x

Тамхины хууль бол тусгаар тогтнолын шалгалт

О.Номинчимэг нарын санаачилсан гэх Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бол хүүхдийн нэр, үхлээр далайлгасан филантро-хаант засаглалын загвар юм.

Хууль тогтоох үйл ажиллагаа бол ардчиллын амьсгал. Ардчилсан улс хуулиа гаднын тоглогчийн гараар бичээд эхэлбэл тусгаар тогтнол яриад яах билээ. УИХ-д өргөн баригдаад буй Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулга илэрхий ийм аюул тээжээ. Энэ бол тамхины тухай хууль гэхээсээ “Монголын бодлогыг хэн бичих вэ?” аймшигт асуултын түрүүч.

Тамхи татдаг эсэхээс үл хамааран анзаарах аваас энэ бол улс төрийн асуулт юм. Тэр тусмаа ашигласан загвар нь Майкл Блүүмбэргийн хэрэгжүүлж буй бодлоготой цэг таслалын зөрүүгүй нь аюумшигтай.

Блүүмбэрг бол угсаа гарвалгүй хаан

Майкл Блүүмбэрг бурхан биш, бодлогоор хаанчлахыг хүсэгч. АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж улс төрд өөрийгөө сорьсон эр. Тэгж бүтэлгүйтээд буяны нэрээр дэлхийн бодлогын талбар руу орсон. Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ)-аар дамжуулан бодлого тулгадаг, ДЭМБ-тэй шууд харилцаатай, медиа магнат, мэдээллийн урсгалыг өөрөө бүрэн хянадаг ийм л хүн. Зорилго нь тамхинаас ч хортой. “Эрүүл нийгэм” хэмээх тугийн дор татварын бодлого боловсруулах, хууль тогтоомжийн загвар тараах, улс орнуудын эдийн засгийн салбарт шууд нөлөөлөх, НҮТББ-уудыг төрийн түвшинд аваачиж, улс оронд нөлөөлдөг сүлжээ бий болгосон. Нэг талаас сайн санаатан мэт харагдавч нөгөө талаасаа үе залгамжлаагүй ч дэлхийн хаан сэнтийд заларснаас өөрцгүй хэнээтэн.

Блүүмбэрг яагаад ядуу орнуудад хайртай вэ

Энэ асуулт үндсэн гурван хариулттай. 1. Хяналт сул тул бодлогоо тулгах амархан. Ядуу, дунд орлоготой орнуудад парламентын дотоод чадавхи сул, НҮТББ–уудын хариуцлага доогуур байдаг жамтай. 2. Эдийн засгийн бүтэц дорой учир бодлогынх нь нөлөө илүү хурдан гардаг. Хөдөө аж ахуй болоод, жижиг дунд бизнес нь эмзэг. Татварын бодлогыг нь өөрчлөхөд л тамхины салбар дорхноо нураад унадаг. 3. Гадаадын байгууллага “буяны” нэрээр бодлогын вакуумд оруулахад хялбар. Майкл Блүүмбэрг ДЭМБ-ын дэлхийн элч, Bloomberg L.P.-ийн эзэн, Bloomberg Philanthropies-ийн үүсгэн байгуулагч бас дээр нь тамхины хэрэглээг бууруулахад 1.6 тэрбум доллар зарцуулсан гэж ярьдаг нөхөр. Тэр их мөнгө Филиппин, Украин, Молдав, Индонез, Киргизстан, Казахстан мэтийн улсад зарцуулагдаж ирсэн. Монгол энэ шалгуурт бүрэн тохирно. Асуудал мөнгөнд биш. Асуудал нөлөөнд бий. Блүүмбэрг бол дэлхийг бодлогоор хаанчлах донтон.

Блүүмбэргийн бодлогын амьд лаборатори

Казах идэвхтэн Жамиля Садыкова 2005 онд тамхитай тэмцэж эхлэхдээ “Гадаадын сангаас мөнгө аваагүй” гэж мэдэгдсэн ч зөвхөн 2006 онд Bloomberg Initiative-аас 106 мянган ам.доллар авсан нь 2011 онд Казахстаны шүүхээр нотлогдсон. Өдгөө Campaign for Tobacco-Free Kids (Блүүмбэрг санхүүжүүлдэг) байгууллагын албан ёсны төлөөлөгч. Жамиля Садыкова хэмээх “сайхан сэтгэлт” эмэгтэйн зүтгэлээр өнөөдөр Казахстаны тамхины тариалан бараг устсан, тамхины түүхий эдийг гадаадаас импортолж, доллар гадагшаа урсаж эхэлсэн, янжуурын үнэ өссөн ч иргэдийнх нь 25 хувь тамхичин хэвээр, татвар өсөхийн хэрээр контрабанд, хулхи бараа нэмэгдэж, жижиг бизнесүүд дампуурч, бас авлигын сүлжээ нь сайхан тэлжээ.

Жамиля Садыковаг 2020 онд Казахстан тамхины хатуу хууль батлахад хүчин зүтгэсний учир ДЭМБ-аас 2023 онд Дэлхийн тамхигүй өдрөөр шагнасан. Шагналын хэмжээ хийгээд хуулийн үр дүнг тодорхой дурдаагүй ч онцгой албан татварын хэмжээг никотины агуулгаар бус, ширхэг янжуур тутамд онооход оруулсан хувь нэмрийг нь цохон дурджээ.

