x

ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 10 хувиас 1 хувь болгож бууруулах Ж.Баярмаа гишүүний санаа нийгмийн сүлжээгээр хэсэг хүчтэй давалгааллаа. Сонссон хүний чихэнд чимэгтэй, сайхан санаа. Сар бүр цалингаасаа суутгуулдаг хэдэн төгрөгөө авч үлдээд, өөрөө зарцуулахыг хэн эс хүсэх билээ. Татвар буурна гэхэд баярлахгүй эрүүл саруул ухаантай хүн энэ дэлхий дээр үгүй.

Гэвч зоосны нөгөө талыг харсан ганц ч болов хэлэлцүүлэг, нэг ч болов шүүмжлэл өрнөсөнгүй. Эдийн засгийн хууль бол термодинамикийн хуультай адилхан. Юу ч ор сураггүй алга болдоггүй, юу ч хаа нэгтээгээс зүгээр л бий болчихдоггүй. Төр татвараа бууруулж байгаа бол тэр хэмжээгээр өөрөөсөө гаргадаг зардлаа заавал танах ёстой. Татвар буурууллаа гэхэд ямар зардлаа танах вэ гэдэг энгийн асуудлыг огт ярьсангүй, ярихыг ч хүссэнгүй.

Татвар бууруулах шийдвэр гаргах шиг амархан зүйл үгүй. Хуулийн төсөл бичээд, кноп дараад гүйцээ. Харин үр дүнд нь үүсэх санхүүгийн цоорхойг нөхөхийн тулд ямар төсөл, ямар байгууллага, ямар татаасыг танах вэ гэдэг дээр улс төр, ашиг сонирхлын цусгүй дайн дэгдэнэ.

Тооны хэл ба хоосон найдвар

Одоо тоо бодоцгооё. ХХОАТ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын ойролцоогоор 8-10 хувийг тогтвортой бүрдүүлдэг гол тулгууруудын нэг. Энэ татварыг 10 хувиас 1 хувь болгож шууд бууруулбал улсын төсөв ирэх жил ойролцоогоор 2.5 их наяд төгрөгөөр тасарна.

2.5 их наяд төгрөг бол манай эрүүл мэнд, боловсролын салбарын нийт урсгал зардлын үлэмж хэсэг, хэдэн зуун сургууль, цэцэрлэгийн жилийн төсөв гэсэн үг.

Тэгэхээр энэ том цоорхойг яаж нөхөх вэ? Манайхан “Нүүрсээ илүү их гаргана, уул уурхайн үнийн өсөлтөөр нөхчихнө” гэдэг. Маргаашийн өөхөөс өнөөдрийн уушги дээр гэдэг монгол сэтгэлгээ манай эдийн засгийг үеийн үед дампуурлын ирмэгт аваачсаар ирсэн.

Манай төсвийн хувь заяа Ганцмод, Гашуунсухайтын боомтоор гарч буй нүүрсний экспортын хэмжээ, нүүрсний дэлхийн зах зээл дэх үнэ, тэр дундаа цорын ганц худалдан авагч БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн эрэлтээс бүрэн хамааралтай. Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл бага зэрэг ганхах юм уу, экологийн бодлого нь өөрчлөгдөхөд л манай төсвийн орлого хэдэн зуун тэрбумаар тасардгийг бид сүүлийн хорь орчим жил үзэхээрээ нэг боллоо. Тогтворгүй, орж ирэх нь баталгаагүй уул уурхайн орлогоор төсвийн тогтмол урсгал зардлыг санхүүжүүлнэ гэж найдах нь ирэх сарын байрны түрээсээ сугалаагаар олно гэж найдах шиг тэнэглэл.

Хэмнэлт бол улс төрийн үхэл

Уул уурхайн түүхий эдийн үнэд найдаж мөрий тавихгүй гэвэл зардлаа хэмнэх ганцхан зам үлдэнэ. Төсвийн шинэчлэл хийж, зардлыг жинхэнэ утгаар нь танахын тулд юу юунаас татгалзаж болохыг хэдэн тодорхой жишээн дээр авч үзье. Эдийн засгийн онолын хувьд зөв, гарцаагүй шийдлүүд боловч улс төрийн практик дээр яагаад ч биелэх боломжгүй:

1. Соёлын төв, спорт заал, захиргааны барилгыг зогсоох Эдийн засгийн логикоор бол хүн ам нь цөөрч буй, хэдхэн зуун оршин суугчтай суманд хэдэн тэрбумын өртөгтэй Соёлын төв барих нь ямар ч үр ашиггүй хөрөнгө оруулалт. Түүний оронд тэр мөнгийг Улаанбаатарын утааг бууруулах, эрчим хүчний шугам сүлжээгээ өргөтгөхөд зарцуулах нь улс оронд хавьгүй хэрэгтэй. Гэвч тухайн тойргоос сонгогдсон гишүүн “Би та нарт Соёлын төв барьж өглөө” гэж тууз хайчлах нь ирэх сонгуульд ялах ганц хөзөр. Хэрэв тэр төслийг царцаавал орон нутгийн иргэд гомдож, тендерт шалгарсан компани эсэргүүцэж, улстөрчийн замнал дуусах аюултай.

