x

“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оныхтой харьцуулахад 15 хувиар өсжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тэсо” групп, “Тэсо фүүдс парк” болон харьяа “Милко”, “Айсмарк”, “Эко кластер” компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цэвэрлэх байгууламж, “Сүүн зайрмаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. 

“Хүнсний хувьсгал”-д нэгдэн үйлдвэрлэлээ өргөжүүлж, олон зуун ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа “Тэсо” групп болон харьяа компаниуд, “Сүүн зайрмаг” ХХК-ийн удирдлага, хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Аж ахуйн нэгжүүд цаашид ололт амжилтаа улам бататган, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч орон болох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

“Тэсо” групп нь 1996 онд зайрмагийн торхон аяганы тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. Өдгөө үндсэн дөрвөн чиглэлээр 30 гаруй салбар компани, 2,500 гаруй ажилтантай болжээ. Групп “Тэсо фүүдс парк” цогцолбороо өнгөрсөн онд ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээ хоёр дахин буурсан байна. Энэ цогцолбор 150 хүүхдийн цэцэрлэг, хоногт 1000 м3 хүртэлх хаягдал ус боловсруулах цэвэрлэх байгууламжтай юм.

“Тэсо” группын 30 жилийн туршлага, үндэсний үйлдвэрлэлийн чадавх, инновац, дэвшилтэт технологи хослуулсан бүтээгдэхүүнүүд нь улсын хэмжээнд төдийгүй дэлхийн зах зээлд гарч, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг өдрөөс өдөрт бататгаж байгааг удирдлагууд нь танилцууллаа.

“Сүүн зайрмаг” ХХК 80-120 хүнийг ажлын байраар хангаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн очсон “Сүүн зайрмаг” ХХК өрөм, сүүн зайрмаг, цөцгийтэй тараг, соролдоо зэрэг бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд 126 салбар, Улаанбаатар хотод 2,500 орчим дэлгүүр, сүлжээ дэлгүүрээр борлуулдаг. Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон ч “Хүнсний хувьсгал”-ын дүнд эргэн сэргэж, өдгөө фермерүүд, сав, баглаа, боодол үйлдвэрлэгч болон бусад аж ахуйн нэгжтэй кластер хэлбэрээр ажиллаж байна. Цаашид томоохон хөрөнгө оруулалт хийн үйлдвэрийн шинэ байртай болж, бүрэн автомат тоног төхөөрөмжтэй болох зорилт тавьжээ.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосноор Улаанбаатар хот, Архангай, Төв, Дорнод аймагт нийт 10 үйлдвэр, цех шинээр ашиглалтад орсон байна. Гурван аж ахуйн нэгж үйлдвэрээ өргөтгөсөн бол найман аж ахуйн нэгж тоног төхөөрөмжөө шинэчилжээ.

Манай улс өнгөрсөн онд 61 мянган тн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулж, 156 мянган тн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Одоогоор хүн амын хэрэгцээт ундны сүүг 100, сүүн бүтээгдэхүүнээр 60 хувь хангаж, 40 хувийг нь импортоор авч байна. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 260 гаруй мянган тн шингэн сүү бэлтгэсэн нь 2024 оныхтой харьцуулахад 15 хувиар өсжээ.

2020 оноос сэрүүний улиралд үйлдвэр, цехэд нийлүүлсэн түүхий сүүний нэг литр тутамд 1,000 төгрөгийн урамшуулал олгож байгаа. Ингэснээр сүүний нийлүүлэлт таван жилийн дунджаар 6.6 сая литрээр нэмэгдсэн бөгөөд энэ хэрээр  сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр өсөж  байна. Салбарын яам энэ урамшууллыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр угсааг сайжруулах зэрэг цогц ажил хийхээр төлөвлөжээ.

Улсын хэмжээнд 18 аймгийн 26 суманд хоногт 1,000 гаруй тн сүү хүлээн авч боловсруулах хүчин чадалтай 160 орчим үйлдвэр, цех, сүү хүлээн авах хөргөлттэй 86 төв ажилладаг. Дээрх газрууд хүчин чадлынхаа 50 гаруй хувийг ашигладаг бөгөөд 2,000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг юм гэж ЕТГ-аас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа
Top