x

Хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа боллоо

Өчигдөр Вашингтон хотноо 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны сугалаа боллоо. Сугалааны дүнг танилцуулъя.  

А хэсэг: Мексик, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Европын нэмэлт тоглолтын D хэсгийн ялагч  (Дани/Хойд Македон /Чех/ Ирланд);

B хэсэг: Канад, Европын нэмэлт тоглолтын А хэсгийн ялагч (Итали / Умард Ирланд/ Уэльс/Босни ба Херцеговин), Катар, Швейцар;

C хэсэг: Бразил, Марокко, Хаити, Шотланд;

D хэсэг: АНУ, Парагвай, Австрали, Европын нэмэлт тоглолтын С хэсгийн ялагч (Турк / Румын /Словак / Косово);

E хэсэг: Герман, Кюрасао, Кот-д’Ивуар, Эквадор;

F хэсэг: Нидерланд, Япон, Европын нэмэлт тоглолтын В хэсгийн ялагч (Украин / Швед / Польш / Албани), Тунис;

G хэсэг: Бельги, Египет, Иран, Шинэ Зеланд;

H хэсэг: Испани, Кабо-Верде, Саудын Араб, Уругвай;

I хэсэг: Франц, Сенегал, тив хоорондын нэмэлт тоглолтын II хэсгийн (Боливи / Суринам / Ирак), Норвег;

J хэсэг: Аргентин, Алжир, Австри, Иордан;

K хэсэг: Португал, тив хоорондын нэмэлт тоглолтын I хэсгийн ялагч (Шинэ Каледони/ Ямайк / БНАКонго улс), Узбекистан, Колумб;

L хэсэг: Англи, Хорват, Гана, Панам;

Тэмцээний дүрэм

Энэ удаагийн ДАШТ-д нийт 48 баг оролцох бөгөөд тэдгээрийг дөрөв дөрвөөр нь 12 хэсэгт хуваана. Хасагдах шат буюу плей-оффт хэсэг тус бүрээс шилдэг хоёр баг, түүнчлэн хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн шилдэг 8 баг шалгарч, шөвгийн 16-д өрсөлдөх юм.

Үүний сацуу, хамгийн өндөр чансаатай багууд финалын тоглолтоос өмнө хоорондоо учраа таарахгүй байхаар зохицуулжээ. Тодруулбал, дэлхийн чансааг тэргүүлж буй Испанийн шигшээ баг ба хоёрдугаарт бичигдэж байгаа Аргентины баг хэсгээсээ нэгээр гарсан тохиолдолд финалаас өмнө хоорондоо таарахгүй юм. Мөн 3 ба 4 дүгээрт бичигдэж буй Франц, Английн багууд хоорондоо таарахгүй гэх мэтчилэн.

Түрүүлэх магадлалтай багууд

Статистик мэдээллийн Opta Sports платформын супер компьютерийн хийсэн таамаглалаар, 2024 онд Европын аварга болсон Испанийн шигшээ баг ДАШТ-д түрүүлэх магадлал 17 хувьтай байна. Францын багийн хувьд 14,1 хувь, Англи 11,8 хувь, дэлхийн аварга Аргентин 8,7 хувь, Герман 7,1 хувь, Португал 6,6 хувь, Бразил 5,6 хувийн түрүүлэх магадлалтай байгаа ажээ.   

Европын нэмэлт тоглолтын тухайд

Нийт 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглох ба ирэх оны 3 дугаар сарын 26-нд хагас шигшээ, 3 дугаар сарын 31-нд шигшээ тоглолтууд болно.

А хэсэг: Итали — Умард Ирланд, Уэльс — Босни ба Херцеговин.

B хэсэг: Украин — Швед, Польш — Албани.

C хэсэг: Турк — Румын, Словак — Косово.

D хэсэг: Дани — Хойд Македон, Чех — Ирланд.

Риа Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top