Улсын хэмжээнд төллөвөл зохих 22,4 сая эх малын 18,4 сая эх мал буюу 82.2 хувь нь төллөөд байна. Нийт 18,4 сая төл хүлээн авснаас 98.8 хувь буюу 18,2 сая төл бойжиж байна.
Бүсээр нь авч үзвэл баруун бүс 83.3 хувь, зүүн бүс 84.0 хувь, төвийн бүс 79.8 хувь, хангайн бүс 82.0 хувьтай мал төллөж дууслаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.6 сая төл буюу 3.1 хувиар буурсан байна.