Блүүмбэргийн сөрөг эффект

ДЭМБ буюу Майкл Блүүмбэрг баян тарган улс орнуудад бодлогоо хэрэгжүүлээд ч эерэг үр дүн гараагүй. Франц 2017–2020 онд тамхины татвараа өсгөхөд хууль бус тамхи 5 хувиас 30 хувь болж өссөн. Ирланд Европын Холбоонд хамгийн өндөр татвартай ч хулхи бүтээгдэхүүний эзлэх жин 20 хувь, Австралид татвар нэмэгдэхэд хууль бус тамхи 25 хувь хүрч, төсөв нь жил бүр 3 тэрбум австрали долларын алдагдал хүлээдэг болсон. Унгарт татвар огцом өсөхөд Орос, Украин гаралтай хуурамч тамхи хяналтаас гарч, гааль дээр хураагдсан хууль бус тамхи 320 хувиар өсчээ.

О.Номинчимэг нар 2026–2030 оны хооронд тамхины татварыг огцом өсгөхөөр шийджээ. Өнөөдөр (2025 он) нэг хайрцаг янжуурын татвар 836 төгрөг (миний татдаг тамхи ₮5500) бол төсөлд тусгаснаар 2026 оноос 2 000 төгрөг болж, цаашдаа жил бүр 2 000 төгрөгөөр нэмсээр 2030 онд 10 мянган төгрөг хүрэх нь (миний татдаг тамхи ₮16 000 болно). Электрон тамхины шингэний татвар 1 мл тутамдаа 1000 төгрөгөөс 5000 төгрөг, төхөөрөмжийн татвар мөн 5 дахин өсөх ажээ. Филиппин Sin Tax Reform (2013 он) хэрэгжүүлж тамхины үнийг 100 хувь нэмэхэд хэрэглээ 6.3 хувь буурсан бол хууль бус бүтээгдэхүүн 25 хувиар өссөн. Франц 6 еврогоос 10 евро хүртэл тамхины үнийг өсгөхөд хэрэглээ 5 хувиар л буурч, хууль бус зах зээл 30 хувьд хүрчээ.

О.Номинчимэгийн хичээл зүтгэл

О.Номинчимэгийн Тамхины хяналтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад татвараа 5-12 дахин өсгөх (2026–2030), татварыг никотины агууламжаар бус мл, кг, ширхгээр тогтоохын дээр жижиг худалдаа эрхлэгчдэд ноцтой дарамт учруулах зохицуулалт ч багтжээ. Энэ бол О.Номинчимэгийн “алдаа” биш Bloomberg Initiative-ийн LMIC package-ийн бэлэн загвар. Bloomberg Philanthropies-ийн гол агуулга нь “Өндөр онцгой албан татвар, зурагт сануулга, тамхины хатуу хяналттай хууль, иргэний нийгмийн шахалт”. Үүнээс О.Номинчимэг иргэний нийгмийн шахалтыг нь “хүүхдүүд электрон тамхи их хэрэглэж байна”, “жилдээ нэг сумын иргэд үхэж байна” гэдэг хоёр "гоё" аргументаар хөнгөхөн орлуулжээ. Харин НҮТББ-ыг нь парламент дотроос “байгуулж” 74 гишүүнээр хууль “санаачлуулжээ”. Манай “Парламент” (янжуурын брэнд биш) НҮТББ-ын "боловсруулсан" төсөл Bloomberg Initiative-ийн LMIC package-тэй 90 хувиар мөргөлөө. Тэгэхээр Монгол Улс өөрийнхөө бодлогыг бичиж үү, Блүүмбэргийн матрицыг хуулж уу?

Тусгаар тогтнол дэнслэх хуулийн төсөл

Монгол Улс Блүүмбэргтэй дайсан байх албагүй. Тамхины эсрэг бодлогоос зөв хэсгийг нь авцгаая. Харин онцгой албан татварын бодлого гаднын матрицаар бичигдэх ёсгүй; эдийн засаг, хил хяналт, жижиг бизнесийн бодит байдлыг тандсан судалгаа хэрэгтэй; Майкл Блүүмбэрг шиг хүүхдийн нэрээр түрүү барилгүй рациональ хандах ёстой. Тамхины онцгой татварыг огцом нэмчихвэл бусад онцгой татварыг ч тултал нэмж болно гэдэг ойлголт үүснэ. Х.Нямбаатар ТҮК-ийн цалинг бондын мөнгөөр нэмсний гор бүрэн гараагүй байгааг ч санацгаах учиртай. Монголын парламент төрийн бодлогоо тодорхойлох уу, дэлхийн тэрбумтны бэлэн загварыг батлах уу? Хариулт ойлгомжтой: Тусгаар тогтнол.

Д.Батбаяр, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 12 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 49 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 15 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 26 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 32 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 38 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 43 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 47 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 19 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 22 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 23 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 28 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 31 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 34 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 45 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 39 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top