x

Уго Чавес ба түүний нөхөд

2012 онд хэвлүүлсэн номын хэсгээсээ толилуулъя

- Венесуэлээс өрсөөд Боливийн социализм нураад уначихсан

- Венесуэл бол 29 сая хүн ам бүхий, байгаль цаг уурын нэн таатай нөхцөл-ширэнгэ ой, гол мөрөн, уулс, цөл, далай бүхий 900 мянга гаруй хавтгай дөрвөлжин км газар нутагтай, нефтийн асар их нөөцтэй улс.

- Латин Америктаа хөгжлөөрөө дунджаас дээгүүр явсан бол Чавесын социализмын замаар замнаад улс орноо гуйлга авилга, ядуурал дампуурлын ирмэг дээр аваачлаа

- Венесуэлын социализмын төгсгөл тун ойртлоо

- Дарангуйлах дэглэмийн уналт нүүрлээд ирлээ

- Мадурогийн хорогдох сүүлчийн оромж нь Москва

“Дөл бадарсан тив” (“Пылающий континент”–Зөвлөлтийн нэрт найруулагч Роман Кармены бүтээл) хэмээх 1970-аад оны зөвлөлтийн нэгэн баримтат киног зарим хүмүүс санаж байж магад. Тэр нь Баруун Европ, Умард Америкаас тэс өмнөө хөгжлийн зам сонгон авсан социалист Кубын замаар замнаж яваа Латин Америкийг сурталчилсан кино байж билээ. Кинонд үзүүлснээр бол энэ тив Америкийн империализмын эсрэг эрх чөлөөний хувьсгалын галд шатаж байлаа. Гэм нь тэгсгээд Чилид Ардын нэгдлийн засгийн газар унаснаар тэр тэмцлийн сураг тасарсан даа. 

1980, 1990-ээд онд тийм хувьсгалын гал дүрэлзэх нь бүү хэл, оч нь ч улалзаж харагдаагүй. “Хүйтэн дайн” дуусгавар болж, хоёр системийн тэмцэл арилснаар “Дөл бадарсан тив” жам ёсоороо нам жим болсон хэрэг. Гэвч “Хүйтэн дайн”-ыгорлох өөр нэг тэмцэл мөргөлдөөнийг АНУ-аас прогноздов.  АНУ хоёр системийн сөргөлдөөнд ялж үлдсэнээрээ олон дайсныг өөртөө авч үлдсэн, тэд нь сэргэж сэхээрээд өрнөдийнхний эсрэг иргэншил, соёл, шашны дайн хийх болно, тэр нь “Иргэншил хоорондын мөргөлдөөн” байх болно хэмээн XXI зууны хэтийн төлөвийг америкийн эрдэмтэн С.Хантингтон олж харж номлолоо. Түүний ажигласнаар бол Латин Америк нь бүхэлдээ Европын иргэншлээс эхтэй боловч Умард Америкт болон Европт байхгүй өөрийн гэх өвөрмөц соёлын элементүүдийг өөртөө агуулсан, тиймээс ч Европтой зарим талаар ойр, харин Умард Америктэй огт төсгүй аж. Латин Америкийн иргэншил нь тэндхийн уугуул хүн ардын соёлыг өөртөө уусгасан байдаг бол Европт тийм юм огт байхгүй, Хойд Америкт уугуул гэх юм бүр устсан. Тэгвэл Мексик, Төв Америк, Перу, Боливид уугуул соёлын нөлөө үлэмж хэмжээгээр үлдсэн, Аргентин, Чили, Венесуэлд янз бүрээр нөлөөлсөөр ирсэн аж. 

Эрэгцүүлбээс тийм байх магадлал өндөр, үүнийг хаа сайгүй хүлээн зөвшөөрнө дөө. Чухам ийм ялгаа зөрүү нь, тодорхой хэлбэл онцгойрол нь Латин Америкийг ямагт АНУ-ын эсрэг байлгаж ирсэний үндсэн шалтгаан мөн гэх тайлбар шинэ зуун гараад хүчтэй цууриатах болжээ.  “Хүйтэн дайн”-д ялж үлдсэн АНУ-ыг сөрөн зогсож буй бараг бүх улс орон энэ үзэл баримтлалыг хуваалцах аж. Яг ийм уур амьсгалын дунд Антиимпериалист нэгдсэн фронт байгуулж, бөмбөрцөгийн баруун хагаст түрэмгийчүүдийг эсэргүүцэх тухай Венесуэлын Ерөнхийлөгч Уго Чавесын цоо шинэ онол шинэ зууны эхээр гарч ирэх нь тэр ээ.  

