаг хувьсгалч хүн болсон гэдэг.

Удалгүй Али Хоменей 1964 оноос эхлэн Шахын Засгийн Газрын эсрэг хувьсгалт ажиллагаанд оролцож,   АНУ-ыг үзэн яддаг болов. 

Түүний хувьсгалт ажиллагаа болон засгийн газрын эсрэг үзэл нь төр засгийн анхаарлыг татаж Ираны тусгай алба түүнийг баривчилж тэр хэд хэдэн удаа шоронд хоригджээ.

1964 онд Али Кум хотыг орхиж өвчтэй эцгээ асрахаар Мешхед хотод иржээ. Мешхед хотод байхдаа тэр бээр Коран судар заахаас гадна Ираны төр,засгийн эсрэг ажиллагаа явуулсан тул шоронд орсон ажээ.

1979 онд Иранд хувьсгал гарч түүний багш, ираны исламын  хувьсгалын удирдагч аятолла Хоменей түүнийг Исламын Хувьсгалт Зөвлөлийн гишүүнээр томилжээ.

Дараа нь Али Хаменей өндөр албан тушаалд томилогдож Ираны Ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогджээ. 

1989 онд Ираны удирдагч Хоменей  таалал төгсөв. Дараа нь Ираны аятоллаг сонгох ёс жаяг явагдаж Хаменейг сонгожээ. Ингээд шинээр сонгогдсон аятолла Али Хаманей хуучны арга барилаар хуучин ёсоо баримталж улс орноо удирдаж эхэлсэн ажээ.

Түүнд улс доторхи олон нам,олон шашин, олон фракцийг зохицуулах ямар ч бодлого байсангүй. Тэр зөвхөн ганц өөрийн диктатур болон зөвхөн шариатын ёсыг  тогтоожээ.

Тэр 40 жилийн турш улс орно удирдахдаа ямар ч гадаад бодлогын уян зөөлөн олон талт харилцаа байдгийг огт мэдсэнгүй. Тэр АНУ болон өрнөдийг Сатана буюу шулмын хүчин хэмээн үзэн яддаг байв. 

Али Хаменей өнгөрсөн 40 жилийн турш исламын экстремистуудийн дэлхий даяархи алан хядах ажиллагааг дэмжиж санхүүжүүлж байв.

Хаменей ард түмнээ огт сонсдоггүй байв. Тэр ард түмнийхээ хүсэл эрмэлзлэлийг огт ойшоодоггүй байв. Тэр өөрийн харгис арга барилдаа хатуу итгэдэг, бусдад итгэдэггүй хүн байв.

Тэр бүх насаараа гадаад, дотоодын дайсантай тэмцэнэ хэмээн мэдэгддэг байв. Хаменей эхнэр, 4 хүү, 2 охинтой хүн байлаа.

Яг одооны байдлаар Иранд   Хаменей нас барсны 40 хоногийн гашуудал зарлаад байна. Ираны хүн амыннэг хэсэг нь гашуудаж байхад нөгөө хэсэг нь баярлаж байна. 

Ираны эрх баригчидАНУ-тай хэлэлцээр хийхгүй, цаашид АНУ, Израилтай тулалдах болно хэмээн мэдэгдэж байна.

Одоо цаашид Иран яах бол?

Дараагийн аятоллаг Ираны шашны 88 зөвлөх хуралдаж дэг жаягийн дагуу сонгодог юм байна. Одоо Ираны ард түмэнд ардчилал эрх чөлөөг сонгох зам нээлттэй байна. Гэвч ираны ард түмэнд эрх чөлөөгөө сонгох боломж олдох болов уу. Хэрэв дахиад л харгис аятолла гарч ирээд өмнөх аятоллагийн бодлогыг үргэлжлүүлээд Иран цөмийн зэвсэг хөөцөлдөөд эхэлвэл яах вэ?

Иранд сөрөг ардчилсан хүчин гэж байна уу? Ираны хунтайж Реза Пехлеви Иранд ирж ардчилсан засгийн газраа байгуулж тэргүүлж чадах уу? Чөлөөт сонгууль Иранд явуулах боломж байна уу. Иранд төр, шашныг тусгаарлаж, шашин улс орныг удирдах бус,төр улс орноо удирддаг болж чадах уу?  81 сая хүн амтай Иран улс өндөр хөгжилтэй,  ардчилсан улс болж чадах уу? 

Энэ бүх асуудал Ираны өмнө тулгарч байна. 5000 жилийн баялаг түүхтэй дорно дахины соёлт ард түмэн иранчууд эцсийн эцэст зөв замдаа орно гэдэгт найдаж байна. 

Доржийн СҮХБААТАР/baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 49 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 26 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 52 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 3 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 9 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 15 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 20 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 24 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 55 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 59 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 16 цаг 0 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 5 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 8 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 11 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 22 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 16 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top