x

Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

-Хэдхэн жилийн өмнө ДНБ-ий 80, ажлын байрны 75 хувийг бизнесийнхэн бүрдүүлдэг байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд ДНБ-д хувийн хэвшлийн эзлэх үзүүлэлт буурчээ. Энэ нь төр хувийн хэвшлийн орон зайг хамж байна гэсэн үг үү?

-Монголд уул уурхайн салбар идэвхэжсэнээс хойш эдийн засаг дахь төрийн оролцоо дандаа сөрөг талдаа гэж хэлж болно. Төр эдийн засагт оролцохдоо зөвхөн татвар, хууль эрх зүйн орчноос гадна аж ахуйн нэгжүүдийг хааж боох, өөрөө бизнес хийх нөхцөл байдал руу орчихоод байгаа. Бизнес нь өөрөө төр юм чинь ашиг олох зорилго байхгүй. Хүссэнээрээ зардал гаргаад алдагдал хүлээнэ. Зардал гаргахдаа өөрсдийнхөө ашгийг хийдэг байх жишээтэй. Ийм том ашиг сонирхол, мөнгө олох боломж бий болчихоор хүссэн хүсээгүй хувийн аж ахуйн нэгжүүдийг шахаж байгаа юм л даа. Тэгэхээр одоогийн байдлаар улсын төсвийн 35 гаруй хувийн зардал, нэмээд 10-15 хувь нь төрийн өмчит компаниудын хөрөнгө гэж бодох юм бол эдийн засаг дахь төрийн оролцоо 50 хувьтай байгаа. Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам хувийн буюу аж ахуйн нэгжүүдийг дэмжих хөрөнгө оруулалт хумигддаг. Цаашдаа ийм байдлаар яваад байх юм бол аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэх боломж улам хомс болно. Уг нь бидний сонгосон зах зээлийн зарчим хувийн хэвшлүүддээ бизнесийн орон зайг нь олгож эргээд татвар сайн авах шүү дээ. Ингэж байж төсвийн орлогоо нэмэгдүүлэх замаар явах сонголтыг хийсэн. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг дүгнэхэд буруу зүг рүүгээ явж байна.

– Хувийн хэвшлийн ДНБ-д эзлэх хувь буурах нь эдийн засагт ямар үр дагавартай вэ. Тухайлбал, эдийн засгийн өсөлт, инноваци, экспортод ямар эрсдэлтэй гэж та харж байна вэ?

-Мэдээж дэлхийн хөгжилд хүрсэн улсуудыг харахад дандаа бүтээгдэхүүн суурьтай явж байгаа. Америкийг бид “Apple” брэндээр, Хятадыг цахилгаан машинаар нь таньдаг. Тэгвэл тэр бүтээгдэхүүнийг төр нь биш, дандаа хувийн хэвшлүүд гаргаж байгаа. Харин Монголд юу л байна түүхий эд байна. Гэвч бүтээгдэхүүн байхгүй. Уг нь инноваци, эдийн засгийн өсөлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гээд бүх зүйлийг хувийн хэвшил хийж байгаа. Төр хийхгүй. Мэдээж хувийн хэвшлийг орлох төр ороод ирлээ гэхэд тэр бүтээгдэхүүнийг хийх үндэс ч байхгүй. Харамсалтай нь Монголын төр энэ болгоныг хааж боож байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Ингэхэд төрийн өмчит компаниуд томорч буй нь зах зээл дэх шударга өрсөлдөөнд яаж нөлөөлж байна вэ. Удаан хугацаанд төр давамгайлсан бүтцээр явах нь тогтвортой хөгжлийн хувьд хортой биз дээ?

