x

Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ

Голомт банк “AI Academy Asia” байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллалаа. 2025 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг аяны хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулан хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх юм. Ингэхдээ жил бүр хиймэл оюуны 500 багш бэлтгэх бөгөөд 2026 оны хөтөлбөрийг Голомт банкны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт орон нутаг, нийслэлээс 3,998 багш материалаа илгээснээс 796 багшийг хөтөлбөрт элсүүлж, үндсэн зорилтот 500 багшийг бэлтгэх стратегийг хэрэгжүүлжээ. Өнгөрөгч 2-р сарын 28-нд нээлтээ хийж, 3 сарын хугацаанд үргэлжилсэн сургалтын хүрээнд багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, цаашид хиймэл оюуны мэдлэгийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, AI хэрэгслийг үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэжээ. Мөн Голомт банкнаас багш нарт зориулан санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг явуулсан.  Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюун ухаан ашиглан боловсруулсан төслөө танилцуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

 

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

"-Голомт банк нийгэм рүү чиглэсэн нөлөө бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн хамгийн үр дүнтэй, амжилттай төсөл болон хэрэгжиж буйд миний хувьд таатай байна. 

Голомт банк хиймэл оюунд голлон анхаарлаа хандуулж буй нь бидний стратегитай салшгүй холбоотой. Учир нь бид хиймэл оюуны дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, ирэх оноос Голомт банкны салбарууд хиймэл оюунд бүрэн суурилсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Хиймэл оюун  нь дэлхийн боловсролын салбарт эрчимтэй өөрчлөлт авчирч байгаа энэ үед Голомт банкны ирээдүйн харилцагчдыг маань энэ чиглэл рүү бэлтгэж, хүүхэд, залуусыг дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байхад багш нар маань луужин болно гэдэгт итгэлтэй байна."

 

“AI Academy Asia”-ийн Үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ:

"-Монгол хүүхдэд, багш нарт дэлхийн түвшний хиймэл оюуны мэдлэг олгох зорилгоор “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг хэрэгжүүлж байгаа. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд бид энэ жил Голомт банктай хамтран хиймэл оюуны 500 багшийг амжилттай бэлтгэлээ. Эдгээр багш нар маань жилд дунджаар 20,000 гаруй сурагчид хиймэл оюуны суурь мэдлэг, хиймэл оюуны ёс зүйн талаар түгээж эхэлнэ."

 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-"Монгол Улсын Засгийн газраас монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Дэлхий нийтээр ур чадварыг чухалчилж буй энэ үед мэдлэг дээр нэмээд ур чадварыг хөгжүүлэх гол шийдэл нь хиймэл оюуны шилжилт юм. Энэхүү шилжилтийг бид үндэстэн даяараа хийж чадвал том дэвшлийг дагуулна. Үндэсний хэмжээнд хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт хамрагдсан  500 багш маань хиймэл оюуныг яаж зөв хэрэглэх, ажлын ачааллыг хэрхэн бууруулах, хичээлээ хэрхэн төлөвлөх, сурагчдынхаа хоцрогдлыг арилгахад чиглэсэн ур чадваруудыг эзэмшиж, дэлхийн багш болж байна."

Үндсэн хөтөлбөрийг амжилттай төгссөн багш нар ирэх хичээлийн жил буюу 2026 оны 9-р сараас нийслэл, орон нутгийн сурагчдадаа хиймэл оюуны хичээлийг зааж, хиймэл оюуны боловсролыг өөрийн орон нутаг, сум дүүрэгт түгээнэ.  Энэхүү санаачилга нь Монгол Улсын хүүхэд, залуус дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, мэдлэгт суурилсан ирээдүйн нийгмийг цогцлооход чухал хувь нэмэр оруулж байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэри Жордан (105.116.9.173)
    Би нөхөр маань сүүлийн үед юу хийж байгааг мэдэхийг хүссэн учраас jbeespyhack@gmail.com хаягаар танилцсан, учир нь би түүний анхаарлыг татахгүй байгаа бололтой. jbeespyhack нь нөхрийн маань мессеж, дуудлагын бүртгэл Facebook, Snapchat, WhatsApp, Instagram-ыг хакердаж чадсан бөгөөд хамгийн гол нь надад түүний гар утас болон имэйлийг алсаас бүрэн ашиглах боломжийг олгосон. Би эхнэр/нөхрөө хуурч, тэдний мэдэлгүйгээр алсаас гар утсыг нь тагнах хүсэлтэй хүмүүстэй танилцуулахаас өөр аргагүй байсан. Түүнтэй ... Имэйл хаягаар холбогдоно уу: jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 3 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 11 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top