x

"Намайг нас барахаар суварга биш сандал болгоорой"

Төрнө “бас” үхнэ. Магадгүй энэ “бас” гэдэг үг нь өөрөө амьдрал байх. Бас тэгээд өөрт олдсон цаг хугацааныхаа мөчлөг дунд, өөрт оноогдсон заяандаа хамгийн сайн сайхнаараа хичээгээд, хийж бүтээгээд, хадгалж бас хийсгэх. Дан амьсгалах, хөдлөх биш мэдрэх, мэдрүүлэхийг давхарлах. Энд тэндээс давтагдаж ирдэг ухаарлын мессежээс дотор минь хадагдаж, хадгалагдаж үлдсэн нь амьдрал гэдэг маргааш эсвэл зүгээр энэ бичиглэл дуусахад, магадгүй дуусгалгүй дуусчихаж мэдэх эмзэгхэн учраас ирээгүй ирээдүйд биш одоогүй одоод мэдэрч, таашааж, шатаж амьдраарай гэх мессеж. Тийн шүү, одоогүй одоод мэдэрч бас мэдрүүлэх. Уншигч танд төгсгөлийн мэдрэмжийг тээж явна гэхээр нэг тийм муу ёртой юм шиг санагдаж магадгүй. Муу ёрлож байгаа юм биш шүү. Эсрэгээрээ энэ ертөнц дээр өдөр бүр үнэн байх тухай, өөрийнхөө хүслээр байх тухай, хүн хүндээ хүнлэг эелдэг байх тухай басхүү хичээх тухай юм л даа. 

Хэрвээ өнөөдрийг өнөөх нэг өдөр гэж бодоод Улаанбаатарынхаа гудмаар алхвал саарал хот минь уйтгартай өнгөөрөө, шороотой замтайгаа тосно. Түгжээтэй мэт ар араасаа эгнэсэн машинууд, хоёр хоёроороо нийлээд хангинах сигналын чимээ, хүмүүсийг хүрээлэж тэнгэр тулгаж барьсан өндөр барилгууд. Ийм хүрээлэн дундаа ууртай гэгч нь нэгнээ анзаарах ч үгүй зөрж оддог бид...

Аа... Суварга босгож тахихтай анх арван хэдтэйдээ танилцсан санагдана. Хүн хүний хөлнөөс зайд өндөр уулын оргилд буянт ижийгээ дурсаж үр хүүхдүүд нь тэр суваргыг босгоод, тэрийг сүндэрлүүллээ хэмээн ном хурж, хүн цуглуулж наадамлаж байсныг санадаг. Тэр цагаас хойш суварга харах, гандан орох тоолондоо тэрний гэгээн дурсгалд үр хүүхэд, хань ижлээс нь гэж бичигдснийг хараад хол хөндий ч юм шиг хоосон санагдаж билээ. Хааяа би гэнэ гэнэхэн энэ оршихуйгаас явсныхаа дараа дэлхий гэгч ертөнц дээр юу болж үлдмээр байгаа тухайгаа боддог. Гэрэл энерги, оршихуйн тухай философийн хүнд бодлогоор гашилж байгаа хэрэг биш л дээ. Зүгээр тэрний гэгээн дурсгалд гээд үлдчихсэн байдаг тэр зүйл миний гэгээн дурсгалд зориулагдах бол юу байж болох вэ л гэж бодож байгаа хэрэг,... Ммм... “уудам энэ газарт чинь уйлах ч газар олдохгүй юм” гэдэг ишлэл байдаг даа. Магадгүй тарж амьдардаг тал нутгийн нүүдэлчин бидний хувьд суварга нь зорьж очиж уйлах, сэтгэл заслын газар болдог байсан байж болох юм. Харин сүүлд суурин иргэншил дунд төлөвшиж байгаа би бээр үхчихвэл өөрийнхөө гэгээн дурсгалд гэдэг алга ч хүрэхгүй жижигхэн бичгийг сандал дээр хадагдаасай гэж хүсэж байна. Явдал дундаа ядарсан хүн суугаад амардаг, цааш алхах хүчээ сэлбээд босдог, дулаахан наран ээвэр өдөр тэр сандал дээр суугаад нүдээ аниад орчны чимээг сонсож орчлон ертөнцөд түр амсхийдэг, эсвэл хосууд найзууд болзож суугаад ярилцдаг, тийм сандал. 

Одоогүй одоод мэдэрч бас мэдрүүлэх... Ирээгүй ирээдүйд битгий шанал гэснээ үхэхээрээ сандал боломоор байна гэдэг хүн бас л хуйварган шүү. Энэ мөчид би санаандгүй зөрж өнгөрч байгаа хүн рүү ч мишээмээр байна, автобусанд араас минь гүйж ирж байгаа хүнд хаалга барьж өгмөөр байна, хүн хүнийхээ нүд рүү харж баярлалаа гэж хэлдэг бас инээдэг баймаар байна. Ер нь л ийм амьдралын жижиг хормуудад хүлээцтэй, таашаалтай, талархаж ханддаг, бас өгдөг баймаар байна. Бид бүгдээрээ сайхан амьдрахын төлөө чадах чинээгээрээ хичээж байгаа шүү дээ. Нөхцөл, цаг хугацаагаараа ялгаатай болохоор ойлголцохгүй уцаарлацгаагаад байгаа болохоос биш...

Тийм болохоор танихгүй хүнийг ч тайтгаруулмаар байна. Улаанбаатараа нэг нэгэндээ сэтгэл гаргадаг Дулаанбаатар болгомоор байна. Энэ ертөнц дээр махан биеэрээ байхгүй болсныхоо дараа ч хэн нэгэн тайтгаруулмаар, амраамаар санагдаж байна. Тийм болохоор л нас барахаараа суварга биш сандал болно.

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 11 цаг 6 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 12 цаг 55 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 15 цаг 26 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цаг 17 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 16 цаг 59 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 17 цаг 6 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цаг 33 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 18 цаг 12 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top