x

“Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ

Нийт 12 орны уран бүтээлчдийг хамарсан Азийн анхны мега төсөл болох “Silk Way Star” олон улсын дууны тэмцээний финалын шат амжилттай явагдсаны дараа Казахстаны нийслэл Астана хотод хэвлэлийн хурал хийжээ. Энэ үеэр зохион байгуулагчид төслийг газарзүйн хувьд цаашид өргөжүүлэх, мөн дараагийн тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн улс орнуудын талаар ярьсан гэж “Kazinform” агентлаг мэдээлэв. 

Хэвлэлийн хурлын үеэр үзэгчдийн санал хураалт болон шүүгчдийн үнэлгээний нэгтгэсэн мэдээллийг танилцуулжээ. Санал хураалтад өөр өөр улс орнуудаас нийт 508 287 хүн оролцсон нь тус бүс нутгийн хөгжмийн төслүүдийн дотроос хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болсон бөгөөд олон улсын үзэгчид ихээхэн сонирхож байгааг батлан харууллаа. Тэмцээний ялагчийг шүүгчдийн шийдвэр /50 хувь/, үзэгчдээс авсан цахим санал хураалт /50 хувь/ гэсэн нэгдсэн системээр шалгаруулсан юм.

“Silk Way Star нь Азийн соёлын олон янз байдлыг нэгтгэсэн платформ болж чадлаа. Хөгжмийн урлаг нь улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг хэрхэн бэхжүүлж, харилцан ярианы орон зайг хэрхэн бий болгодгийг харууллаа. Үзэгчдийн оролцоо өндөр буюу хагас сая гаруй санал ирсэн нь бүс нутаг дахь ийм олон улсын тэмцээнийг сонирхох сонирхол хурдацтай өсөн нэмэгдэж байгааг харуулж байна” гэж “Jibek Joly” болон “Silk Way” телевизийн сувгийн гүйцэтгэх захирал Эркежан Кунтуган хэлжээ.

Үзэгчдийн санал хураалтын дүнг танилцуулбал, Мишээл Жозеф (Монгол) 112 241 санал, Мадинабону Адылова (Узбекистан) 85 443 санал, Жан Хе Сюань (Хятад) 73 662, Ясмин Азиз (Малайз) 73 609 санал, Саро Геворгян (Армени) 73 160, Автандил Абесламидзе (Гүрж) 46 027, ALEM (Казахстан) 32 145 санал тус тус авсан байна. Финалын шатны талаар 25 орны иргэд нийгмийн сүлжээндээ нийтэлжээ. Тодруулбал, ТУХН-ийн орнууд, Кавказ, Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод, Европ, түүнчлэн Хойд болон Өмнөд Америкийн хэрэглэгчид уг төслийн талаар бичсэн байна.

Хятадын Хэвлэл мэдээллийн группийн /CMG/ Евразийн товчооны редакцын дарга Ван Делу хэлэхдээ, “Silk Way Star” нь бүс нутгийн соёлын хамтын ажиллагааны чухал үйл ажиллагаа болсныг цохон тэмдэглэлээ. Түүний хэлснээр, Хятадын үзэгчид тэмцээний зохион байгуулалтыг өндрөөр үнэлсэн байна.

“Хүндэт Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев оролцогчдод баяр хүргэнэ гэж бид төсөөлөөгүй байлаа. Энэ бол зохион байгуулалтын ажлыг өндөр үнэлж, Хятадын хэвлэл мэдээллийн корпорацид итгэж байгаагийн илэрхийлэл юм. Дараагийн тэмцээн Хятадад болох бөгөөд 12 дугаар сард бид Казахстаны мэргэжил нэгт нөхдийнхөө туршлагад тулгуулан зохион байгуулалтын асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэх болно” гэж тэрбээр хэлжээ.

CMG-ийн төлөөлөгч мөн Хятадад хоёр дахь улирлын бэлтгэл ажил хэдийн эхэлсэн гэж мэдээлсэн байна. Хөтлөгчтэй холбоотой эцсийн шийдвэр гарсан бөгөөд шинэ улирлыг Казахстаны телевизийн хөтлөгч Диана Скатова хөтлөх ажээ. Дараагийн улирлын тэмцээнийг ялагчийн эх оронд зохион байгуулдаг уламжлал байдаг боловч “Silk Way Star” нь өөр форматтай бөгөөд энэхүү төсөл нь Казахстан, Хятадын хамтарсан санаачилга юм. Тиймээс эхний улирал Астанад эхэлсэн бөгөөд дараагийнх нь Хятадад болох ажээ.

