x

Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ

Нийгмийн даатгалын багц хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, тэтгэврийн нөөц санг бий болгон тус санд тэтгэврийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг мөнгөн хэлбэрээр хуримтлуулж эхэлсэн. 2025 оны байдлаар тэтгэврийн нөөц санд 302.7 тэрбум төгрөг хуримтлагдсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 256 дугаар тогтоолоор "Тэтгэврийн нөөц санд хөрөнгө төвлөрүүлэх, бүртгэх, хуваарилах, байршуулах, мэдээлэх, хөрөнгө оруулах, өвлүүлэх, хяналт тавих журам"-ыг баталсан. Энэ журманд заасны дагуу Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг найдвартай, үр өгөөжтэй, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан Засгийн газрын үнэт цаас, Монголбанкны үнэт цаас худалдан авах, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах гэсэн 4 төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаар зохицуулсан.

Банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Мөнгөн хадгаламжийн гэрээ" байгуулан тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15.11 хувийн хүүгийн өгөөж хүртэх нөхцөлтэйгөөр хадгаламж хэлбэрээр байршуулсан.

Энэ ажлын үр дүнд тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг 32.5 тэрбум төгрөгөөр өсөх боломжийг бүрдүүлсэн бөгөөд 2026 оны тавдугаар сарын өгөөж болох 2.7 тэрбум төгрөгийг хүлээн авч тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг өсгөөд байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 59 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 1 цаг 2 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 1 цаг 3 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 1 цаг 3 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 1 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 1 цаг 6 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 1 цаг 6 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 1 цаг 6 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 1 цаг 7 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 1 цаг 9 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 4 цаг 28 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно 4 цаг 36 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 37 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо 4 цаг 39 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна 4 цаг 39 мин Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнд 62 орны 488 тамирчин оролцоно 5 цаг 33 мин Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу... 6 цаг 12 мин Эрүүл мэндийн сайд олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы төлөөлөгчидтэй уулзлаа 6 цаг 43 мин Цахилгаан хэрэгсэл, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул сэрэмжлүүлж байна 7 цаг 7 мин Загасны үржлийн үеийн хориг дуусаж, ахуйн зориулалтаар загасчлах зөвшөөрөл олгож эхэллээ 7 цаг 8 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ... "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majora... Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы хүрээнд залуу э... Сургууль цэцэрлэг амрахаар бага насны хүүхдийн осол гэмтэл н...
Top