x

Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоёр орны харилцааны шинэ цагийн эхлэл гэж бид харж байна

Япон, Монгол хоёр улсын харилцан ойлголцол, найрамдалт харил цаанд онцгой хувь нэмэр оруулсан дөрвөн иргэнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахарагаас “Элчин сайдын өргөмжлөл”ийг гардуулсан билээ. Энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүтай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам өргөжиж байна. Иргэд хоорондын харилцаа ч бас...?

Япон, Монгол хоёр улс нь дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жил буюу 2022 онд харилцаагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон шат ахиулж, бүхий л салбарт хамтын ажил-лагаагаа хөгжүүлж ирсэн билээ. Ялангуяа өнгөрсөн оны долдугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад айлчлал хийсэн нь хоёр орны найрсаг харилцааны бэлгэдэл болсон үйл явдал бөгөөд энэ нь энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүхий л хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүнд биеллээ олсон билээ. Тэднийг халуун дотноор хүлээн авч, хамтран ажилласанд гүнээ талархаж байна. Цог Жавхлант Эзэн Хаан Монголд байх үеэрээ, иргэд хоорондын харилцаа нь Япон, Монгол хоёр орны бат бөх найрамдалт хамтын ажиллагааны үндэс суурь хэмээн өгүүлсэн билээ.

-Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг улам бэхжүүллээ?

-Эзэн Хааны айлчлал амжилттай болсон нь хоёр орны харилцааны оргил бус, шинэ цаг үеийн эхлэл гэж бид харж байна. Иймээс бид бүхэн цаашид улам бүр хичээл зүтгэл гарган ажиллахыг зорьж байна.

Энэхүү өргөмжлөлийг өнөө жил гардаж буй дөрвөн эрхэм нь бага залуу насандаа Япон Улсад суралцаж ажиллаад, эх орондоо эргэн ирснээс хойш өөрсдийн мэргэшсэн салбарыг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, хоёр орны харилцан итгэлцсэн, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж ирсэн билээ. Өнөөдөр бид Япон, Монголын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны тулгуур болж, энэ харилцааг улам бүр хөгжүүлэн дэвшүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ирсэн энэхүү эрхмүүдийн гавьяа зүтгэлийг хүндэтгэн, ийнхүү олон нийтэд өргөнөөр танилцуулж, улмаар цаашдын хөгжил дэвшилд хөтлөх зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.

-Нийт дөрвөн хүн өргөмжлөл гардан авлаа. Ямар ямар хүмүүс энэхүү өргөмжлөлийг ийнхүү хүртэв?

-Монгол Улсын Их сургуулийн дэд профессор А.Амарбаяр нь Япон улсад суралцаж байхдаа олж авсан мэдлэг туршлагаа ашиглан, Монгол Улсын Их сургуульд багшлангаа сэргээгдэх эрчим хүчний судалгаа болон эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологийг хөгжүүлэх зэрэг олон ажилд оролцож, Монгол Улсын тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Мөн Японд төгсөгчдийн “ЖУГАМO” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгчөөр ажиллах зэргээр олон жил хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн билээ. Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Япон улсад суралцахтай холбоотой арга хэмжээнүүдэд хамтран ажилладагт мөн чин сэтгэлээсээ талархаж байна. Түүнчлэн Монгол Улсад Япон хэв маягийн Коосэн технологийн коллежийг байгуулж хөгжүүлэхэд идэвхтэй оролцож ирсэн билээ. Энэ мэтчилэн Монголын нийгмийг улам сайн сайхан болгохын төлөө чин сэтгэлээсээ үнэнчээр зүтгэж ирсэн энэхүү түүний хандлага нь сэтгэлийг минь хөдөлгөдөг юм. Ирээдүй хойч үеийг авч явах залуусын боловсрол болон хоёр орны цаашдын хөгжлийн төлөө үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

-Сэргээгдэх эрчим хүчний салбараас хоёр хүн "Элчин сайдын өргөмжлөл" авсан...?

