x

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Энд намайг хүлээдэг бичснийг маань эргэж тойрдог хүн байдаг эсэхийг мэдэхгүй. Мэдэж байгаа минь болвоос нийтлэлээрээ уулзалгүй удчихлаа. Долгортой долоо хоногтоо нэг удаа уулзалгүй өнгөрчихөөр багадаа хичээлээ таслачихаад багшаасаа бэргэж, бэргэж ангидаа орсон тэр мэдрэмжтэй маань өнгө ижил. 

Хорь ч билүү хоногийн өмнө фэйсбүүкээ ухаж суутал жүжигчин Лутаагийн “завгүй” гэдэг дууг олоод сонсчихов. Тэр цагаас хойш тэр завгүй дууны үг миний амьдрал хоёр яг ян хийж таарах нь тэр. Нэгдэхэд завгүй, хоёрдахьд завгүй, гуравдахьд завгүй … бүтэнсайнд завгүй ээ. Гэхдээ (гэхдээгээс өмнө хэлсэн бүх өгүүлбэр нохойн баас байдаг) завгүй байх юуных нь сайхан байхав дээ. Өөрийнхөө дуртай юмандаа цаг гаргахгүй, гүн бодох тэнхэлгүй, гэрийнхэнтэйгээ холбогдох цаггүй өдөр хоногууд сар шахуу үргэлжилэв. Би өөрөө биеэрээ, ухаан санаагаараа туйлдахаас цаашгүй. Түр зогсоод аживаас хүлээлт бас хүлээсээр цагийн хувиараа битүү чигжчихснээ анзаарав. Амжилттай байхыг шаарддаг, хортой эерэгээр дүүрэн капитилист нийгэмд хөдөлвөл хөлс, зогсвол зоос учраас агшин бүрээ ашигтай байхыг бид хичээдэг. За энэ ашигтай байх гэдэг асуудал дээр миний завгүй амьдралын хамгийн их булингар зангирдаг юм байна. Ашигтай байх гэж хичээснээсээ болоод үр дүнтэй байж, гүн төвлөрч чаддаггүй юм байна. Хэд хоногийн өмнө манай сайт дээр хүмүүс болон байгууллагууд сул зогсолтыг үнэлдэггүй талаар нийтлэл орсон. Үгүй ээ бүр яг намайг хэлчихэж. Хортой эерэг нийгмийн хүлээсээр өөрийгөө баглахгүй гэж хичээдэг ч миний цагийн хуваарь нэг мэдэхэд л тэнд очихгүй бол болохгүй, тэрэнтэй уулзахгүй бол болохгүй, энийг амжуулахгүй бол ашиггүй, тэрийг хийхгүй бол амжихгүй гэдэг нийгмийн хүлээсээр баглагдчихсан, нэмээд дээр нь өдий насандаа төдий хэмжээнд байхгүй бол болохгүй гэдэг өөрийнхөө хүлээлтэнд боолчлогдчихсон эрээн мяраан элдэв учралаар дүүрчихэж.

Хэрвээ нийгэм өөрийгөө шатааж дуусдаг, нэг зэрэг олон юм хийх чадвартай юниверсал хүн байхыг биднээс шаардаж байгаа бол эсрэгээрээ бид мундаг байх албагүй гэдгээ ойлгоод өөрсдийнхөө хүлээлт, бусдад тавьдаг хүлээснээсээ ангижрах хэрэгтэй юм байна. Завгүй цагийн хуваарьт зэвэрдэг хамгийн чухал зүйл нь хүн хоорондын дотно харилцаа аж. Багадаа том болоод аав, ээж шигээ болохгүй гэж боддог байж билээ. Тэр хоёр дандаа завгүй болохоор. Одоо том болсон чинь тэр хоёроосоо ч завгүй хүн болчихов, гунигтайгаар.

Нөгөө талаас, сайн нь завгүй учраас гуниглах зав ч бас цөөхөн. Би гэхэд урд талын мөрний өгүүлбэрийг биччихээд хоёр хором элгээ эвхэж, нэг цэгт ширтэж хэсэг гуньж суув. Даанч дараагийн хуваарьт ажил ойртоод шамдуулах тул нэмж гуних цаг маань дуусчихлаа. Бидний үеийнхэн биеийн хүчээр юмыг мундагддаг тэр үеэс халиад илүү ухаантай, гарц шийдлээ олоод урамтайгаар урагшилдаг болж байгаа гэдэгт би итгэж байна. Гуньж суухдаа өөртөө хэлдэг үг минь юмс түр зуурынх гэдгийг санаарай, юм бүхэн болоод л өнгөрнө. Гэхдээ болоод л өнгөрөх юм чинь гэж аясаар нь амьдралд найдахынхаа оронд аливаад өөрөө эцсийн хугацааг нь товлож өгөөд, тогтмол үйлдлийн хүчээр асуудлыг нухчин дарна гэдэгтээ итгэдэг болсон. Хэт их битгий завгүй байгаарай, бие чинь туйлдна, оюун чинь гүн төвлөрөх чадваргүй болно, сэтгэл чинь хоосорч, хоосон тэр хөндүүр нь жин дарж өвтгөнө.

Гэхдээ энэ асуудлыг ч бас даваад гарах уран арга байгаа. Гэхдээгээс өмнө хэлсэн бүх үг нохойн баас болдог :))

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 15 цаг 39 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 17 цаг 28 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 19 цаг 59 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 20 цаг 50 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 21 цаг 32 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 21 цаг 39 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 22 цаг 6 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 22 цаг 45 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top