x

Ирээдүй рүүгээ буцаад!

ИРЭЭДҮЙ РҮҮГЭЭ БУЦААД!

Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал айсуй. 1929, 1973, 2008 оны хямралыг тэр болгон хүн урьдчилж харж чадаагүй учраас гэнэтийн сүйрэл байсан. Харин энэ удаагийн хямрал бүхний нүдэн дээр аажмаар тэлсээр. Олон судлаачид энэ удаагийн хямралыг 2008 оны үргэлжлэл буюу дараагийн цохилт нь гэж үзэж байна. Найман оны хямралыг Хятад, Энэтхэг, Бразилийн хүчтэй өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг аварч гарсан. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг болох АНУ Холбооны нөөцөөсөө 700 тэрбум доллар гаргаж зах зээл рүү цацсан бол хятадууд үүнээс нэг их дутахгүй мөнгө гаргасан. Одоо дахиж ингэж чадахгүй л болов уу. 

Олон эрдэмтэн, шинжлэх ухааны хүрээлэн, банк санхүүгийн шинжээчид ойрын гурваас таван жилд юу болох талаар судалгаа хийн прогноз таамгаа гарган нийтэд танилцуулж байна. Дан хар мэдээ! Европ, Япон, АНУ маш хохиролтой үлдэнэ гэнэ. Энэ хэд бол дэлхийн нийт эдийн засгийн ихэнхийг бүрдүүлдэг газрууд шүү дээ. Эрчим хүчний түүхий эд бүхий цөөн хэдэн орны хувьд дэлхий нийтийг хамарсан хямрал нь ашиг завшаан авчирч болох боломжтой гэж тооцоолж байна. Судалгааны олон институцийн тооцоолж байгаагаар хямралаас хожоотой гарах боломж бүхий орнуудын тэргүүнд Монголыг нэрлэж байна. Бусадтайгаа төстэй боловч нэлээд дэлгэрэнгүй тайлан гаргасан Сити группын тооцоогоор Монголын эдийн засаг 2012 онд 15 хувиар өсөх юм байна. 2015 онд нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2030 онд энэ тоо 60 мянган долларт хүрнэ гэсэн байх юм. Нэг л үгэндээ ойрын 20 жилд Монголын эдийн засаг гайхамшиг үзүүлэх аж. 

ДНБ нь нэг хүнд 10 мянган доллар болно гэдэг нь шинэ эрэмбэ, шинэ эрин, шинэ амьдрал юм. Ийм амжилтанд хүрэхийн тулд АНУ бараг 200 жил зүтгэжээ. Олон жил дэлхийн эдийн засгийг толгойлсон Британи энэ эрэмбэд очихын тулд 270 жил зарцуулсан байх юм. Мэйжийн хувьсгалаас эхлэн чөлөөт зах зээлд орсон япончууд бараг зуун жил мурчийж байж 1969 онд арван мянгат болжээ. Пак Жон Хигийн эхлүүлсэн Солонгосын үсрэнгүй хөгжил энэ эгнээнд орох гэж эдийн засгийн дэвшлийн гайхамшгийг 40 шахам жил харуулж байж арай гэж очив. Дэн Сяопиний Хятад хөгжлийн рекордыг жил бүр шинэчлэн тогтоосоор, өнгөрсөн жилээс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон, тэрбайтугай ойрын 15-20 жилд хамгийн том нь болно гэж үзэж байгаа ч гэсэн нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 10 мянган доллар болоход бас нэлээд хугацаа хэрэгтэй байна. Ингэхээр монголчууд чөлөөт зах зээлд шилжээд 25 жилийн дотор арван мянгатын эгнээнд очино гэдэг бараг л гайхамшигийн гайхамшиг. Кувейт, Сауди гэх мэтийн цөөхөн оронд ийм аз тохиож байсан. Гэхдээ 1973 оны хямралын ачаар шүү. Өөрөөр хэлбэл хямрал заримыг нь сүйрүүлж байхад заримд нь ашиглаж чадвал бололцоо олгодог аж.

