x

Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой

"Зарим өвчлөлүүд өнгөц үзлэгээр илрэхгүй ч цэргийн албанд ирээд тодорхой хэмжээний ачаалал авах үед шинж тэмдэг нь илэрдэг болсон"

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцжээ.

-Батлан хамгаалахын салбарын бодлого ер нь зөв явж байна уу. Байсхийгээд аль нэг цэргийн ангид асуудал үүсч байна. Саяхан бас нэг цэргийн амь нас яригдлаа. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчнээс таныг хариуцлага хүлээх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Би өөртөө дүн тавих асуудлыг ярих нь зохимжгүй байх. Харин өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг нийтээрээ мэдэж байгаа. Хамгийн гол нь энэ асуудлаар хууль, хяналтын байгууллагын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Хэрэв Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны алдаа дутагдлаас, эсвэл төрийн тусгай албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж асуудал үүссэн нь тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Ёс зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч хариуцлагаас зугтах ёсгүй гэж үздэг.

-Сөрөг хүчний шаардлагыг та хэрхэн харж байна вэ?

-Сөрөг хүчин асуудлаа гаргаж тавьсан байна. Энэ бол тэдний эрх. Харин тодорхой дүгнэлтүүд гарсны дараа шийдвэрүүд ч гарах байх. Түүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд ч байр сууриа илэрхийлж, шаардлагатай хариуг өгөх байх гэж бодож байна. Миний хувьд ч мөн байр сууриа илэрхийлж болно. Гэхдээ дахин хэлэхэд, хууль, хяналтын байгууллагууд шалгалт хийж байгаа учраас эхлээд шалгалтын дүн гарах ёстой. Тэр дүнгээр Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа болон бусад чиглэлийн буруутай үйл ажиллагаа тогтоогдвол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Сүүлийн жилүүдэд цэрэг амь насаа алдсан тохиолдол бүрийн дараа хариуцлагын асуудлыг ярьдаг ч тэр болгон хариуцлага хүлээхгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Хариуцлага хүлээхэд хэн ч гэсэн бэлэн байх ёстой. Би ч мөн ялгаагүй. Гэхдээ хамгийн түрүүнд тухайн нөхцөл байдал яг ямар шалтгаан, ямар асуудлаас болсон бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай байна шүү дээ. Үүний дараа л зөв шийдвэр гарна. Бидний зорилго бол хуулийн дээрэлхэлт, янз бүрийн дарамт шахалт, дүрмийн бус харилцаа зэрэг асуудлыг бүрэн арилгах явдал. Энэ чиглэлээр шат шатандаа тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд анги байгууллагуудыг камержуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн. Мөн өмнө нь жилд хоёр удаа татдаг байсан хугацаат цэргийн албаны татлагыг жилд нэг удаа болгоод байна. Ингэснээр нэг оны болон хугацааны ялгаанаас үүдэлтэй харилцааны зөрчил, үл ойлголцол багасах давуу тал бий болсон. Цаашид хийх ажлууд ч бий. Зэвсэгт хүчний Жанжин штаб дээр бүх камерын хяналтыг нэгтгэсэн төвлөрсөн хяналтын систем бий болгоно. Мөн камер байрлуулах боломжгүй газрууд болох усанд орох болон ариун цэврийн өрөөнүүдийн орчимд улаан товчлуур, чанга яригчийн систем суурилуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна сайдын болон Жанжин штабын түвшний төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтуудыг тогтмол зохион байгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана. Хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдаас долоон чиглэлийн үүрэг өгсөн. Эдгээр үүргийг хэрэгжүүлэхээр Жанжин штаб болон холбогдох байгууллагуудад чиглэл өгч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

-Ер нь үе үе цэрэг амь насаа алдсан хэрэг гардаг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ. Дайн биш цэрэгт эрүүлжих гэж яваад эндчихлээ гэдгийг шүүмжлэх хүмүүс их байна шүү дээ...?