Тэр шинэ онол гэдэг нь угаасаа Симон Боливарын хувьсгалт үзэл санаа байсан ба түүнийг хуваалцах хань хамсаатнууд нь ч хөрш орнуудаас нь хурын дараахи мөөгний хүрээ шиг бөөнөөрөө төрөн гарч иржээ. Анхандаа энэ үзэл санааг Венесуэл–Кубын хүрээнд явцуухан сурталдаж байсан бол Боливид Эво Моралес гэгч гоонь индиан эр төрийн эрхэнд гарч ирсэнээр томхон холбоотон нэгээр нэмэгдэв. Улс төрийн зүүний үзэл бодлыг илэрхийлэгч Моралес нь боливийн коки тариалагчдын “Кокалеро” хэмээх хөдөлгөөнийг толгойлон АНУ-ыг эсэргүүцэн тэмцэж явсан нутгийн индиан аж. Коки гэдэг нь кокаин хэмээх хар тамхины нэг төрөл ба тэрээр үүнийг хар тамхи гэж үздэггүй, тариачны хөдөлмөр шингэсэн газар тариалангийн аж ахуй гэж үздэгээрээ дэлхийг гайхшруулжээ. Хүн төрөлхтөний хамгийн муу дайсан бол  капитализм  мөн гэсэн Моралесын үзэл Чавесынхтай утга нэгэн.

Чавесын дараагийн холбоотноор Никарагуа тодорсон. Олон жилийн дараа улс төрд эргэн ирж 2006 онд сонгуульд ялсан сандинист–марксист Даниэль Ортега, Эквадорын Рафаэль  Корреа нар Чавесын үзэл санааг шууд хуваалцлаа. Бразил, Аргентины шинэ Ерөнхийлөгч хатагтай нар ч битүүхэндээ ойлгоод дэмжээд байх бололтой. 

АНУ-ын албан ёсны үзэл сурталд “Муу муухайн тэнхлэг” гэдэг томъёоллоор харгис, дарангуйлагч дэглэмтэй Сири, Иран, Хойд Солонгос гэх мэт хэсэг улсыг нэрлэж харлуулж авч үздэг бол 2006 онд  Венесуэл–Куба–Боливийн Холбоо (албан ёсны нэр нь “Бидний америкийн ард түмнүүдийн Боливарын альянс”) гэгчийг байгуулж, хэргээр “Сайн сайхны тэнхлэг” гэж АНУ-ыг сөргүүлж нэрлэжээ. Энэхүү шинэ тэнхлэг нь империализмын эсрэг, америкийн эсрэг зүүний улсуудын эвсэл төдийгүй эдийн засаг-бизнесийн бяцхан бүлэглэл болж цааш шат ахижээ. Мөн тэр ондоо Чавес Африкийн Холбооны дээд хэмжээний уулзалтад хүндэт зочноор уригдаж, америкийн шинэ колоничлолыг эсэргүүцэх уриагаа дэвшүүлжээ. Антиимпериалист нэгдсэн фронт гэгчээ бэхжүүлэх зорилгоор мөн тэр ондоо Фидель Кастротой очиж уулзан, байр сууриа нэгтгэж аваад дараа нь Беларусь, Орос, Иранд, удалгүй БНАСАУ, Вьетнам, Катар, Мали, Бенин гээд урт аянд мордлоо.  Иран–Венесуэлын ах дүүгийн найрамдлын тухай, тэд нэг талд, нэг нуувчинд хамт тэмцэж буй тухай, Иранд ураны баяжуулалт хийх, Венесуэлд Карибын тэнгисийг халхлах агаарын довтолгооноос хамгаалах систем байгуулах тухай Чавес, Ахмадинежад нарын цогтой үгс Тегеранаас цууриатлаа.

Чавес 2006 оны намар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ АНУ-ын эзлэн түрэмгийлэх бодлого, даяаршлыг зад шүүмжлээд, АНУ-ын Ерөнхийлөгчиг “адтай чөтгөр” хэмээн хочлож оны онцлох хүнээр шалгарчээ. Он гараад Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг эх орондоо урьж аваачлаа. Зөвхөн Иранаар жишээлэлтгүй, өмнө нь америкийг эсэргүүцэгч Ирак, түүний Ерөнхийлөгч Саддам Хусейны дотны нөхөр байж, Иракийн эсрэг тавьсан эмбаргог эсэргүүцэж, 1990 онд Кувейтыг түрэмгийлснээсээ хойш олон улсын тавцанд бүрэн ганцаардаад байсан Саддамтай очиж уулзсан цорын ганц гадаадын дээд хэмжээний зочин нь Чавес болж таарсан юм. 2011 онд “Арабын хавар”-ын хувьсгал дэгдэхэд түлхэгдэн унаж буй Ливийн Муаммар Каддафи, Сирийн Башар аль-Асадын талд  тууштай зогсож буй гол баатраар мань Чавес шалгарчээ.

