x

Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна.

Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд нээлтээ хийлээ.

Тэмцээнийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж үг хэлэв. Тэрбээр, парламент бол уг чанартаа мэтгэлцээний талбар. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилж, мэтгэлцэж, зөвшилцөж, гарцаагүй зөвийг томьёолж батлагдсан хууль тогтоомж амьдрах чадвар сайтай, үр дүнтэй байдаг гэдгийг онцолж, парламентын засаглалтай ардчилсан нийгэмд мэтгэлцэх соёл чухал байр суурь эзэлдэг. Улс орны хөгжлийн бодлого, хууль тогтоох үйл явц нь та бүхний өнөөдөр хийж байгаа шиг эрүүл мэтгэлцээн, оюун бодлын уралдаан дундаас л хамгийн зөв шийдэл болон гардаг учиртай. Ард түмний өөрсдөө сонгон байгуулсан ардчилсан төрийн үндсэн үүрэг нь хүний эрх чөлөөг хязгаарлахад биш, хамгаалахад оршдог, Үндсэн хуулийн амин сүнс юм гэв.

Мөн энэ үеэр "Чөлөөлье" санаачилгынхаа талаар танилцуулж, энэхүү санаачлага бол иргэнээ төрөөс хамгаалахын төлөөх бодитой алхам, иргэн өөрийнхөө хувь заяаг сонгон бүтээх өргөн боломжийг нээхийн төлөөх улс төрийн хүсэл зоригоос эх үүдэлтэйг онцоллоо. Түүнчлэн оролцогчдод хандан та бүхний гаргасан шийдэл, хэлсэн үг бүхэн Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр болох шинэ санаа байх болтугай гээд амжилт хүсэв.

Үүний дараа Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын тэргүүн Ү.Амарбат танхимын зүгээс баримталж буй бодлого, зорилт, удирдлагын багийн талаар танилцуулав. Тус танхимын зөвлөх Б.Пүрэвсүрэн үе үеийн шилдэг мэтгэлцэгчдийн талаар дурсамж яриа өрнүүлэн, шүүгч, мэтгэлцэгчид тангараг өргөснөөр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Тус тэмцээнд 17 их, дээд сургуулийн 20 мэтгэлцээний клубийн нийт 48 шилдгийн шилдэг багууд "Чөлөөлье" уриан дор нэгдэж, парламентын мэтгэлцээнээр өөрсдийн мэдлэг чадвар, ур ухаан, авьяас билэг, судалгаа шинжилгээ, илтгэх ур чадвараараа өрсөлдөн аваргаа тодруулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top