Тэмцээнд оролцох сонирхолтой байгаагаа Индонез, Энэтхэг, Пакистан, Вьетнам зэрэг улсууд илэрхийлсэн байна. Энэ намрын тэмцээнийг зохион байгуулагчид мөн Арабын орнуудын төлөөлөгчдөөс хүсэлт хүлээн авчээ. Эцсийн шатыг үзэж сонирхсон Кувейтын Элчин сайд бүс нутгийнхаа сонирхлыг мөн илэрхийлсэн байна. Бүх тивийг хамарсан ижил төстэй дууны төслүүд байхгүй тул газарзүйн хувьд өргөжүүлэх боломжтой. Иймд зохион байгуулагчид тэмцээнийг 12 орноор хязгаарлахгүй байхаар төлөвлөж байна.

“Silk Way Star” тэмцээний ялагч, Монголын дуучин Ж.Мишээл хэвлэлийн бага хурлын үеэр казах хэл дээр дуу гаргахаар бэлдэж байгаагаа ярьжээ. “Би хэдийн казах дуун дээр ажиллаж эхэлсэн. Казах хэл соёл надад маш их таалагдсан. Энэ сайхан хэл соёлоос суралцахыг хүсэж байна. Миний бие мөн казах сонсогчдодоо зориулж дуу гаргахыг хүсэж байна” гэж тэрбээр хэллээ.

Эцсийн шатанд шалгарсан оролцогчдод нийт 43 орны үзэгчид саналаа илгээсэн байна. Тэдгээрээс хамгийн идэвхтэй санал өгсөн улсууд нь Казахстан, Хятад, Монгол, АНУ, Орос, Турк, Герман, Сингапур, Индонез, Узбекистан, Гүрж, Малайз байжээ. Казахстанд болсон финалын шатыг “Jibek Joly” телевизийн сувгаар шууд дамжуулсан юм. Мөн Киргизийн “Music”, “Madaniyat”, Азербайжаны “Space TV”, Тажикистаны “Safina”, Монголын “UBS” болон “AIST GLOBAL” сувгуудаар нэвтрүүлжээ. Ингэснээр телевиз болон стриминг үйлчилгээний нийт үзэгчдийн тоо дэлхий даяар 120 сая орчимд хүрсэн байна.

“Silk Way Star” нь зөвхөн өөр өөр орны уран бүтээлчдийг оролцуулаад зогсохгүй Азийн шинэ соёлын тэнхлэг болсон анхны дууны мега төсөл болжээ. Ази тив анх удаа дэлхийд өөрийн гэсэн форматыг зоримог, өргөн цар хүрээтэй, дэлхийн соёлын төв болох хүсэл эрмэлзэлтэйгээр санал болгож байгаа нь энэ юм. Энэхүү төсөл нь үзэгчдийн хувьд өргөн цар хүрээг хамарч чадсан бөгөөд Азид цөөн тооны хөгжмийн шоу л Европ, Америкийн форматтай дүйцэхүйц түвшинд үзэгчдийн анхаарлыг татдаг. Дараагийн улирлын тэмцээнийг Хятадад зохион байгуулснаар “Silk Way Star” нь Олимпын наадамтай адил бүс нутгуудын хооронд шилжүүлэн зохион байгуулах боломжтой соёлын платформ болж хувирах ажээ. Тэмцээний ялагч нь зохион байгуулагч орны хэлээр дуулж эхэлж байгаа нь энэ бол зүгээр нэг шоу нэвтрүүлэг бус, харин уран бүтээлчдийн цаашдын замналд нөлөөлөхүйц соёлын солилцоо болж байгааг харуулж байна.

Эх сурвалж: Kazinform

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Harris Thomas (94.156.150.188)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 20 цаг 44 мин Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 20 цаг 46 мин Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 20 цаг 50 мин Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 20 цаг 51 мин Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 21 цаг 1 мин Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 21 цаг 9 мин Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө Өчигдөр 15 цаг 27 мин Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 15 цаг 27 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа Өчигдөр 15 цаг 26 мин МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа Өчигдөр 15 цаг 24 мин Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна Өчигдөр 15 цаг 21 мин Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна Өчигдөр 15 цаг 19 мин Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ Өчигдөр 13 цаг 35 мин Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана Өчигдөр 13 цаг 34 мин Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 13 цаг 34 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно Өчигдөр 13 цаг 33 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ Өчигдөр 13 цаг 30 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа Өчигдөр 13 цаг 29 мин “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны их насны түрүү тодорлоо Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Бурхан Харвард руу нүүв Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Д.Ганбат: Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барь... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалт эхэл... Увс аймгийн Малчин суманд хадан нуранги үүсжээ Яармагийн авто замаас Арцатын зам хүртэл 350 метр шинэ зам б...
Top