x

Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Ю.Н.Горловтой ганцаарчилсан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан амжилттай болсныг онцолж, хуралдааны хүрээнд газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт бодит үр дүн авчрахуйц хэд хэдэн чухал шийдвэр гарсныг онцлов.

Тухайлбал, Беларусийн Хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ХХААХҮЯ-ны харьяа "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-аар дамжуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд Минскийн 35 болон 50 морины хүчтэй трактор нийлүүлэх, трактор угсрах төв байгуулах, "Амкодор" холдингийн өндөр бүтээмжтэй техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, мөн Монгол Улсад 1,000 болон 300 үнээний хүчин чадалтай орчин үеийн цогцолбор ферм байгуулах төслүүдийн яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлэхээр болсныг онцолж, эдгээр төслүүд нь Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, техник технологийн шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтойг тэмдэглэлээ.

БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Ю.Н.Горлов Монголын талаас Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, өндөр ач холбогдол өгсөнд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын худалдааны эргэлтэд Беларусийн экспорт давамгайлж байгааг дурдаад, Монгол Улсаас нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүн, экспортын санал санаачилгыг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн урт хугацаанд тогтвортой түншлэл хөгжүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болохыг онцлов.

Талууд хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын ХХААХҮЯ болон Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний яамны хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажлыг шуурхай зохион байгуулан хэрэгжүүлэхээр тохиролцов.

Уулзалтын төгсгөлд сайд Ц.Идэрбат, сайд Ю.Н.Горлов нар ургамал хамгаалал, хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн уулзалтаар Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдааны хүрээнд хоёр улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийт дөрвөн баримт бичигт гарын үсэг зурж, харилцан солилцов.

Эдгээр баримт бичиг нь ургамал хамгаалал, хорио цээр, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа, мөн малын тэжээл үйлдвэрлэл, агро-инженерчлэл, биотехнологийн чиглэлээр хэрэгжүүлэх хамтын ажиллагааг хамарч буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top