-Юуны өмнө мэдээллээ жаахан нэгтгэж ойлгох нь зүйтэй байх. Батлан хамгаалах салбар гэдэг бол Зэвсэгт хүчний Жанжин штабтай холбоотой бүтэцтэй байгууллага. Харин хил хамгаалах байгууллага, дотоодын цэрэг зэрэг нь өөр өөр харьяалалтай. Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн яамны чиг үүрэгт хамаардаг асуудал бий. Гэхдээ аль ч салбар байсан ялгаагүй. Цэргийн алба хаагчийн амь нас эрсэднэ гэдэг бол маш харамсалтай бөгөөд эмгэнэлтэй асуудал. Ийм зүйл дахин гаргахгүйн төлөө бид бүхэн ажиллах ёстой. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд ч бид тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Цаашлаад бид нийгмийн сайн сайхны төлөө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж байгаа. Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаанд иргэн цэргийн хүмүүжил, эх оронч үзэл төлөвшүүлэх, түүх соёлын мэдлэг олгох зэрэг чиглэлүүд тусгагдсан байдаг. Гэвч 2023 оны долдугаар сард хэлэлцсэн боловсролын багц хуулийн үеэр эдгээртэй холбоотой зарим зохицуулалт хасагдсан. Тиймээс Боловсролын яам болон бусад байгууллагатай хамтран судалгаа хийсний үндсэн дээр ерөнхий боловсролын сургуулиудад хүн байхын утга учир, үндэсний түүх соёлоо мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх чиглэлийн агуулгыг заавал судлах хичээлийн түвшинд оруулах чиглэлээр ажиллаж байна. Ингэснээр урт хугацаандаа зөв хүмүүжилтэй, эх орон, түүх, соёлоо мэддэг, өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай иргэдийг төлөвшүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Энэ нь зөвхөн хувь хүний хөгжил төдийгүй үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжийг нэмэгдүүлэхэд ч чухал нөлөөтэй гэж харж байна.

-Өнөөгийн залуучуудын бие бялдрын хөгжил сул болсон талаар таныг ярьсан гэсэн шүүмжлэл гарсан. Та үнэхээр тэгж хэлсэн үү?

-Би ерөөсөө тэгж яриагүй. Хүмүүс миний хэлсэн зүйлийг буруу ойлгох, эсвэл хэлээгүйг хэлсэн болгож яриад байна. Энэ талаар тодруулж хэлэх хэрэгтэй.

-Хугацаат цэргийн албанд татагдаж байгаа залуус бүгд эрүүл мэндийн үзлэгт орж, шаардлага хангасан гэж дүгнэгдээд цэргийн албанд ирдэг. Гэтэл зарим тохиолдолд цэргийн албанд ирсний дараа бэлтгэл сургуулилт хийх, гүйх, хөдөлгөөний ачаалал авах үед эрүүл мэндийн ноцтой асуудлууд илэрч байна. Заримдаа бүр амь насанд хүрэх эрсдэлтэй нөхцөл байдал ч үүсдэг. Тэгэхээр цэрэг татлагын үеийн эмчийн үзлэг хангалтгүй байна гэсэн үг үү?

-Бидний зүгээс цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран анхан шатны үзлэгийг хийдэг. Шаардлагатай тохиолдолд хоёр дахь шатны эмнэлгийн үзлэг, оношилгоог ч зохион байгуулдаг. Гэхдээ өнөөдөр нэг бодит нөхцөл байдал бий болсон байна. Зарим өвчлөлүүд өнгөц үзлэгээр илрэхгүй байна. Харин цэргийн албанд ирээд тодорхой хэмжээний ачаалал авах үед шинж тэмдэг нь илэрдэг болсон. Энэ нь хүүхэд байхаас нь эхлээд бий болсон амьдралын хэв маяг, хэрэглээ, хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байж болох юм. Өмнө нь төдийлөн ажиглагддаггүй байсан шинэ төрлийн өвчлөлүүд ч гарч ирж байна. Тиймээс бид энэ асуудалд цаашид нарийвчилсан дүн шинжилгээ хийж, ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг судалж байна. Зөвхөн эрүүл мэндийн үзлэгийн зохион байгуулалт төдийгүй соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг ч өргөн хүрээнд хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Жишээлбэл, өнөөдөр залуучуудын дунд судасны өргөсөлт зэрэг асуудал түгээмэл тохиолдож байна. Зарим нь багахан хэмжээний ачаалал авахад л гүйж чадахгүй болох, биеийн ачаалал даах чадвар сулрах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Энэ бүхний шалтгаан нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, нийгэмд зөв мэдээлэл түгээх шаардлагатай байна. Би өмнө нь ч энэ талаар ярьж байсан. Ер нь бид эрүүл амьдралын хэв маяг, хүүхэд залуучуудын бие бялдрын хөгжил, эрүүл мэндийн боловсролын чиглэлээр нийгэмд илүү өргөн хүрээний соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай гэж харж байгаа.

