x

Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ

Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Засгийн газар болон манай яаманд хандан шаардлага ирүүлсэн билээ.

Шаардлагын хүрээнд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон холбогдох албан хаагчид Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан асуудлыг зөвшилцлөө.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг шаардлагыг хүлээн авч, хүний эрхийг дээдлэх, тэгш оролцоог хангах зарчмын хүрээнд бодитой шийдвэрүүдийг гарган, шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснийг албан ёсоор мэдэгдэж тус шаардлагад ирүүлсэн манай яам дангаар шийдэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх үйл явцыг манлайлан ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын хүрээнд тавьсан шаардлагад дараах арга хэмжээг авч ажиллаж байгааг танилцуулав.

Дохионы хэлний хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх: ГБХНХ-ын яам "Монгол дохионы хэлний тухай" хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Дохионы хэлний тухай хуулийн үзэл баритлалыг Хууль зүйн яаманд хүргүүлсэн бөгөөд тус хуульд Монгол дохионы хэлийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх эрх зүйн үндсийг тогтоох замаар сонсголын бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох орчинг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох үндсэн зорилго багтаж байгааг танилцуулсан.

Хэлмэрчийн санхүүжилтийг төсөвт тусгах: Төрийн үйлчилгээг сонсголын бэрхшээлтэй иргэдэд саадгүй хүргэх үүднээс дохионы хэлмэрчийн зардлыг 2027 оны төсөвт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих албан ёсны чиглэлийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүх яамд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүллээ. Мөн Хууль зүйн яамд холбогдох албан бичгийг мөн хүргүүлсэн.

Мэдээллийн хүртээмжийг технологиор шийдвэрлэх: Харилцаа холбооны зохицуулах хороо телевизийн нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрч, хадмал тайлбартай нэвтрүүлэх "MNS" стандартыг батлуулах, IPTV системд олон улсын ITU-T H702 зөвлөмжийн дагуу технологийн шийдэл нэвтрүүлэх ажлыг хийж эхлүүлсэн.

Ажлын байрны тогтвортой байдлыг хангах: Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны одоогийн ашиглаж буй байранд үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэв.

Төсөв санхүүжилт, хяналтын талаар: "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга болон "Монгол дохионы хэлний тухай" анхдагч хуулийн төсөлд санхүүжилтийн механизмыг илүү тодорхой болгоно. Мөн 2025,2026 онуудад тус чиглэлээр хийсэн арга хэмжээ, хяналт шалгалтын үр дүнг танилцуулав.

Сонсголгүй жолоочийн эрхийн зохицуулалттай холбоотой асуудлыг салбар хариуцсан байгууллагуудад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна

Уулзалтын үр дүнд дээрх шаардлагын хүрээнд Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын олон нийтийн радио телевиз тус бүртэй энэ сард багтаан албан уулзалт зохион байгуулж сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг бодитоор танилцуулан шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төрийн нарийн бичгийн даргын зүгээс иргэн бүрт тэгш, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэх хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн шаардлагыг бид зөвхөн цаасан дээр хүлээж авах бус, ажил хэрэг болгож, амьдралд бодитоор нэвтрүүлэх шаардлагатайг онцолж хариуцах удирдлага, албан хаагчдад үүрэг даалгавар өгөв гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 32 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 11 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 14 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 16 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 35 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 20 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 21 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 1 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top