Арван мянгат гэж юу гэсэн үг вэ? Улс орон, тухайн үндэстний хувьд энэ нь нийгмийн том үзүүлэлт, дээд эрэмбэ, асар их бололцоо, эрх чөлөө тусгаар тогтнол, үл хамаарлаа баталгаатай болгож буй хамгаалалт юм. Алив үндэстний хамгийн чухал үзүүлэлт бол боловсрол эрүүл мэнд. Үүнд асар их мөнгө хэрэгтэй. Ард түмэн нийтээр эрүүл энх, өндөр боловсролтой болж байж бодит дэвшлийн эцсийн үр дүн харагдана. Ийм бололцоо ядаж л арван мянгат болж байж биелэх бололцоотой. Газар зүйн ашигтай байрлал, худалдаа наймааны овсгоогоороо Сингапур богино хугацаанд арван мянгат болж авсны дараа л бүх хүнээ өндөр боловсрол, дэлхийн хамгийн эрүүл чийрэг иргэдтэй болоход анхаарлаа төвлөрүүлсэн. Үнэ өртөг өндөртэй дээд зэргийн чанартай боловсрол хийгээд эрүүл мэндийн тогтолцоо нь мөнгөгүй ард түмэнд мөрөөдөл төдий зүйл юм. Хоол хүнс, сууц оромжоо шийдэж бараагүй аль ч үндэстэнд боловсрол, эрүүл мэнд нь алсын зорилт. Эрүүл мэнд боловсролоо дээд жишигт шийдсэний дараа аль ч улс орны хувьд шинжлэх ухаан, брэнд үйлдвэрлэл, ноу хау, урлаг гоо зүй, мэнэжмэнт гэх мэтийн хөгжлийн дараагийн эрэмбэ нь хүүхэд нохойн наадам болж хувирна. 

Шинэ эрэмбэд гарсан хойно улс төрчид нь эдийн засгаа хорлоод байхаа болино. Мөнгөний урсгал төрийн төвлөрсөн төсөвт биш өөр тийш урсах учир хүн болгон дивтаат болох гэж нүдээ ухаж өгөх хэрэггүй болно. Төр ч бизнес эрхлэхээ больж, хууль болон стандарт тогтоож түүнээ хэрэгжүүлэх хянах үндсэн үүрэгт ажилдаа орох болно. Улс төрч байхын жаргал үгүй болохоор Улсын их хурлыг цирк болгосон ч болно. Улсын наадмын шөвгийн арван зургааг шууд дивтаат болгосон ч нийгэмийн амьдралд төдийлөн хор болж чадахгүй. Юмны үнэ нэмэгдэх, шатахуун тасрах зэрэг нь проблем мөн боловч шүлсээрээ ард түмнээ хайрладаг гудамжны жагсагч рекетчинг үндэсний баатар болтол нь тодруулахуйц эмгэнэл байхаа болино. Утаа, түгжрэл зэрэг нь хэсэг далимчдын өмдөндөө багтахгүй болтол таргалах шалтаг биш, ердийн шинжлэх ухаан мэнэжмэнтийн аргаар шийдэх цаг үеийн бэрхшээл болно. МАНАН татлаа, МАНАН сарнилаа зэрэг нь хэний ч сонирхол татахгүй болно. Ер нь улс төрийн тавцанд цоо шинэ хүчин, цоо шинэ үзэл санаа, цоо шинэ мэнэжмэнт буй болно. Улс төрчдийн ч, дуучдын ч, бөхчүүдийн ч, эгэл баатруудын ч ярих сэдэв, логик, утга санаа, дараалал даруй эрэмбэ дээшилж бусад хүмүүст байтугай өөрсөдөд нь ч ойлгомжтой болоод ирнэ. Бидний өнөөдөр шаагилдаад байгаа сүйрэл болгон нь арван мянгатын эгнээнд орсон хойно амархан шийдэж болох цаг зуурын бэрхшээлд тооцогдоно. Учир нь эрэмбэ дээшилж алив зүйлийг атгаг санаа, өнөө маргаашийг аргацаасан аяга шөлний хэмжээгээр бус гагцхүү нийтийн – тэрдундаа улс үндэстнийхээ эрх ашгийн өндөрлөгөөс алсын хараатай ухаалагаар тольдон шийдэх чадвартай болно. Нийгмийг боловсролтой хүмүүсийн эрүүл ухаан жолоодох болно. Нийгмийг атгаг хорон санаа, харанхуй тэнэглэл биш харин хууль зохицуулдаг болно. Нийгэм гэгээрнэ. Үүнд л мөнгө хэрэгтэй, ингэхийн тулд л дараагийн эрэмбэ болох арван мянгат руу орох хэрэгтэй байгаа юм. 

