x

Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн төлөөх орон нутгийн засаглал” сэдэвт орон нутгийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийг өнөөдөр тохиож буй Дэлхийн хүүхдийн өдрөөр зохион байгуулснаараа онцлогтой. Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан энэ өдрийг дэлхийн 190 гаруй улс оронд тэмдэглэдэг бөгөөд хүүхдийг сонсох, хүүхдийн эрхийн төлөө үүрэг амлалт өгөх өдөр байдаг. Энэ жил “Миний өдөр. Миний эрх” уриатай тэмдэглэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Хүүхдийн сангаас 21 аймагт хийсэн хүүхдийн нөхцөл байдал, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх чиг хандлага, үнэлгээний үр дүнгээс танилцууллаа. Энэхүү үнэлгээний гол зорилго нь Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг орон нутагт үнэлэх, цаашид цуглуулсан тоон болон чанарын мэдээлэл дээр тулгуурлан аймаг тус бүрээр хэрэгжүүлж болохуйц бизнес төлөвлөгөөг гаргаж ирэхэд оршино.

Мөн 2024-2025 онд хүүхэдтэй холбоотой хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс танилцууллаа. Тухайлбал, “Онцгой байдлын үеийн боловсролын салбарын бэлэн байдал” судалгааны үр дүнгээр зуд зэрэг онцгой байдлын үеийн төлөвлөгөө боловсролын салбарт шарадлагатай, жил бүрийн өвөлжилтийн хүндрэл, зудын нөхцөл байдлаас болж хүүхдүүд сургууль засвардах, хичээлийн хоцрогдолд орох эрсдэлтэйг онцоллоо.

Түүнчлэн Хөвсгөл, Төв, Баянхонгор, Говь-Алтай, Дорнодамйгийн төлөөлөл хүүхдийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын сайн туршлага, шинэлэг санаачилгуудаас хуваалцав.

Хэлэлцүүлгээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоотой бодлогын уялдаа болон хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах чиглэлээр санал солилцов. Мөн хүүхдийн төлөө ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилсан үйлчилгээ үзүүлэх хамтын үүрэг хариуцлагыг илтгэж, Засаг дарга нарын “Амлалт”-ыг албан ёсоор баталгаажуулсан юм. 

Хэлэлцүүлэгт нийслэл болон 21 аймгийн удирдлага, тэр дундаа нийгмийн бодлого, гэр бүл, хүүхэд хөгжил хариуцсан мэргэжилтнүүд болон холбогдох яамд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллага, хүүхэд залуучуудын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

НҮБ-ын Хүүхдийн сан нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан 2022-2027 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд улс орон даяар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй. Ингэхдээ нийгмийн суурь үйлчилгээг хүүхэд бүрд, тэр дундаа алсалсан нутагт оршин суугаа хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд орон нутгийн засаг захиргаатай хамтран технологид суурилсан, шинэлэг, өртөг багатай шийдлүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 48 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 52 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 56 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 3 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 10 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 14 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 17 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 34 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 52 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 56 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 9 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 14 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 17 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 21 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 24 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 29 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 37 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top