-Тэгэхээр цэрэг татлагын үеийн эмчийн үзлэг хэвийн хийгдэж байгаа. Харин өнөөгийн залуусын хэрэглээ, яаж өссөнөөс шатгаалсан өвчлөлүүд их гарах болсон гэсэн үг үү?

-Юуны өмнө эмчийн үзлэг хангалтгүй гэж шууд хэлж болохгүй. Асуудал нь далд хэлбэрийн өвчлөлүүдтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн үед үрэвсэл нь сэдрээгүй, шинж тэмдэг нь илрээгүй байгаа өвчлөлийг маш богино хугацаанд явагддаг үзлэгээр бүрэн оношлох боломж хязгаарлагдмал байдаг. Цэрэг татлагын үеэр бид шаардлагатай үзлэг, оношилгоог хийж, тэнцсэн иргэдийг цэргийн албанд авдаг. Харин зарим тохиолдолд албанд ирсний дараа ачаалал авах үед тухайн өвчлөл нь илэрдэг. Ийм нөхцөл байдал үүсвэл бид тухайн алба хаагчийг Цэргийн төв эмнэлэг болон бусад шатны эмнэлгүүдэд үзүүлж, шаардлагатай эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв эрүүл мэндийн шалтгаан нь цэргийн алба хаах боломжгүй хэмжээнд хүрсэн бол цэргийн албанаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг авч ажиллаж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • OYUN (105.119.30.197)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 05 | Хариулах
  • OYUN (105.119.30.197)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 05 | Хариулах
  • Fiona Hopkins (198.44.138.166)
    Хөхний хорт хавдрын хүнд хэцүү замыг туулсан гэдгээ хуваалцаж байгаадаа баяртай байна, өнөөдөр би илүү сайжирч, эдгэрсэн. Эмчилгээнийхээ үеэр би Доктор Дису хэмээх ургамлын гаралтай эмчийн тусламж зэрэг янз бүрийн аргыг судалсан. Энэ туршлага надад маш их зүйлийг илэрхийлж, хүнд хэцүү үед надад тайтгарал, итгэл найдвар өгсөн. Би эдгэрсэнд талархаж байгаа бөгөөд хорт хавдартай тулгарсан хүн бүрийг эмчилгээнийхээ талаар Доктор Дисугаас ургамлын гаралтай эм авахыг уриалж байна. Тэрээр герпес, ALS, чихрийн шижин, түрүү булчирхайн хорт хавдар гэх мэт бусад өвчнийг эмчилдэг. Түүний имэйл хаягаар холбогдоно уу: drdisuherbalcure@gmail.com Whatsapp дугаар: +2349052996805 Түүний вэбсайтад зочилно уу: https://drdisuherbalcure.wixsite.com/dr-disu-herbal-cure
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр замыг ирэх сард ашиглалтад оруулна 14 мин Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ 26 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан 32 мин Дэлхийн хөгжмийн тавцанд Монголыг таниулсан 10 жил 36 мин Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 46 мин Ормузын хавх 1 цаг 2 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 1 цаг 12 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 1 цаг 32 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 4 цаг 29 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 4 цаг 37 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 53 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 5 цаг 4 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 5 цаг 13 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 5 цаг 23 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 5 цаг 37 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 42 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 44 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 48 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 6 цаг 2 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top