x

Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ

БНХАУ-д суугаа Японы Элчин сайдыг дуудан уулзаж, Ерөнхий сайд Такаичи Санаэг Тайванийн нөхцөл байдлын талаар саяхан хийсэн мэдэгдлээ буцаахыг шаардсан гэж Хятадын Гадаад хэргийн яам өнөө өглөө мэдэгджээ. 

Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сунь Вэйдунтай пүрэв гарагт хийсэн уулзалтын үеэр Японы Элчин сайд Канасүги Кэнжи уг асуудлаарх Японы байр суурийг тайлбарласан гэж Бээжин дэх Японы Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.

Өнгөрсөн баасан гарагт Т.Санаэ парламентын хуралдаанд үг хэлэх үеэрээ, Тайванийн эсрэг Хятадын талаас цэргийн дайралт хийвэл “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн нөхцөл байдал” үүсэж, Япон улс өөрийгөө хамгаалах эрхээ эдлэхэд хүрч болзошгүй гэж мэдэгджээ.

Түүний үг Бээжингийн дургүйцлийг төрүүлж, Осака хот дахь Хятадын Ерөнхий консул Шюэ Жянь бямба гарагт X нийгмийн сүлжээний хуудсандаа “бохир толгойг өчүүхэн ч эргэлзэлгүйгээр тасдана” хэмээн сүрдүүлсэн утгатай пост бичжээ. Уг постыг дараа нь үзэх боломжгүй болсон байна.

К.Кэнжи пүрэв гарагт С.Вэйдунтэй уулзах үеэр Ш.Жянийн хэлсэн “туйлын зохисгүй” үгэнд хатуу эсэргүүцэл илэрхийлж, шаардлагатай арга хэмжээ авахыг Бээжинд уриалсан гэж Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ.

Коммунист засаглалтай Хятад, Тайвань нь 1949 онд иргэний дайны улмаас салснаасаа хойш тусдаа засаглалтай болсон юм. Хятадын тал өөртөө засагладаг ардчилсан арлыг шаардлагатай тохиолдолд эх газартай хүчээр нэгтгэх салан тусгаарлагч муж гэж үздэг бөгөөд Тайванийн асуудлыг цэвэр “дотоод хэрэг” гэж үздэг.  

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 4 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 11 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 15 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф 8 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ 21 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 25 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 28 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 31 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 34 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 38 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 41 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 цаг 28 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 33 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 37 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 44 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 51 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 55 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 58 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Өчигдөр 11 цаг 02 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х...
Top