x

Оюунтнууд хэмээх баастай бурхад

1988 онд хэвлэгдсэн Пол Жонсоны Оюунтнууд онцгой ном. Ийм төрлийн бүтээл тун ховор. Төстэй цөөн хэдээс дурдвал: Жюльен Бендагийн The Betrayal of the Intellectuals (1927), Жон Кэрийн The Intellectuals and the Masses (1990), Томас Совеллын Intellectuals and Society (2010), мөн Жэймс Х. Биллингтоны Fire in the Minds of Men: Origins of the Revolutionary Faith (1980) байна. Дэлхий мэдэхгүй ч Б.Одгэрэлийн орчуулсан Оросын тэрс үзэлтэн Эдвард Лемоновын Бадрангуй суутнууд-тай зүйрлэж болно. Үүнийг оруулаад ч оюунлаг анги, түүний гарал үүсэл, нөлөө зэргийг судалсан ном маш цөөн. Энэ чиглэлд сүүлийн жилүүдэд бага зэрэг салхи орж байгаа ч, оюунлаг хүмүүсийг судлах “цээр” хэвээр. Тэднийг бид “сартваахь” хэмээн оройдоо залдаг билээ. Гэвч тэд бол баастай бурхад.

Пол Жонсон “Энэхүү номоор хүн төрөлхтөнд ажил хэргээ хэрхэн явуулах талаар зөвлөгөө өгсөн зарим нэг суут сэтгэгчдийн ёс суртахуун ба үнэлгээний чадамжинд дүн шинжилгээ хийсэн бөлгөө” гэж номоо эхлүүлсэн бөгөөд зорилгоосоо хазайгаагүй. Жан-Жак Руссо, Перси Биши Шэлли, Карл Маркс, Хэнрик Ибсэн, Лев Толстой, Эрнэст Хэминвэй, Бэртолт Брэхт, Бэртран Рассэл, Жан Пол Сартр, Эдмүнд Вилсон, Виктор Голланц, Лиллиан Хэллман нарыг хүн талаас нь гарган харуулжээ.

Эдний дийлэнх нь зүүний үзэл баримтлалд гэгээнтэн мэт шүтэгддэг. “Оюунлаг хүн” гэдэг ойлголт нь анхнаасаа “гагцхүү нарыг хэвээр” агуулгатай байжээ. Хэрэвзээ оюунлаг хүмүүс орчлонгийн жам ёсыг хамгаалбал нийгэм гэж байгаад ч хэрэггүй билээ. Тэд өөрсдийгөө нийгмийн их өөрчлөлтийн “тархи” гэж үздэг. 

 

Улс төрийн коммунизм ялагдсан ч, соёл, үзэл санааны хувьд зүүн үзэл санаа оюуны дайнд ялсан гэж хэлж болно. Барууны буюу консерватив оюунлагууд бараг мартагдсан, харин баруун жигүүрийн зарим туйлширсан үзэлтнүүд (расизм, фашизмийг зөвтгөгчид) хожим зүүн талын онолуудад шингэж, “ариуссан” юм.

Гэхдээ “оюунтнууд” ба “зүүний үзэл” хоёрыг шууд нэг саван чихэж болохгүй. Орчин үеийн оюунтан зүүний үзэлтэй ч нацист Хайдэггэрийн үзэл санааг хүндэтгэдэг байх нь захын явдал. Оюунтнууд эрх мэдэл, нарциссист мөрөөдөл хоёртоо л хөтлөгддөг юм. Хэрэв Герман Дэлхийн II дайнд ялсан бол Жан-Поль Сартр нарын олон хүн ари цустны дэг журмыг бахархан дагах байсан гэж бодогддог. Үнэндээ Сартрын хувьд нацистуудад эзлэгдсэн Парис “амар амгалан” байсан юм гэдэг.

Жонсон ил тод хэлээгүй ч, оюунтнуудын сэтгэлийн гүнд оршдог эмгэгийг “мэдэрсэн” байдаг. Зарим нь бүр гүнзгий ялзралд автсан, социопати ба ноёрхох хүслээ үзэл суртлаар өнгөлөн далдалдаг явжээ.