2. Төрийн аппаратыг цомхотгох Манай хөдөлмөрийн насны дөрвөн хүний нэг нь төрийн албанд ажиллаж байна. Энэ бол Монгол шиг жижиг эдийн засагтай оронд дэндүү хүндэдсэн, нүсэр бүтэц. Төрийн шаардлагагүй агентлаг, яамдын давхардсан орон тоог цомхотгож, цахимжуулбал асар их мөнгө хэмнэх боломжтой. Гэвч амьдрал дээр төрийн алба бол сонгуульд ялсан намын цүнх баригчид, идэвхтнүүдээ шагнах урамшууллын талбар. Цомхотгол хийнэ гэдэг намынхаа хамгийн идэвхтэй зүтгэлтнүүдийг ажилгүй орхиж, нам улс төрийн хувьд амиа хорлохоос ялгаагүй.

3. Эрчим хүчний татаасыг бууруулах Монгол Улс эрчим хүчээ өртгөөс нь доогуур үнээр хэрэглэгчдэд хүргэж, зөрүүг нь улсын төсвөөс татаас хэлбэрээр өгч ирсэн. Энэ бол эрчим хүчний салбарыг бүрэн дампууруулах аюул. Татаасыг зогсоож, үнийг нь зах зээлийн гольдролд оруулах нь эрүүл шийдэл. Харин үнэ нэмсэн өдөр нийгэм буцалж, УИХ болоод Засгийн газрыг огцруулах хэмжээний жагсаал цуглаан өрнөх тул хэн ч энэ галыг өөр дээрээ авахгүй.

4. Төрийн өмчит компаниудыг хувьчлах Төрийн өмчит олон арван компани ашиггүй ажиллаж, алдагдлаа төсвийн мөнгөөр нөхүүлдэг. Бүгдийг нь хувьчилж, заримыг нь татан буулгавал эдийн засаг цус сэлбэнэ. Даанч эдгээр компаниуд бол улс төрийн бүлэглэлүүдийн шахааны бизнес хийдэг, сонгуулийн санхүүжилтээ босгодог “саалийн үнээ” учраас хэн ч сүүтэй үнээгээ төхөөрөхгүй.

Төсвийн зарлага бол хэн нэгний орлого

Улсын төсвийн зарлагын хэсэгт бичигдсэн тоо болгон жирийн нэг цифр биш. Тэр мөр бүрийн ард мах цусанд төрсөн, асар их эрх мэдэлтэй, зохион байгуулалттай ашиг сонирхлын бүлэг зогсож байдаг. Төсөв танах тухай ярихад УИХ-ын гишүүд бүгдээрээ “ерөнхийд нь” дэмждэг боловч яг “тухайлан” хасаж эхлэхэд боож үхэж, босон харайдаг.

Замын төсөл гэхэд л аль нэг компанийн захирал, түүнийг лоббидсон гишүүний тэрбум тэрбумын ашиг орлого. Агентлаг татан буулгавал хэн нэгэн даргын суудал, түүний хамаатан садан, намын нөхөд нь ажлын байргүй үлдэнэ. Татаасыг цуцлачихъя гэхээр бизнесээ төсвөөр тэтгүүлж сурсан аль нэг салбарынхны бэлэн мөнгөний урсгал тасарна. Соёлын төвийг зогсоолоо гэхэд тухайн сумын иргэдэд өгсөн гишүүний амлалт, сонгуулийн сурталчилгаа хоёр “хулхи“ ангилалд багтана гэх мэт.

Тиймээс төсвийг шинэчилнэ, зардлыг танана гэдэг арифметикаас хэтийдсэн ашигметикийн асуудал. Нийгмийн нөлөө бүхий, бүхнээс чанга дуутай ашиг сонирхлын бүлгүүдийн халаас руу гар дүрэх, тэдэнтэй шууд дайн зарлахаас ялгаагүй. Төсвөөс мөнгө авч сурсан хүмүүс өөрийнх нь нэр хасагдахад дуугүй сууна гэвэл гонж. Хэвлэл мэдээлэл, сошиал троллуудыг хөлслөн “Төр ард түмнээ бодсонгүй” хэмээн орилуулж, ямар ч засгийн газрыг өлхөн ганхуулна.

Ганц Монголын зовлон биш

Төсвийн зардлаа танаж чаддаггүй, бүгдэд таалагдах гэж хичээдэг систем ганц Монголын асуудал биш. АНУ, Их Британи, Герман зэрэг өрнөдийн ардчилсан орнуудад ч төсвийн шинэчлэл, зардлын таналт нь хамгийн маргаантай, хамгийн хүнд сэдэв.

