x

Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялтай

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, иргэд залиланд ихээр өртөх болсон. Тэгвэл залилах гэмт хэрэгтэй холбоотой ямар хуулийн зохицуулалт байдаг талаар хуульч, өмгөөлөгч Ж.Ганболдтой ярилцлаа.

-Цахимаар залилах гэмт хэрэг сүүлийн үед газар авч байна л даа. Тэгэхээр иргэдэд энэ талаар мэдээлэл дутмаг байдгаас эдгээр асуудал үүсч байна уу?

-Эрүүгийн хуулийн өмчийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаардаг 17.3 дахь хэсэгт залилах төрлийн гэмт хэргийг заасан байдаг.

Энэ гэмт хэрэг нь ямар шинжүүдээрээ залилах гэмт хэрэг болдог вэ гэвэл бичиг баримт, цахим хэрэгсэл ашиглаж хуурах, эсвэл сүсэг бишрэлийг далимдуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулдаг. Мөн өмнөх харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тухайн хүний хөрөнгийг шилжүүлэн авсан бол энэ нь залилах гэмт хэрэг болж байгаа юм. Яагаад энэ олон шинжийг яриад байна вэ гэвэл энэ бүгдийн ард залилангийн үр дагавар яригддаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний эд хөрөнгийг өмчлөгчөөс нь яаж хуурч, шилжүүлж авах тухай л ярьдаг. Харин фэйсбүүк, телеграм зэргийг ашиглаж залилах нь цахим залилан болж байгаа юм.

Мөн улирлын онцлогоос шалтгаалаад янз бүрийн аргаар иргэдийг залилж байна. Зар тавиад мөнгийг нь шилжүүлж аваад, дата мэдээлэл үүсгэдэг. Энэ гэмт хэргийг хэн үйлдээд байна вэ гэхээр компьютерын ард хэн ч байж болно шүү дээ. Ер нь иргэд цахимыг амьдралын орчин, мэдээллийн эх сурвалжаа болгож ашиглаж байна. Үүн дээр л тулгуурлаж залилах гэмт хэргийг үйлдэж байгаа. Иргэд цахим хэрэгсэл ашиглаад зөвхөн залилах гэмт хэрэг биш, өөр гэмт хэргийн хохирогч ч болж байна. Жишээ нь, заналхийлэлд өртөж байна. Тодорхой эд хөрөнгө шилжүүлж өгөхгүй бол таны нэр төр, алдар хүндэд халдана. Ингээд мэдээллийг чинь олон нийтэд түгээнэ гэж шаардаад, мөнгө авч байгаа үйлдэл бол сүрдүүлэг, заналхийлэл гэсэн үг.

-Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-Цахим хэрэгсэл ашигласан бол цахим гэмт хэрэг үү, эсвэл заналхийлэх гэмт хэрэг үү гэдгийг төрлөөр нь шалгах ёстой. Энэ удаа залилах гэмт хэргийн тухай ярьж байгаа учраас ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг талаар ярья. Дараахь дөрвөн төрлийн ялаас шүүх аль нэг хэлбэрийг нь сонгож оногдуулна гэсэн үг. Нэгдүгээрт, залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдээд, эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлээд авсан бол 450 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Өөрөөр хэлбэл, 450 мянган төгрөгөөс 14 сая төгрөгөөр торгоно гэсэн үг. Хоёрдугаарт, 240 цагаас 720 цаг хүртэлх нийтэд тустай ажил хийлгэнэ. Гуравдугаарт, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарладаг. Дөрөвдүгээрт, зургаан сараас гурван жил хүртэл хугацаанд хорих ялаар шийтгэнэ. 50 сая төгрөг дотор хүний эд хөрөнгийг цахимаар залилсан бол дээрх шийтгэлээс ял оногдуулна. Харин их хэмжээний хохирол шаардах буюу 50 сая ба түүнээс дээш хэмжээний хохиролтой бол 2-8 жилийн хорих ялаар шийтгэнэ. Энэ үйлдлийг гурваас дээш буюу цахим залиланг амьдралын эх үүсвэрээ болгоод, олон удаа үйлдсэн бол 5-12 хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Тэгэхээр тухайн залилах гэмт хэрэгт хүндрүүлэх шинжүүд байгаа бол ял шийтгэл нь нэмэгдэнэ гэсэн үг.

-Цахим хэрэгсэл ашиглаад иргэдийг залилсан хэрнээ илрээгүй маш олон тохиолдол гардаг гэсэн. Энэ тохиолдолд ямар нэгэн хуулийн зохицуулалт шаардлагатай юу?

-Энэ тохиолдолд хууль зүйн зохицуулалтыг нарийвчилж оруулж өгөхгүй л бол болохгүй. Манай улсын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөх хэлтэс ажиллаж байгаа. Гэхдээ энэ чиглэлээр хууль зүйн нарийвчилсан зохицуулалтууд хэрэгтэй. Энэ бол Цагдаагийн байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яамны ажил.

-Саяхан нэг иргэн үнэмлэхээ гээж, улмаар залилагч этгээд нэр дээр нь дугаар авч, и-монголиад бүртгүүлээд залилангийн хохирогч болсон гэх мэдээлэл бий. Энэ тохиолдолд иргэд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Хүний иргэний үнэмлэхийг ашиглаад цахим системд нэвтэрнэ гэдэг нь мэдээллийн аюулгүй байдалд халдаж байна гэсэн үг. Харин үүнийг сайтар нягтлаагүйгээсээ болж дугаар олгосон нь үүрэн телефоны компаниудын буруу. Тэгэхээр хяналт муугаас болж ийм асуудал гарсан байна. Энэ хэргийн шалтгаан, үр дагаврыг арилгахын тулд прокурор, цагдаагийн байгууллага ажиллах ёстой. Энэхүү жишээн дээр мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой үүрэг бүхий субьект нь үүрэн телефоны компани байна. Үүн дээр нэмж хэлэхэд, цахим орчинд иргэдийн дансыг ашиглан маш их залилан үйлдэж байна. Хэн нэгний дансыг ашиглаад хуурах үйлдэл хийх гээд төлөвлөсөн байдаг.

Тэгэхээр иргэдэд юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл дансаа хэнд ч битгий ашиглуул. Хоёрдугаарт, үүнийг хуулийн талаас яаж зохицуулах ёстой вэ гэвэл цахим орчинд байгаа мэдээлэл бодитой эсэхийг Харилцаа холбооны газраас хяналт шалгалтыг маш сайн хийх ёстой. Фэйсбүүк компанитай Монгол Улс гэмт хэргийг илрүүлэхэд хэрхэн хамтарч ажиллаад, баримт нотолгоог бүрдүүлэх вэ гэдэг хууль зүйн зохицуулалтууд байхгүй. Би өнөөдөр цахим орчинд залилууллаа гэхэд үүнийг хурдан хугацаанд шийдэх боломжгүй. Тэгж явсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад, хаагдчихдаг.

-Дансаа бусдад ашиглуулбал ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээх үү?

-Гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл, таны данс руу мөнгө орох, үүнийг нь мэдсээр байж тэр мөнгөнөөс авсан бол үйлдлээрээ нэгдэж, хамтран оролцсон гэж үздэг. Энэ утгаараа гэмт хэрэг бүлэглэсэн гэж үзнэ. Жишээ нь, ломбард хулгайн эд зүйлийг мэдсээр байж аваад байвал хамтран оролцогч болно гэсэн үг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top