x

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.11.20/ хийлээ.

Хэлэлцүүлгийг  Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр байцаан шийтгэх тогтолцооноос хянан шийдвэрлэх тогтолцоо руу шилжсэн боловч бодит байдал дээр бүрэн төлөвшиж, тогтолцооны бүх түвшинд хэрэгжих явц хангалтгүй байна гэлээ. Шүүхийн мэтгэлцээний зарчим бүрэн хэрэгжихгүй, нотлох баримтыг талуудын мэтгэлцээнээр бус мөрдөн шалгах байгууллага, прокурор, заримдаа шүүх өөрөө бүрдүүлдэг хэв маяг үлдсэн, иргэний дуугүй байх эрх, өөрийн болон гэр бүлийнхнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх бодит амьдрал дээр төдийлөн баталгаажаагүй байгаа талаар дурдлаа. Түүнчлэн иргэн- төрийн харилцааг тэнцвэржүүлэх, гэм буруутай нь нотлогдохоос өмнө хэн ч яллагдахгүй байх баталгааг сайжруулах, шүүхийг хараат бус, итгэл даах институц болгох нь бид бүгдийн нийтлэг зорилго юм гэв.

Хэлэлцүүлэгт хуульч, өмгөөлөгч, судлаач, эрдэмтэн, мэргэжлийн холбоодын удирдлагууд оролцсон бөгөөд “Эрүүгийн процeсст оролцож буй өмгөөлөгчийн эрх зүйн байдал”-ын талаар хуульч Д.Оросоо танилцуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй иргэний эрхийг хамгаалах асуудал дээр туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийн мэргэжлийн эрхийг, хүний эрхийг хамгаалагч, мэргэжлийн оролцогчийн түвшинд олон улсын жишигт ойртуулах, хүний эрхийг хамгаалах олон улсын механизмтай холбох зайлшгүй шаардлагатай гэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуульч Н.Ариунболд танилцуулж,  энэхүү хуулийн төсөлд хүний эрхийн баталгааг бодит болгох, талуудын тэгш мэтгэлцээний зарчмыг хангах, прокурорын хараат бус, мэргэжлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг сэргээх, хэн ч хэлмэгдэх эрсдэлд өртөхгүй байх хамгаалалтыг бүрдүүлэхийг зорьжээ.

Танилцуулгын дараа оролцогчид тус тусын байр сууриа илэрхийлэн санал, солилцож практикт тулгамдаж буй асуудлын хүрээнд зөвлөлдлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 54 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top