-Төр өөрөө төрийн өмчит компаниар дамжуулаад нийгэм эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөнө гэдэг. Үүнийг сууриас нь авч үзье л дээ. Эдийн засаг дээр хэд хэдэн агентууд байгаа гэж бодъё. Оролцогч талууд өрх гэр, аж ахуйн нэгжүүд байж болно. Нөгөө талдаа төр буюу Засгийн газар байж болно. Иймэрхүү байдлаар эдийн засаг дээр гол гол агентууд байлаа. Тэдний үндсэн сонирхол юу вэ гэхээр өрх гэрийн хувьд нэг талдаа хөдөлмөр нийлүүлж орлого олж, нөгөө талдаа хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь үүрэг оролцоо нь хөдөлмөр нийлүүлэх байгаад байна. Аж ахуйн нэгж болохоор бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэрийгээ өрх гэртээ эргүүлж зараад ашиг хийж байгаа. Үндсэн элемент нь ашиг хийх. Гэхдээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үнэ цэнэ бүтээх замаар хийж байгаа. Харин төр энэ хоёрын дундаас нь татвар авах, дээрээс нь нийгмийн хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах замаар тухайн бизнесийг дэмжих үүрэгтэй. Төр маань татвар авсан мөнгөөрөө нийгмийн бараа болох боловсрол, эрүүл мэнд, зам талбай зэрэг рүү орлогын дахин хуваарилалт хийх замаар хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн зорилтот бүлэг болон дундаж давхаргаа дэмжих байдлаар иймэрхүү бодлогууд руу чиглэж явна. Тэгэхээр төр гэдэг институци өөрөө ашиг олдог биш байгаа биз дээ.

-Хувийн секторт итгэл буурвал хөрөнгө оруулалтын урсгалд ямар халтай вэ?

-Засгийн газар дээр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдээд ирэхээр хувийн хөрөнгө оруулалтын урсгалыг шахдаг. Засгийн газар хөрөнгө оруулалтын зардлаа нэмэх замаар бизнес хийх. Эсвэл хувийн хэвшлийн орох ёстой төсөл рүү Засгийн газар өөрөө хөрөнгө оруулалт хийх байдлаар хувийн хөрөнгө оруулалт шахагдаж байгаа юм. Жишээлбэл, нэг аж ахуйн нэгж байлаа гэхэд тодорхой төсөл дээр хувийн секторууд хоорондоо өрсөлдөөд ажиллая гээд төлөвлөөд явж байтал төр газрыг нь “Улсын мэдэлд байгаа. Бид өөрсдөө юмаа хийнэ” гээд авчихдаг. Ингээд төрийн өмчит компани байгуулаад тэрүүгээрээ хийх жишээтэй. Тэр нь идэш ууш болоод дуусна. УИХ-ын гишүүн хэлж байсан даа. Манай улс нийтдээ 90 гаруй мянган идэвхгүй компанитай. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь 40 гаруй мянга байна. Тэндээс эхний 10 мянгад багтах нь улс төрд хамааралтай хүмүүсийн компаниуд. Бараг 90 хувь нь тендер авдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр төрөөр дамжуулж давуу тал бий болгож, бизнес хийгээд байна. Өрсөлдөөн байхгүй. Иймэрхүү зүйл хүссэн хүсээгүй хувийн хөрөнгө оруулах боломжийг хаана л даа. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд голдуу уул уурхайн салбар руу орж ирдэг.

-Зээлийн өндөр хүү, банкны бодлого хувийн салбарыг шахаж байна гэж үздэг. Энэ хэр бодитой вэ?

