x

Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авснаас баялгийг нь зараагүй

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.

-Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцааж авлаа гэсэн. Энэ ордын талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Миний мэдэхийн Төгрөг нуурын ордыг дөрвөн хүн хуваагаад, дөрвөн өөр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан гэж их олон жилийн өмнө яригдаж байсан. Ямартаа ч дөрвөн хэсэг байсан. Тэрний нэг эзэмшигч нь болох Р.Дүгэржав бурхан болсон. Бас Пүрэвсүрэн гэдэг хүний нэр байсан. Ер нь Төгрөг нуурын орд хүрэн нүүрсний орд учраас хөрөнгө оруулагч олддоггүй. Хөөрхий хэдэн монголчууд тусгай зөвшөөрөл нь төлбөртэй гээд хадгалаад байж байдаг гэж ойлгосон. Сонин хэвлэлээр бичээд байгаагаас харахад Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төгрөг нуурын ордыг шилжүүлж авсан гээд хэрүүл уруултай л байх шиг байна лээ.

Тэгээд шилжүүлж авсан лицензээ Сингапур, Хонконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж зарсан гэсэн. Тэрийг нь буцааж авлаа гэсэн мэдээлэл гарсан.

Харин миний ярих гээд байгаа зүйл бол хүрэн нүүрсний ордыг борлуулахад авах газар байхгүй, экспортод гаргах гэхээр зардлаа дийлэхгүй, үнэ багатай байдаг. Эсвэл өөр бүтээгдэхүүн буюу шингэн түлш, бензин тос гаргая гэхээр зах зээлд өрсөлдөх чадвар муутай. Тийм нэг хөрөнгө оруулагч байхгүй ордууд байсан. Энэ нь одоо ч тийм хэвээрээ байх шиг байна. Ерөөсөө л энэ шүү дээ. Хөрөнгө оруулж чаддаг эрүүл ухаантай хүн байхгүй байна. Манайхан нөөц л байх юм бол эдийн засаггүйгээр очоод л хүрздээд гаргаж ирээд мөнгө болгочихдог юм шиг яриад байгаа юм. Одоо бод л доо. Миний мэдэхийн 30-аад жил ямар ч хөрөнгө оруулагч олж чадаагүй байна.

-Н.Учрал сайд Төгрөг нуурын ордын талаар мэдэгдэл хийж байсан. Ер нь энэ ордтой холбоотой маргаан яг ямар учиртай юм бэ?

-Хүрэн нүүрсний орд учраас нөөц нь Багануур, Шивээ-Овоогийн дайтай л байлгүй дээ. Нөөцийг нь бол би сонирхдоггүй юм. Гэхдээ дөрөв хуваагаад хүмүүс эзэмшсэн гэхээр нөөц нь гайгүй юм шиг. Н.Учрал бол Х.Баттулгыг зарсан, нотолгоо баримт байна гээд юм яриад байсан. Ер нь Х.Баттулга нь байна уу, хэн байна уу, мэдэхгүй шүү дээ. Харин бусад улсууд нь зарах гээд чадахгүй байгаа байхгүй юу. Харин Х.Баттулга яаж байгаад зарчихсан юм бүү мэд. Монголын газар нутгаас зараад, аваад явчихаагүй биз дээ. Байгалийн баялаг газар доороо байхад эрхийг нь шилжүүлээд л мөнгө аваад байгаа болохоос биш, баялгийг нь ерөөсөө зарсан юм байхгүй шүү дээ.

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талаар ярихгүй юу?

-2006 оны хуульд анх “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэж тодорхойлж байсан. Харин 2009, 2014 онуудад орсон өөрчлөлтөөр үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ гэж өөрчлөгдсөн байдаг.

-Энэ нэр томьёог олон улсад хэрэглэдэггүй гэсэн үг үү?

-Стратегийн ач холбогдолтой орд гэдэг нэр томьёог олон улсад хэрэглэдэггүй. Томоохон ашигт малтмалын орд нээхийн тулд маш их хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Тийм учраас стратегийн ач холбогдолтой орд гэдэг нэр томьёо нь хөрөнгө оруулагч нарт тодорхой бус байдал бий болгодог. Түүнээс гадна томоохон орд нээгдсэн тохиолдолд ашигт малтмалын нөөцөө дутуу тайлагнах, ордыг хуваах зэрэг хууль бус үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч нарыг түлхдэг эрсдэлтэй. Ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсан. Үүнтэй холбогдуулан УИХ 2007 онд ашигт малтмалын 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тогтоол гаргахдаа Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ашиглаж байгаа Эрдэнэтийн зэс-молибдений орд, Төмөртэйн овооны цайрын орд, Нарийн сухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордын одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах, мөн стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар үүрэг болгосон.

Өөрөөр хэлбэл, 15 ордоос зөвхөн долоон орд газрын хэрэгжилтийг, тухайлбал гурван орд дээр одоогийн ашиглаж байгаа нөхцөлийг хэвээр хадгалах, дөрвөн орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох санал боловсруулах талаар авч үзсэн. Харин энэ дөрвөн ордоос Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглаж буй компаниудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон байдаг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Macy Martin (105.113.65.225)
    КРИПТО СЭРГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ОНЛАЙНААР АЖИЛЛАНА УУ - СҮНСНИЙ ХАКЕРУУДЫГ АЖИЛЛАНА УУ. Би криптовалютын биржийн луйварт хууртагдсан боловч энэ мэргэжилтэн (И-мэйл: ghosttrackhackers@gmail.com) миний алдагдсан хөрөнгийг бүрэн нөхөж авсан. Тэд янз бүрийн онлайн луйвар (сугалаа, нөхөн олговрын схем, хоёртын арилжаа, өв залгамжлалын луйвар, криптовалютын хөрөнгө оруулалтын луйвар, форекс луйвар) болон мэдээллийн алдагдлаас болж алдагдсан хөрөнгийг нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн. Тэдний мэргэжлийн ур чадвар нь хулгайлагдсан крипто хөрөнгийг нөхөн сэргээх, мөнгө татах нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх, мэдээлэл хамгаалах цогц стратеги хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Тэд миний хөрөнгийг нөхөн сэргээх, онлайн дансны аюулгүй байдлыг хангахад онцгой туслалцаа үзүүлсэн. Би тэдний үйлчилгээг маш их санал болгож байна.
    2025 оны 12 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top