 АНУ-ын эсрэг онцгойрч буй Латин Америкийн бүлэг удирдагчдыг Чавесаар төлөөлүүлэн энд бичиж байгаа ба тэдний дотоод улс төрийн бодлого нь нэн төстэй, бүхэлдээ XXI зууны социализм энэ бүс нутгаар халдварлан тархаж эхлээд байв. Чавесын шавдуулан байж батлуулсан 1999 оны Венесуэлын Үндсэн хуулиар бол тэр орны нутгийн уугуул 300 мянган индианчууд улсын дотор өөртөө тусдаа хилтэй, газар өмчлөх дархан эрхтэй болж авсан. Индиан гаралтай Чавес арьс өнгө, гарал угсаа нэгт ахан дүүсээ Венесуэлдээ жаргуулж буй баримт ганц энэ биш. Халамжийн өдий төдий бодлого тэдэн рүү чиглэсэн. Венесуэлын социалист байгуулалтад хувийг өмчийг нийгэмчлэх (улсчлах) явдал чухал байр эзэлсээр ирсэн. 2007 онд тус орны харилцаа холбоо–эрчим хүчний хамгийн том компанийг төр мэдэлдээ авсан. Цаад хөрөнгө оруулагч, хамтран эзэмшигч нь АНУ байж таараад Чавесын аазгайг бүр ч хөдөлгөж хөгжөөж өгчээ. Газрын тос олборлох, боловсруулах, худалдаалах талаар дэлхийд толгой цохидог Exxon Mobil, Chevron, Total, BP, Statoil, ConocoPhillips компаниудад нийгэмчлэгдэх аюул нүүрлээд байна. Энэчлэн эдийн засгийн гол чухал салбаруудыг нийгэмчлэх, гадаадын газрын тосны компаниудын хувьцааг төрөөс хянах, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг цуцлах, оюутнуудыг улсын тэтгэлгээр суралцуулах, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, гэмт хэрэг хүнд сурталтай тэмцэх зэрэг Боливарын хувьсгалын социалист шинжийг илтгэх алхмуудыг угсруулан хийсээр.                      

 Чавесын холбоотон Моралес 2009 онд Боливийн Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдоод, түүндээ эрэмшин нийгэмчлэл гэдгийг ёстой үзүүлж өгч байна. Энэ 5 жилд Боливи орон социалист бүтээн байгуулалтаараа дагнана гэсэн уриатай.  2010 онд хувийн эрчим хүчний 4 гол компанийг нийгэмчилсэн. Ингэснээр эрчим хүчний зах зээлийн 80 хувийг төр мэдэлдээ авсан, тэр ч бүү хэл сөрөг хүчний нам, сөрөг хүчний лидерүүдийн нэр дээр байсан үйлдвэр, компаниудыг төрийн мэдэлд авах кампанит ажлыг өрнүүлээд байна.  

 Чавес нь Бидэнд ганц л нам хэрэгтэй, олон намын цуглуулга хэрэггүй! хэмээн ухуулж шахсаар байж өөрийн “Тавдугаар бүгд найрамдах улсын хөдөлгөөн” гэх намдаа коммунист намыг оролцуулан 20 гаруй гол намуудыг уусгаж нэгтгээд Венесуэлын нэгдмэл социалист нам гэдгийг байгуулаад авлаа. Олон намуудаас ганц намын системийг буй болгодог яг ийм туршилтыг Фидель Кастро 1960-аад онд Кубад амжилттай хийснийг (тэр үед Кубын социалист хувьсгалын нэгдмэл нам гэж байснаа хожим Кубын коммунист нам болсон) Чавес хуулбарлан хэрэгжүүллээ. Социализм байгуулахад Ерөнхийлөгчийн хоёр удаагийн сонгуулийн хугацаа хүрэлцэхгүй тул дахин сонгох эрхийг Үндсэн хуульдаа суулгана гэж шахсаар Үндсэн хуулиа өөрчлүүлэн дахинтаа хэд ч сонгогдох эрхтэй болж авлаа. Тэгвэл Моралес нь боливийн коки тариалагчдын “Кокалеро” хэмээх хөдөлгөөнөө социалист нам болгож чадсан, мөн дахин сонгогдох эрхээ хуульчлуулсан. Энэ мэт адил тал энэ хоёрт олон байна.

