x

Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн комиссын урилгаар Сонгуулийн ерөнхий хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга А.Анхбаяр, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн референт Ц.Номин, Тамгын газрын референт Б.Уянга нар тус улсын орон нутгийн сонгуулийг ажиглалаа.

БНСУ-д 2026 оны зургаадугаар сарын 3-ны өдөр 9 дэх удаагийн орон нутгийн сонгууль болсон юм. Энэ удаагийн сонгуулиар 16 хот, аймгийн захирагч, аймгийн дарга, боловсрол хариуцсан захирагч, дүүргийн 227 дарга, хот, аймгийн хурлын 933, дүүргийн хурлын 3034 төлөөлөгчийг сонгожээ.

БНСУ сонгогч саналаа өгөх олон хэлбэрийг ашигладгаараа онцлог. Тухайлбал, сонгогч санал авах өдрөөс 19-өөс доошгүй хоногийн өмнө хүсэлт гаргаснаар 2026 оны тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд хаяг харгалзахгүйгээр урьдчилан санал өгөх боломжтой байжээ.

Мөн санал авах өдрийг хүртэл 21 хоногийн хугацаанд сонгогчийн хүсэлтийг үндэслэн саналын хуудсыг гэрийн хаягаар хүргүүлж, шуудангаар санал авчээ. Урьдчилсан санал хураалт болон шуудангаар өгсөн саналын хуудсыг санал авах өдөр буюу зургаадугаар сарын 3-нд нээж, тоолсон байна.

Сонгуулийн өдөр санал авах ажиллагаа 06:00-18:00 цагийн хооронд үргэлжилж, Төв тооллогын төвөөс дүнг нэгтгэн гаргажээ. Санал хураалтын явц болон дүнг нэгдсэн цахим самбараар шууд дамжуулан үзүүлсэн байна.

БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс "International Election Observation Program (IEOP) 2026" олон улсын ажиглагчийн хөтөлбөрт 8 улсын сонгуулийн удирдлагын байгууллагын төлөөлөгчдийг урьж оролцуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Үндэсний сонгуулийн комиссын үйл ажиллагаатай танилцаж, урьдчилсан болон сонгуулийн өдрийн санал хураалтын зохион байгуулалт, сонгогчийн боловсрол олгох туршлагыг судалсан юм.

Монгол Улс, БНСУ-ын сонгуулийн байгууллагууд 2014 оноос хойш Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Энэ удаагийн айлчлалын үеэр Сонгуулийн ерөнхий хорооны албан хаагчид Ардчиллын төлөөх Солонгосын иргэний боловсролын хүрээлэн /KOCEI/-гийн үйл ажиллагаатай танилцаж, иргэний болон улс төрийн намын боловсролын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bitcoin Recovery Expert (98.159.233.83)
    Cryptocurrency and digital assets offer profit opportunities but also enable sophisticated online fraud affecting individuals and businesses. Dune Nectar Web Expert provides professional investigation and cyber intelligence to assist victims without imposing additional financial burden. No-Upfront-Fee Policy: + 1 2 5 2 2 7 1 8 9 0 0
    2026 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top