Хатуухан хэлж байж магадгүй, оюунтнууд маань хуурамч дүр, аврагчийн царай, цэцэн үгээр ойр дотныхоо хүмүүсийг, хамт олноо, бүр эхнэр хүүхдүүдээ ч үл хайхран, харгислаж байсан нь үнэхээр жихүүдэс хүргэдэг.

Мэдээж, бүгдээрээ муу биш. Карл Маркс, Руссо хоёр хамгийн туйлширсан, харин Бэртран Рассэл хүлцэнгүй, бараг ариун хүн мэт уншигдана. Энэ ном “захын хүний ёс суртахуун өөрсдийгөө “оюуны элит” хэмээгчдийнхээс хавьгүй дээр” байж болохыг харуулснаараа гайхамшигтай билээ.

Зарим хүн “Муу хүн байсан нь хэнд хамаатай юм. Бичсэн туурвисан нь чухал” гэж мэднэ. Тийм байж болох ч оюунтнууд маань бодит баримт бус, “ёс суртахуун номлодог” хүмүүс гэдгийг санаарай. Таны компьютерийг засаж байгаа хүн психопат байлаа гээд таныг хуурч мэхлээгүй л бол хэнд хамаатай юм бэ. Харин ёс суртахуун номлогч ба психопат хоёрыг салгаж үзэхийн аргагүй. Тийм хүнээс улс төрийн “зөв” философи гарахгүй. Хүмүүсийг “малаас арай дээр” гэж үздэг хүн хэзээ нэгэн цагт тэр сэтгэлгээгээрээ нийгмийг зохиомлоор “зохицуулах” гэж оролдоно.

Нэмж хэлэхэд, эдгээр “оюунтнууд”-ын олонх нь “хуулбарлагч”, “баримтыг гуйвуулагч” байсан. Жишээ нь Маркс, Энгельс капитализм ажилчин ангийг ядууруулж байна гэдгээ батлахын тулд зориуд буруу, хуучирсан статистик ашиглаж байв. Шинжлэх ухааны марксизмын энэ бол өршөөгөөд өнгөрөөх жижиг алдаа огт биш. Капитализмын шидээр хөдөлмөрийн нөхцөл байнга сайжирч ирсэн энгийн үнэнийг нотлоход л “зайлшгүй хувьсгал”-ын онол нь шууд нуран унана. Тэд үүнийг мэдсээр, харсаар атлаа худлаа ярьсан.

Оюунтнууд эмэгтэйчүүдийг дорд үзэх нийтлэг хандлагатай. Номд багтсан оюунтнуудын ихэнх нь эрчүүд бөгөөд эмэгтэйчүүдийг хуурч, дарамталж, хүүхэдтэй болгоод орхидог хаясан ажээ. Жишээ нь, боловсролын онолын “эцэг” гэгддэг Руссо өөрийн хүүхдүүдээ өнчингийн асрамжид хаясан. Тийм атал өөрийгөө “хүн төрөлхтний найз”, “ёс суртахууны шинэ номлогч” хэмээн тунхаглаж, нийгмийг “инженерчлэх” ёстой гэдэгт гүн бат итгэсэн оюунтан.

Эцэст нь, номд давтагддаг нэг сэдэв бол “апокалиптик мөрөөдөл, элитийн бардам зан, дунд анги ба энгийн ард түмнийг үл тэвчих зэвүүцэл”. Жишээ нь, Маркс өсвөр наснаасаа “ертөнцийн сүйрэл” гэх фанатик үзэлд автаж, улс төрийн онол нь үнэндээ тэр л эмгэгийнх нь рационал хувилбар байлаа. Насан туршдаа нэг ч үйлдвэрийн цехэд очиж үзээгүй цээжний бангаар бурсан онолч юм. Өнөөдөр ч байдал дээрдсэнгүй, баастай бурхад байрандаа, тодруулбал бидний толгой дээр...

НЕПКО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (149.88.98.185)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 16 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 53 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 19 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 30 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 36 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 42 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 51 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 22 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 26 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 27 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 32 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 35 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 38 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 49 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 43 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top