Чавес өөрийнхөө хүрээллийг зүүн социалист, коммунист, бүр түүхнээс арчигдчихсан троцкист этгээдүүдээр бүрдүүлсэн нь нэн сонин үзэгдэл байв. Түүний танхимд Хөдөлмөрийн сайд нь троцкист байх ба түүнийхээ нөлөөгөөр Чавес өөрөө троцкист болж Троцкийн үргэлжилсэн хувьсгалын онолоор ажиллав. Ийнхүү 1920-иод оны сүүлчээс хойш түүхэндээ Троцкийн үзэл суртлыг хүлээн зөвшөөрсөн анхны төрийн зүтгэлтнээр Чавес шалгараад буй. Түүний тайлбарлаж байгаагаар бол Боливарын социализм нь марксизмтай холбогдох албагүй, Латин Америкийн онцлог бодит байдлыг тусгах ёстой, XXI зууны социализм нь ХХ зууныхаасаа ялгаатай, иймд заавал Ленин, Сталины замаар замнах хэрэггүй, Троцкийн замаар замнаж, даян дэлхийд нэлэнхүйд нь социализм ялтал үргэлжилсэн тасралтгүй хувьсгал хийх ёстой аж. Тэгснээ энэ үзлээсээ ухарсан уу, гэнэт Беларусийн хөгжлийн загвар нь Венесуэлын шинэ нийгмийн байгууллын үлгэр загвар байх мэтээр Беларусьт айлчлах үедээ ярьжээ.

 Дэлхийн хамгийн их газрын тосны нөөцөн дээр суугаа Уго Чавес эрчим хүчний бодлогоороо дэлхийг захирах тухай элдэв амбицаа огт нуудаггүй. Учир нь АНУ-ын хувьд газрын тосны гол ханган нийлүүлэгч нь Венесуэл байсаар байгаа. Тиймдээ ч империализм, неолиберализмын эсрэг чиглэсэн “Бидний америкийн ард түмнүүдийн Боливарын альянс” гэдгээрээ дамжуулан гишүүн орнуудаа эрчим хүчний түүхий эдээр хангах, ингэнгээ  Латин Америк, Карибын сав газарт Вашингтоны нөлөөг хумих тухай ярьж номлож байна. 

Тэрээр 2012 оны намар дахин 6 жилээр сонгогдлоо. Энэ 6 жил түүний хувьд, хөршүүдийнх нь хувьд гэнэтийн, цочмог санал санаачилга, тулгалтаар дүүрэн байна гэсэн үг. Түүнийг дахин сонгогдсонд дэлхийн хамтын нийгэмлэг, түүний тэргүүн Бан Ги Мүн сэтгэл түгшиж байгаагаа нуугаагүй. Боливарын хувьсгал гэгчээ НҮБ-ын индэр дээрээс байнга номлож, гишүүн орнуудыг нь түүндээ татан элсүүлж, глобал тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд  Боливарын хувьсгал л ганц гол гарц нь байх болно хэмээн яриулж номлуулж суух нь таатай байв гэж үү? Тэрээр одоо Сири дэх Алеппо хотын төлөөх тулалдааныг зохицуулахад гол хөтөч байх юм шигээр яриад эхэллээ. Ерөөсөө Ойрхи Дорнодын хямралыг эцэслэн шийдүүлэх ганц хүн нь Арабын Лоуренс–Чавес байх юм гэнэ дээ!

Д.Баярхүү, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Arthur Louis (102.217.4.113)
    A while back, I jumped into a global property deal, saying folks like me could cash in on hot foreign housing scenes. Real estate - sure, everyone knows it prints money, a big-time industry worldwide. It looked solid at first - they showed me online walkthroughs of places I partly owned, got me pumped. Still, there was this weird vibe nagging me, hard to explain, just wouldn’t quit bugging me inside. I ignored it though, brushed it off, kept going anyway. One thing I’d say now? Listen to that inner voice - every single time. I kept picturing the steady cash coming in, which blurred how clearly I saw things. At first, they paid me consistent returns, making it feel legit. Over time, though, I poured more money into it. Before long, I tried pulling out bigger amounts - but then the payouts just vanished. The reasons they gave shifted every week, and not long after, they began asking for added charges to fix the withdrawal issues. Still, I’d spent every dollar - put everything I owned into it, thinking it’d be okay. When things went south, I panicked, then remembered a name: {DIGITAL LIGHT SOLUTION}. Found them through some random post while scrolling late at night. Honestly? Didn’t believe they’d help, but they jumped on it fast, scanning stuff I didn't even know existed. Right away, knew these folks weren’t messing around. Used hidden clues online, tracked down where the cash got moved, then fought to pull it all back into my hands. I'm happy the hard work brought results - my full investment was back in just 72 hours thanks to the team handling my issue. I reached {DIGITAL LIGHT SOLUTION} through T e l e g r a m -- d i g i t a l l i g h t s o l u t i o n And E m a i l.d i g i t a l l i g h t s o l u t i o n (@) q u a l i t y s e r v i c e.c o m
    2025 оны 11 сарын 29 | Хариулах
  • Lucy Sliver (149.88.98.187)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Газар зүйн толь: Улс орнуудын нэр ямар утгатай вэ? 9 цаг 39 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ
Top