Эдийн засгийн олон улсын судалгааны багууд Монголын тухай ийм өөдрөг дүгнэлт гаргахдаа Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр аварга орд эргэлтэнд орсноор тооцоолж дүгнэлт гаргаж байгаа юм. Монголд энэ хоёрын цаана дутахгүй олон орд бий. Нээгдээгүй хичнээн байгааг одоохондоо хэн ч мэдэхгүй. Тэр болгоныг судалгаанд тооцоогүй болохоор 2030 оны 60 мянган доллар хэд нугарч ч болох юм. Сүүлийн 20 жилд ганц Оюутолгойд Өрнөдөөс 5 тэрбумын хөрөнгө оруулалт татсан нь энэ ордыг эргэлтэнд оруулсны хамгийн том ач холбогдол мөн. Гурав дахь хөршийн бодлогын амин сүнс санаа нь энэ. Оюутолгойн гэрээ алдаа мадагтай юу гэвэл мэдээж сул болсон. Юун түрүүн харанхуй бүдүүлгээсээ болоод орд ашиглах гадны компаний 34 хувийг өр зээл тавин байж төрийн мэдэлд авсан явдал. Ийм хувь эзэмших мөнгө ч байхгүй, туршлага ч байхгүй, технологи ч байхгүй, техник болон боловсон хүчин байхгүй хэвтэж хөрөнгө оруулагчаас олон жилийн хугацаатай зээл авч “баярхадаг” нь эдийн засгийн утгаараа тэнэг л алхам. Алсдаа юм ойлгодог болж, ядахнаа арван мянгатын эгнээнд орчихоод өөрснөө бүгдийг нь ашигласан ч болно л доо. Гэхдээ хоосон хэрэлдэж байхаар Оюутолгойг эргэлтэнд оруулах болсон нь Монголын нийт түүхэн дахь эдийн засгийн салбарын хамгийн том амжилт.

Хамтарсан Засгийн газар байгуулсны цаад логик нь хоорондоо хэрүүл хийн улс орны хөгжилд саад болж байхаар Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулж цаашдын амьдралаа бодъё гэсэн санаа. Тавантолгойг тойрч шийдвэр гаргачид нь баахан шүлс үсэргэн цэцэрхэж байгаад тарах шив. Алсын байтугай ойрын ч хараа үгүй бүдүүлэг тэнэгийн л илэрхийлэл л дээ. Нэг хэсэг нь өөртөө тусах өчүүхэн ашгаар дэнчин тавин барьцаалж байхад нөгөө хэсэг нь тэднийгээ хардаж өөрөө хоосон хоцорч турж үхэх вий гэсэн хар хор айдастаа баригдаж явсаар өдий хүрлээ. Оюутолгой 2012 онд ашиглалтад орох бололцоотой. Гэвч эрчим хүч үгүй бас дээр нь нэгэнт хийгдсэн гэрээний араас хүндрүүлсэн шинэ нөхцөл тулгаад байгаа зэрэг асуудал тулж байна, үүнийг энэ жилдээ шийдэж чадахгүй бол 2016 он хүртэл хойшлогдоно. Хятадаас эрчим хүч авах хүсэлт гаргасан боловч цаадуул нь асуудлыг Тавантолгойтой уяад байгаа. Өөрснөө цахилгаан станц баръя гэхээр мөнөөх л төр засгийн шийдвэр гаргачид нь өөрийн өчүүхэн амин ашгийг хавчуулах, хоорондоо дайсагналцах атгаг санаандаа баригдчихаад хөдөлж өгөхгүй байсаар өдий хүрлээ. Ингэхээр хууль тогтоогчдын тэнэглэл болон Тавантолгойгоос болж нэгэнт эхэлсэн Оюутолгой нуран унах магадлал улам их болж байна. Үүнийг ойлгоход уг нь тийм ч их өндөр боловсрол шаардлагагүй л юм даа. 