-Зээлийн хүүгийн асуудал бол манай эдийн засаг дээр дүн тавьж байгаа гол үзүүлэлт. Мөнгө гэдэг бүтээгдэхүүн Монголд хэр үнэтэй байна, зах зээл дээр эрсдэл өндөр байна гэж ойлгох хэрэгтэй. Зах зээлийн суурь эрсдлүүд ханшийн уналт, инфцляци, улс төрийн тогтворгүй байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаараад суурь эдийн засгийн орчин эрсдэл өндөртэй. Түүхий эдийн үнэ хэтэрхий хамааралтай. Иймэрхүү савлагаанаас хамаараад эдийн засаг савлаад суурь эрсдэл өндөртэй байна. Үүнээс үүдэн зээлийн хүү тогтож байгаа. Тэгэхээр Монголд мөнгө үнэтэй байгаа шалтгаан бол бидний суурь эрсдэлүүд нэлээд өндөр байгаатай холбоотой. Суурь эрсдэл өндөртэй газруудад мөнгийг илүү үнэ төлж авч байгаа гэсэн үг. Банк албаар өндөр хүү тогтоогоод байгаа юм биш. Суурь эрсдэлд зориулсан манай бодит хүү нь энэ л дээ. Зээлийн хүүг талхаар зүйрлэж тайлбарлая. Талхыг гурилаар хийдэг. Гурилыг буудайнаас гаргаж авдаг гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр гурил бол нь хадгаламжийн хүү. Буудай нь инфляци. Банк нэг талаас хадгаламж татаж байгаад зээл олгодог. Инфляци ямар байхаас хамаараад хадгаламжийн хүү тогтдог гэсэн үг. Тухайн жилдээ буудайн ургац ямар байх нь цаг агаараас хамаардаг. Яг үүнтэй адил инфляци тогтвортой байх боломж нь макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарна гэсэн үг. Энэ нь хоорондоо маш том уялдаатай эдийн засгийн системийн үр дүн юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУВС-ын төлөөлөгчид цалин, тэтгэврийн тогтолцооны асуудлаар Монголд ажиллаж байна 4 мин Сагсан бөмбөгийн дээд лигийн плэй-оффын оноолт, хуваарь гарлаа 4 мин Мансууруулах бодисын хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ 5 мин Аваргуудын лигийн шөвгийн 16-д тоглох бүх баг тодорлоо 9 мин Өрх, сумын эмнэлгийн санхүүжилтийг 133 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа 13 мин В.Зеленский, Д.Трамп нар утсаар ярьж, гурван талт хэлэлцээний талаар ярилцжээ 2 цаг 13 мин ОУВС-ын төлөөлөгчид цалин, тэтгэврийн тогтолцооны асуудлаар Монголд ажиллаж байна 2 цаг 15 мин Ухаалаг камерын системээр зам тээврийн осол, саадыг хугацаа алдалгүй илрүүлж байна 2 цаг 16 мин Халхгол суманд цасанд боогдсон зам давааг нээж, айл өрхүүдэд тусламж үзүүлж байна 2 цаг 17 мин Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна 2 цаг 18 мин Ч.Отгочулуу: Өнөөдөр стратегийн ордыг, маргааш мах, сүүний бизнесийг хурааж авах уу? 5 цаг 0 мин Улаанбаатарын хэдэн музей 5 цаг 22 мин Cистем туйлддаг тухай ном 5 цаг 36 мин БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёль бүх насаар хорих ялыг давж заалдлаа 17 цаг 23 мин Э.Амаржаргал бүжгийн “бага олимп”-оос хүрэл медаль хүртлээ 17 цаг 24 мин “Цагаан алт”, “Атар-4”-ийн 480 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа 17 цаг 25 мин Дорнод аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө 17 цаг 27 мин Иргэн Т хуурамч линк дээр дарж 22.5 сая төгрөгөө алджээ 17 цаг 30 мин "Андын зам констракшн" ХХК төслөө дуусгахын тулд хөрөнгөө дуудлага худалдаагаар борлуулна 17 цаг 31 мин Хоёрдугаар сарын 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна 19 цаг 57 мин
iИх уншсан
Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... Морин жил монголчуудынх байсан Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Д.Трампын санаачилсан Энхийн зөвлөлийн анхдугаар хурал болов... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... Дээд шүүх Трампын татварыг цуцалсан ч тэрээр шинээр татвар т... Дорнод аймгийн малчин А.Батзоригийн гэр бүл Улсын аварга мал... 2026 оноос "Сайн" картыг халж, шахмал түлшийг "Хотула" аппли...
Top