-Сэргээгдэх эрчим хүчний салбарын хоёр хүн Элчин сайдын өргөмжлөл гардан авлаа. “И ЭС БИ СОЛАР ЭНЕРЖИ” ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар Сайтама мужийн “Санко сэйки” компанид дадлагажигчаар ажиллаж байсан. Ийнхүү ур чадвар эзэмшин 2005 онд эх орондоо ирээд “Санко Монголия” компанид ажиллаж эхэлсэн юм. Японд ажиллахад сайн сайхан болоод хэцүү бэрх зүйл ч байсан гэж бодож байна. Гэхдээ түүний зан төлөв болон Японд ажиллаж байсан туршлага нь энэ компанид ажиллахад нөлөөлсөн гэж дуулсан. Үүний дараа “Санко тек Монголия” ХХК-ийн захирлаар, 2013 онд “Санко сэйки” компанийн үүсгэн байгуулсан “И ЭС БИ Солар Энержи” ХХК-ийн захирлаар томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна. “И ЭС БИ” ХХК нь 2018 онд Говь-Сүмбэр аймгийн Чойр сумын ойролцоо 10 мегаваттын нарны цахилгаан станцыг суурилуулж, эрчим хүч үйлдвэрлэж байна. Тэрбээр япон компанийн удирдах ажилтны хувиар Монгол орны хөгжлийн хөтөлбөрийн чухал бодлогын нэг болох “Эрчим хүчний шилжилт”-д хувь нэмэр оруулж байгаа бөгөөд цаашид улам бүр амжилттай ажиллаж, залуу инженер техникийн хүний нөөцийг бэлтгэнэ хэмээн найдаж байна.

-Боловсролын салбарын хүн бас өргөмжлөл хүртлээ?

-Эрдмийн эхлэл ЕБС-ийн захирал Б.Баасанжав Нийгата мужид суралцаж төгсөөд тэндээ бизнес эхлүүлж, түүнийхээ үр шимийг төрсөн нутгийнхаа боловсролд оруулах зорилгоор таван жилийн өмнө Увс аймгийн Улаангом хотод Япон хэв маягийн боловсрол олгох Эрдмийн эхлэл Ерөнхий боловсролын сургуулийг үүсгэн байгуулсан юм. Миний бие өнгөрсөн намар тус сургуультай танилцсан бөгөөд Японы сургуультай адил орчинд сэтгэл тэнүүн суралцаж байсан хүүхдүүдийн дүр төрх гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн билээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон ар гэрийн нөхцөл байдал хүнд айлын хүүхдүүдэд тэтгэлэг олгох тогтолцоог бий болгож, хүн бүрд хүртээмжтэй боловсролыг олгож буй Баасанжавыг хараад сэтгэл минь хөдөлж билээ. Одоо ч тэрбээр Японы Нийгата мужаас Увс аймаг хүртэлх 3800 км-ийн хооронд ирж очин амжилттай ажилласаар байна. Цаашид ч түүний ажил үйлс улам бүр хөгжин дэлгэрнэ хэмээн найдаж байна.

-Жугамо нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч З.Сугарын гавьяа зүтгэлээс дурдвал?

-Японд төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч З.Сугар нь Монгол Улсад амьдарч буй япон иргэдийн дунд “Сугар гуайтай сугадалцана” гэж хошигнотлоо олон хүмүүсийн итгэл найдварыг хүлээсэн нэгэн билээ. Ялангуяа “ЖУГАМО” нийгэмлэгт өнгөрсөн он хүртэл гүйцэтгэх захирал, энэ оноос дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, өргөн хүрээний ажлуудыг хариуцаж ирсэн. Мөн ахлах ангийн сурагчдад чиглэсэн Япон Улсад суралцах тухай тайлбар ярианы үеэр өөрийнхөө туршлагаас хуваалцах, дэлхийн олон орны төлөөлөл цугладаг Япон улсад төгсөгчдийн нэгдсэн уулзалтад Монголыг төлөөлөн оролцож, Монгол дахь төгсөгчдийн нийгэмлэгийнхээ үйл ажиллагааг танилцуулан, Япон улсад суралцаж төгсөн оюутнуудын хэвлэлийн төлөөлөгчийн хувиар ч мөн ажиллаж ирсэн юм. Энэ жил Монгол Улсаас Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан эхний оюутан төрснөөс хойш 50 жил өнгөрч байна. Цаашид ч Япон улсад суралцагсдын тоо нэмэгдэж, үе үеийн төгсөгчид харилцан холбоотой байж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө хүчин зүтгэх аваас баяртай байна. Энэхүү дөрвөн эрхэм Япон улсад сурч, ажиллаж, амьдрах урт удаан хугацаандаа өөрсдийн туршлагыг хуримтлуулж, тэрхүү туршлагаа Монгол Улсынхаа хөгжлийн төлөө зориулж, хувь нэмрээ оруулж ирсэн юм.

-Энэхүү өргөмжлөл нь ямар ач холбогдолтой вэ?

