x

Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ

Манай Нарны аймагт цор ганц удаа маш хурдтай орж ирсэн сүүлт одны зургийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /НАСА/ лхагва гарагт үзүүлжээ. 

“3I/Atlas” хэмээн нэрлэсэн энэхүү сүүлт одыг өнгөрсөн зун илрүүлсэн бөгөөд манай сансрын орон зайд зочилсон гурав дахь сүүлт од ажээ. Уг сүүлт од өнгөрсөн сард Ангараг гаргийн хажуугаар өнгөрсөн байна. 

Ангарагийн тойрог замд болон уг гарагтай ойролцоо байрлаж буй НАСА-гийн сансрын төхөөрөмжүүд Ангарагийн хажуугаар 29 сая км-ийн зайтай өнгөрөх үед нь томруулсан зургийг нь авчээ. Ангарагийг тойрон эргэлдэж буй Европын Сансар судлалын агентлагийн хоёр хиймэл дагуулаар мөн ажиглалт хийсэн байна.

Сүүлт од одоо Дэлхийгээс ойролцоогоор 307 сая км-ийн зайд байгаа бөгөөд одон орон судлаачид дуран авайнуудаа чиглүүлээд байгаа ажээ. Италийн “Virtual Telescope” төслийн судлаач Жанлука Мази лхагва гарагт сүүлт одны зургийг томруулан авсан байна.

Уг сүүлт од 12 дугаар сарын дундуур Дэлхийд хамгийн ихээр ойртож, манай гаргийн хажуугаар 269 сая км-ийн зайтай өнгөрөх ажээ. Энэ үеэр “3I/Atlas”-ыг үүр цайхаас өмнө дурангаар эсвэл сансрын дуран авайгаар ажиглах боломжтой. Үүний дараа дахин хэзээ ч буцаж ирэхгүйгээр од хоорондын орон зай руу хурдан холдон одно. 

Европын Сансар судлалын агентлагийн Бархасбадь гараг руу хөөргөсөн “Juice” сансрын аппаратын камер болон шинжлэх ухааны багаж хэрэгслийг бүтэн сарын туршид, ялангуяа Наранд хамгийн ойртож ирэх үед нь чиглүүлжээ. Гэвч “Juice”-ийн гол антенныг Наранд ойр байх үед дулааны хамгаалалт болгон ашиглах тул өгөгдөл дамжуулалт хязгаарлагдаж, эдгээр ажиглалтын мэдээллийг эрдэмтэд хоёрдугаар сараас нааш авах боломжгүй юм.

Эх сурвалж: BelTA

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 16 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 1 цаг 18 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 1 цаг 20 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 1 цаг 21 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 1 цаг 23 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 1 цаг 25 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 1 цаг 27 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 1 цаг 30 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 1 цаг 32 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо 1 цаг 35 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо 1 цаг 39 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ 3 цаг 21 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 32 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой 3 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна 3 цаг 35 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ 3 цаг 37 мин Гандангийн дэнжид газар чөлөөлөлт эрчимжиж, жишиг гудамж байгуулах ажил эхэллээ 3 цаг 40 мин Агаарын бохирдлын эсрэг нийслэлд хэрэгжүүлж буй ажлын тайланг сонсов 3 цаг 41 мин Халзан бүрэгтэй ордын ерөнхий хяналтын сонсголын тайланг сонсов 3 цаг 45 мин Австрали 16-гаас доош насныхны нийгмийн сүлжээний хаягийг хааж эхэлнэ 5 цаг 24 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Оюунтнууд хэмээх баастай бурхад О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн ш... Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц...
Top