Эдийн засгийн хямралд хамгийн хүндээр өртдөг нь ядуу буурай орнууд. 1973 оны хямралд Африк, Латин Америк, Энэтхэг маш ихээр туйлдсан. 1929 оны хямрал Хятад болон Азийн ихэнх орныг үндсээр нь сүйрүүлсэн. Гэтэл зарах юмтай арабын орнууд болон ЗХУ 1973 оны хямралаар босч ирсэн дээ. Будаа, мах нийлүүлэх чадвартай Аргентин дэлхийн II дайны үеэр хамгийн баяжсан орон болсон. Оюутолгой, Тавантолгой нь ирж буй хямралыг далимдуулан босч ирэх аугаа том боломж. Гэхдээ зарах юмгүй, “уг нь ухвал юмтай л даа” гээд цээж наймаа хийгч байвал мөн ч том зовлон туулна даа. Хямрал даамжирсан үед хөрөнгө оруулагч олдохоо болино. Яагаад гэвэл газар сайгүй илүү юманд оруулах хөрөнгө байхгүй болно. Өсөж дэвжиж яваа зах зээлд аль л тансаг сайн болгон гүйлгээтэй. Харин хямралын үед аминд тулсан юм л зарагдана. Эрчим хүчний нөөц чухам ийм аминд тулсан зүйл нь мөн билээ.

Зурагтаар Хүрэлсүхийн тухай хөрөг маягтай учиргүй урт нэвтрүүлэг гарлаа. Сонгуульд зориулсан суртчилгаа юм болов уу даа. Гэхдээ мань хүн нэг үнэн үг хэлсэн: “Реформ, эдийн засгийн шинэчлэл гэдэг бол улс төрийн шийдвэр. Ийм том шийдвэрийг элгээ эвхсэн доожоогүй юмнууд хийдэг ч юм биш. Над шиг зоригтой, юунаас ч айдаггүй. улс төрийн мэдрэмж ухамсартай шийдмэг хүн хийдэг юм!”. Манай хүн боловсрол нимгэн, гүжирмэг, муйхар нэгэн л дээ. Гэхдээ итгэл үнэмшил нь төрөх юм бол зоригтой шийдвэр гаргаж чаддаг юм билээ. Хэрэв асуудлыг зөвөөр ойлгож чадвал улс орноо, ард түмнээ аврах шийдмэг шийдвэр гаргаж магадгүй л юм. Үнэхээр ч хэнд ч тал алдахгүй гэж үхээнц царайлан тал тал тийшээ царайчилсан “элгээ эвхсэн доожоогүй юмнууд”-аас залхвал залхахаар боллоо. Улс орноо өөд татаж магадгүй "азаа үзэх" мянган сонголт бий, хамгийн муу сонголт бол юу ч хийгүй байх.

Бид ирж яваа их цунамигийн өмнө байна. Сүх далайтал үхэр амар байдаг болохоор өнөө маргаашийн аяга хоолны хэрүүл хийсэн шигээ, байгаагаа чамлаж, байхгүйг нэхэн хэхэрч сууна. Хэрэв их хямрал нөмрөн авахад зарах юмгүй сууж байх аваас шуурганы өмнөх тостой үеийг дурсан хий л харамсан енгэнүүлэх байх даа. Тэр цагт урьд байсан бололцоог хий үрсэн буруутныг хайна. Дорхноо олно. Мөнхийн хараалаар тэднийгээ булах болно. Бид ч буруутан илрүүлэхдээ угаасаа мундаг шүү дээ.