-Тэдний хувь нэмэр бол өнөөдөр оргилдоо хүрээд үнэлэгдэж байгаа юм биш. Бид эдгээр эрхмүүдийн цаашдын үйл ажиллагаа ямар өндөр түвшинд хүрэх вэ гэдгийг үнэлэн, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж явна гэж хараад энэхүү өргөмжлөлийг өгч байгаа. Энэ утгаараа ч бас Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан өнгөрсөн онд Монгол Улсад айлчлал хийх үеэр хэлж байсан үгтэй нь холбогдож байгаа юм. Эзэн хаан юу гэж хэлсэн бэ гэхээр иргэд хоорондын харилцаа нь Япон, Монгол хоёр орны бат бөх найрамдалт хамтын ажиллагааны үндэс суурь юм гэж хэлсэн. Энэхүү айлчлал амжилттай болсон нь хоёр орны харилцааны оргил биш, шинэ цаг үеийн эхлэл юм гэж бид харж байгаа. Эдгээр хүмүүс маань өөр өөрсдийн мэргэшсэн салбарт хүчин чармайлт гаргаж, цаашдаа Монголын төдийгүй хоёр орны хоорондын харилцаа, итгэлцэлт харилцааг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах эрхмүүд байгаа. Зөвхөн эдгээр хүмүүсийн ажиллаж хувь нэмэр оруулж байгаа салбарууд бус өөр бусад салбарынхантай хамтран ажиллаж, цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулж өргөн хүрээнд ажиллах болно гэж бид итгэж байна.

-Та Жугамо нийгэмлэгийн бүрэлдэхүүнтэй уулзалт хийсэн. Энэхүү уулзалтын онцлох зүйл юу байв?

-Сүүлийн үед хэд хэдэн уулзалтууд хийгдсэн. Юуны өмнө Жугамо нийгэмлэгийн бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Над дээр хүрч ирж, уулзаж өөрсдийгөө танилцуулсан. Хэдхэн хоногийн өмнө тус нийгэмлэгийнхэнтэй хамт зоог барих завшаан тохиосон байгаа. Уулзалтуудын маань гол зорилго юу вэ гэхээр Жугамо нийгэмлэг шинэ бүрэлдэхүүнтэйгээр, шинэ гараагаа эхлүүлж байгаа. Энэхүү гарааг эхлүүлж байгаа гишүүд маань дийлэнх нь залуучууд байгаа учраас тэдний зорилго, бодол саналыг сонсоод үүндээ Япон улстай хэрхэн хамт ажиллах боломжтой байна. Үйл ажиллагааг дэмжихэд ямар боломж бололцоонууд байна вэ гэдгийг ярилцсан. Мөн шинэ залуу үеийхэнтэйгээ харилцаа холбоогоо илүү гүнзгийрүүлж, нэг нэгнээ илүү их ойлгох зорилготойгоор уулзалтуудыг хийсэн байгаа.

-Япон улсаас хөрөнгө оруулалт татахад манай улсын хувьд юуг анхаарах вэ?

-Япон, Монгол хоёр улсын хоорондох хөрөнгө оруулалтын талаар хөндөхөд өнөөдрийг хүртэл огт хөрөнгө оруулалт байгаагүй гэж хэлбэл хилсдэнэ. Өнөөдрийн хүртэлх яг бодит байдлуудыг харах юм бол бас тийм ч тааламжтай биш үйл явдлууд өмнө нь тохиолдож байсан. Японы хөрөнгө оруулагчдад. Тийм учраас хэдийгээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх хүсэл, сонирхолтой Японы байгууллага байсан ч өмнө нь болсон тааламжгүй зүйлүүд мартагдаагүй байгаа. Ийм учраас тэрнийг эргэн санаж тааламжгүй байх тал харагддаг. Гэхдээ Япон компаниудын хувьд ийм байсан учраас зогсооно гэсэн нэг талын байр суурийг илэрхийлээгүй байгаа. Монгол Улсын Засгийн газар өнөөдөр олон улсын хөрөнгө оруулалтыг татахын төлөө маш их хүчин чармайлт гаргаж байгаа гэдгийг бид мэдэж байгаа. Тухайлбал, шинэ хууль тогтоомж батгана. Мөн өнөөдрийг хүртэл байсан дүрэм журмаас чөлөөлж байна. Энэ бүх зүйл нь нааштайгаа хэрэгжээд, хэрэгжсэнийхээ үндэс дээр япон компаниудын хөрөнгө оруулалтыг зөвөөр, сайнаар татаж чадна. Ийнхүү цаашдаа энэхүү үүд хаалга нээгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна "Хараал хүрсэн хот" “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top