x

Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотын өмнөд хэсгийн Малвия Нагар дүүрэгт 2026 оны зургаадугаар сарын 3-нд зочид буудал, ресторан байрласан дөрвөн давхар барилгад гал гарч, хамгийн багадаа 21 хүн амиа алджээ.

Галын улмаас олон хүн утаанд боогдож, зарим нь барилгын дээд давхруудад гацаад байв. Ослын газарт найман гал унтраах машин ажиллаж, 40 гаруй хүнийг аварч, ойролцоох эмнэлгүүдэд хүргэсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 49-д хүрчээ.

Амиа алдсан хүмүүсийн дунд гадаадын иргэд байсан гэж албаныхан мэдээлсэн байна. "Ройтерс" агентлаг 12 гадаадын иргэн амиа алдсан гэж мэдээлсэн бол "Аль Жазира" энэ тоог 18 гэж дамжуулжээ. Харин цагдаагийн байгууллага хохирогчдын иргэний харьяаллыг бүрэн баталгаажуулаагүй байна.

Урьдчилсан байдлаар гал барилгын доод давхарт байрлах ресторанаас эхэлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа ч шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байна. "Таймс оф Индиа"-гийн мэдээлснээр, барилга ганц орц, гарцтай байсан нь хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл учруулсан байж болзошгүй аж.

Цагдаагийн байгууллага барилгын эзнийг саатуулж, галын шалтгаан болон аюулгүй ажиллагааны шаардлага зөрчигдсөн эсэхийг шалгаж эхэлжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, хохирогчдод тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Энэ нь Нью Дели хотод сүүлийн жилүүдэд гарсан хамгийн олон хүний амь эрсэдсэн галын ослуудын нэг болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Bitcoin Recovery Expert (102.205.239.85)
    Cryptocurrency and digital assets offer profit opportunities but also enable sophisticated online fraud affecting individuals and businesses. Dune Nectar Web Expert provides professional investigation and cyber intelligence to assist victims without imposing additional financial burden. No-Upfront-Fee Policy: + 1 2 5 2 2 7 1 8 9 0 0
    2026 оны 06 сарын 10 | Хариулах
  • Hire a Hacker for Social Messaging apps WhatsApp, iMessages, SMS, iCloud (105.113.8.240)
    Hello people Ben is a special private and professional jbeespyhack which have a spare master key that no one has. He can hack anything. We are totally secured and your security comes first. He s the best in any hacking related jobs which are . Change School Grade . Bank jobs, Flipping cash . Hack and control any robot . Database hack . Remove Criminal Records 1-Facebook hack 2-gmail hack 3-whats app hack 4-website hack 5-tracking calls 6-online hacking lectures 7-phone clone 8-online records changes 9-retrieval of hacked social media accounts 10- university grades 11- android and iPhone hack 12- twitter hack 13- website hack If you are looking for a professional Hacker that specialized in any of the above hacking related services & school grade change then Contact him Via… EMAIL: jbeespyhack@gmail.com and be happy forever. Send HIM a message and explain what you need and how HE can help you. HE IS always online. 24 hours a day. To deliver a perfect and untraceable job for you Every day. He is waiting for your messages! His job is 100% undetectable and he’s fast and reliable.
    2026 оны 06 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top