x

Дундаж монгол Долгор: ТЭНГЭРИЙН УЛБАР ТУЯА

Орчноор нэг байсан халууныг орой болохоор хаяандаа авч ирээд хураачихдаг юм болов уу, энэ тэнгэр гэж бодонгоо тэртээх гүн улбар өнгийг ширтэж сууна.

Гучин хэм дөхөж заримдаа хальж халсан энэ халуун өдрүүдэд миний амьдрал ч бас амьсгалаа бүтэн авч амжамгүй өдрүүд ар араасаа цуварч одоо л би тэнгэрийн хаяа ширтэнгээ, ахуйтай холбогдолгүй ийм асуултанд дураараа ээрэгдэх, тааж бодох завтай болов.

“Оройдоо байсан халууныг орой болохоор хаяандаа хураах” гэж бодмогц бодол хоосон чанар буюу тэгийн тухай болж хувирна. Эхлэл нь төгсгөлтэйгөө холбогдох төгс дүрс, тэг. Тэг байх нь бүтэн байх тухай, бүтэн байх нь эрээнтэй бараантай, зовлонтой жаргалтай бүх юмтайгаа байх тухай бас тэгээд хоосон байх тухай. Хоосон гэчихвэл хорогдох шаардлагагүй, бүх юм болоод дуусах болохоор адгах бүр ч хэрэггүй. Ингэхээр ертөнцийн бүх юмыг ялангуяа одоо байгаа хоромыг хайрлаж, өнөөдөр болсон ярвигтай асуудлыг өнгөрөөж, чадах юм байвал уучилж, чадахгүйг нь орхимоор санагдана.

Ер нь бүр нэг амьдарсан шиг амьдармаар урам зоригийг ургаж буйгаас нь биш жаргаж буй нарнаас мэдэрнэ. Болоод л өнгөрөнө дөө, гэхдээ хамгийн сайнаараа хичээчихнэ дээ маргааш ч бас гэж бодоод урт амьсгаа авна. Ай даа, байгаль дэлхий хүний хорвоод сүр жавхлангаа хэлгүй гайхуулж, дуугүй сүрдүүлнэ.

Нар жаргав... Ямар нэгэн юм дуусаж байгаа тухай, эсвэл зүгээр тэр үгээрээ буюу баярлаж жаргаж байгаа тухай мэт. Тэнгэр ширтэх энэ хэсэгхэн хоромд эмчлэгдэж байгаа аятай ийм их тайтгарал юутай таатай. Хүрээлэн байгаа юм бүхэн минь бидэнд хүч тамир өгдөг шүү. Тэнгэр, мод, шувуу, хүмүүс... Хариуд нь биднээс тэднийг анзаарах хумсын толион чинээ анхаарал л хэрэгтэй.

Анзаарч талархах энэ хором мөчийг өөртөө, байгальд, бас хүмүүст гаргаж байгаарай. Нар жаргав...

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Дундаж монгол Долгор: Намайг нас барахаар суварга биш сандал болгоорой

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ус хайх зориулалттай сарнаа явагчийг Японд амжилттай туршлаа 29 мин Бүгд найрамдах улс байгуулсны 102 жилийн ой тохиож байна 2 цаг 25 мин Дуучин Ай Юү ирэх оны нэгдүгээр сард дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлүүлнэ 2 цаг 52 мин Пуэрто-Рикогийн гоо бүсгүй “Miss Universe-2026” тэмцээнд түрүүллээ 2 цаг 58 мин Д.Өлзий-Эрдэнэ: Мотоциклтэй аялахад өдөр бүрийн зам шинэ, аялал бүр өөр байдаг 3 цаг 12 мин Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 17 цаг 30 мин Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 19 цаг 38 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 21 цаг 8 мин Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 21 цаг 22 мин МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна Уржигдар 17 цаг 03 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна Уржигдар 16 цаг 56 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө Уржигдар 16 цаг 43 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ Уржигдар 16 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 25 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв Уржигдар 16 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав Уржигдар 16 цаг 10 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш Уржигдар 16 цаг 03 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна Уржигдар 15 цаг 49 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил Уржигдар 13 цаг 32 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... Уржигдар 11 цаг 40 мин
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хур... Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч ... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэх... Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол... Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг... Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон... ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэл...
Top