2012 оны 1-р сарын 23

Энэ өгүүллийг дөнгөж 2012 он гарч байх шинэ жилээр бичиж хэвлүүлжээ. Эдийн засгийн олон улсын судалгааны байгууллагууд, банк санхүүгийн аварга корпарациуд Монголын ойрын ирээдүйг судлан маш өөдрөг дүгнэлт гаргажээ, тэр үед. Монголын эдийн засаг 2012 онд 15 хувиар өсөх юм байна. 2015 онд нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2030 онд энэ тоо 60 мянган долларт хүрнэ гэсэн байх юм. Нэг л үгэндээ ойрын 20 жилд Монголын эдийн засаг гайхамшиг үзүүлэх аж. 2012 онд Монголын эдийн засаг төсөөлснөөс давж 17.6 хувьд хүрсэн. Гэвч мөн оны 5-р сард УИХ-аас уул уурхай, барилга, боловсрол зэрэг таван салбарт Гадаадын хөрөнгө оруулалтыг үндсэндээ хориглосон хууль гаргасан. Үүнээс яг жилийн дараа Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөн уурхайг хааж консервацид орууллаа. “Нохойн толгойг ширээн дээр тавивч шороон дээр” гэдэг болов. 

Одоогоос яг 40 жилийн өмнө Зэмэксийн найруулсан “Ирээдүй рүүгээ буцсан нь” (Back to the Future) кино дэлгэцэнд гарч байлаа. Бид ч 40 жилийн ирээдүйг хий зөгнөж байхаар 2012 оны болоод өнгөрсөн бодит “ирээдүйрүүгээ” буцмаар байна. Яг одоо!

2025.11.16

Б.БААБАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Wendy Taylor (92.119.17.130)
    My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Capital Crypto Recover employs the best latest tools and ethical hacking techniques to help you recover lost assets, unlock hacked accounts, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, i lost wallet and hacked accounts. I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact email Capitalcryptorecover@zohomail.com OR Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recoverycapital@fastservice.com His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 11 сарын 23 | Хариулах
  • SHINE OYUN (197.211.63.94)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 18 цаг 05 мин Канад улс монгол оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа Өчигдөр 18 цаг 02 мин Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нээлээ Өчигдөр 18 цаг 00 мин БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Өчигдөр 18 цаг 00 мин Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ Өчигдөр 17 цаг 58 мин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламж барих талаар санал солилцлоо Өчигдөр 17 цаг 56 мин "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа Өчигдөр 17 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв Өчигдөр 17 цаг 55 мин Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ Өчигдөр 17 цаг 55 мин Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүллээ Өчигдөр 17 цаг 54 мин Улаанбаатар метро төслийн гүйцэтгэгчийг сонгох тендер зарлагджээ Өчигдөр 17 цаг 53 мин Вашингтонд болсон онгоцны ослын шалтгааныг нислэгийн диспетчерийн алдаа гэж дүгнэв Өчигдөр 15 цаг 25 мин Бага ангийн сурагчдад сүү өгөх "Сүүн дархлаа" хөтөлбөр эхэллээ Өчигдөр 15 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 22 мин Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллалаа Өчигдөр 15 цаг 21 мин Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ Өчигдөр 15 цаг 01 мин Б.Мөнх-Эрдэнэ Иван Ярыгины нэрэмжит тэмцээний аваргын төлөө барилдана Өчигдөр 13 цаг 31 мин Дубайд роботууд ашиглан орон сууц барина Өчигдөр 13 цаг 30 мин Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт гал унтраах, аврах анги байгуулна Өчигдөр 13 цаг 28 мин Ухаалаг камерын систем нэвтрүүлснээр замын оргил ачаалал нэг цагаар буурчээ Өчигдөр 13 цаг 27 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... Зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа "Талын жавхаа-2026" адууны соёлын өдөрлөг болж, шилдгүүдээ т... Дэлхий яагаад Гренландыг булаацалдаж байна вэ Байт харвааны УАШТ-ий аваргаар М.Энхбаяр тодров УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Б.Урантунгалаг байт харвааны улсын аварга цолоо хамгааллаа Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су...
Top