Хүн төрөлхтний бүтээсэн ардчилсан тогтолцооны нэг гажиг энд илэрдэг. Хүн бүр бага татвар төлөхийг хүсдэг ч, хэн ч өөртөө ногдох төрийн үйлчилгээ, халамж, татаасаа хасуулахыг хүсдэггүй. Хүн бүр төрийн зардлыг хэмнэхийг дэмждэг, гэхдээ тэр хэмнэлт “өөр хүний халааснаас” хийгдэх ёстой гэж үздэгт хамаг учир бий.

Эрүүл сонголт ба хулчгар улс төр

Монголын суурь асуудал мөнгө олж чаддаггүйдээ биш. Бид нүүрсээ ухаж гаргаад зарж чадаж байна, зэсийн баяжмалаа ч нийлүүлж байна. Шаардлагатай бол татварын хувь хэмжээг ахиулж, иргэдийн нуруун дээрх ачааг нэмсэн ч чадна. Бүр болохгүй бол олон улсын зах зээл дээрээс өндөр хүүтэй бонд босгож, ирээдүй хойч үеийнхээ орлогыг барьцаалан зээл авч ч чаддаг. Манай төр мөнгө олох, мөнгө үрэх хоёр дээр хэзээ ч санаа зовж яваагүй. Харин “Бид юунаас татгалзаж болох вэ” гэдэг асуултаас хэн хүнгүй зугатдаг.

Төсвийн бодит шинэчлэл бол хамаг байдгаа салхинд хийсгэхгүйн тулд хийх ёстой улс төрийн зориг бас, ухаалаг алхам. Даанч манай улстөрчид хулчгар. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг, ирэх дөрвөн жилд яаж дахин сонгогдож, эрх мэдэлтэйгээ үлдэх вэ гэхээс өөр алсын хараагүй улстөрчдөөс ийм философийн шийдвэр хүлээх нь гэнэн болоод тэнэг.

Төр иргэдээсээ хэдэн төгрөг хурааж аваад, түүгээр нь юу хийж өгөх вэ гэдгийг шийддэг эдийн засаг, улс төрийн суурь философийн асуудлаа цэгцлэхгүйгээр, “татвар нэмэх үү, хасах уу” гэдэг хэрүүл хийсээр байвал юу ч өөрчлөгдөхгүй. Хөгжье гэвэл, улс шиг улс байя гэвэл хэзээ нэгтээ энэ үнэнтэй нүүр тулж, юунаас татгалзахаа зоригтой шийдэхээс өөр замгүй. Өнөөдөр манай улстөрчид ХХОАТ-ыг хэвээр үлдээж, сонгогчдын ачааг хөнгөлсөнгүй, гэхдээ маргааш тэд “Хайртай шүү” гээд хүрээд очно. Улстөрчид татвар төлөгчдийн мөнгөөр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх цорын ганц л зорилго өвөрлөдөг.

Д.Батбаяр baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mary jordan (105.116.9.173)
    I tried to invest my savings into forex broker’s trade during Pandemic and ever since last year December have been trying to withdraw my savings and each time i try to withdraw i’m asked to pay for fees and Tax fees, last i discovered that it was all scam and i have already lost $450,000 US dollar’s. I was referred by my bestie who know so much about the internet and he referred me to jbeespyhack @gmail com i emailed him i did as he instructed, after 32 hours of reaching out to jbeespyhack hacker i received a notification on my phone screen and it was blockchain and my funds were recovered full without stories, i am writing this because a lot of people complain of being scammed online while trying to have there funds recovered, kindly email jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн сайд олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы төлөөлөгчидтэй уулзлаа саяхан Цахилгаан хэрэгсэл, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул сэрэмжлүүлж байна 24 мин Загасны үржлийн үеийн хориг дуусаж, ахуйн зориулалтаар загасчлах зөвшөөрөл олгож эхэллээ 25 мин "Гэрэлт" төсөл өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж байна 38 мин Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан. Нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно 45 мин ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол 1 цаг 13 мин Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй, гар мухар гэдгийг харууллаа 1 цаг 26 мин ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улайрч байна 1 цаг 37 мин Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх журмыг хэлэлцлээ 14 цаг 29 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 30 мин Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганы хүрээнд залуу эмч нарыг сургаж байна 14 цаг 30 мин Монгол Улсад дэвшилтэт хүлэмжийн технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ 14 цаг 34 мин Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа 17 цаг 22 мин Сэлэнгэ, Ховд зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 17 цаг 29 мин Монголын уламжлалт анагаах ухааны удирдах ажилтны чуулган болно 17 цаг 29 мин Батлан хамгаалах салбарт эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийнэ 17 цаг 31 мин Мансууруулах бодис хилээр нэвтрүүлж, хадгалсан дөрвөн эмэгтэйд ял оноолоо 17 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа 17 цаг 32 мин "Буузан тоглоом"-оор тоглосон хүүхдүүдэд харшлын шинж тэмдэг илэрчээ 20 цаг 1 мин Улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн тоо 57.3 хувиар өсжээ 20 цаг 2 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Л.Месси ДАШТ-2026-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэх... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах а... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай...
Top