x

Дундаж монгол Долгор: Төрийн хүн болох хүсэл ба Хувиа хичээсэн зан минь

Чи хэзээ нэгэн цагт компьютертэй ширээг арав, арваар нь эгнүүлэн өрсөн бүрэн камержсан өрөөнд төрийн албаны шалгалт өгнө. Бүртгэлээ цахимаар хийлгэсэн атлаа бүртгэл баталгаажсан гэдэг бичгийг хэвлэж гартаа барьсан хоёр зуугаад хүнтэй шалгалт эхлэхээс хагас цагийн өмнө шил шилээ харан зогсоод шалгалтын байр руу орно. Шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ир гэснийг чи биелүүлнэ, ирсэн хойноо яагаад хүн болгон А4 цаас нугалаад барьчихсанг гайхна. Уг нь тэрбум мод тарих гэж байгаа цахим үндэстэн. Цахимаар бүртгэлээ хийлгэсэн энэ хоёр зуугаад хүн нэг модны талыг хуваагаад хуудас хуудсаар нь барьчихсан мэт санагдаад эвгүй оргино. Гэлээ ч энэ бол шалгалт, чи ийм элдэв юманд санаа зовохоос илүүтэй дотор ороод төрийн албаны цахим хуудсанд нэвтэрч орох нэр, нууц үгээ мартаагүй эсэхдээ анхаарал хандуулсан нь өлзийтэй. Энэ зуур чиний урд “хорооны ажилтан охин л шалгалтанд бүртгүүлж өгсөн юмсан, нэвтрэх нэр нууц үг гэдэг чинь юу билээ” гэж жинхнээсээ гайхах дөч эргэм насны эгч сандран сууна. Азаар ажлын хэсгийн ажилтнууд өрөө дүүрэн. Гараа өргөсөн мань эгч шиг хүн болгон дээр очоод шалгалтын цаг эхлэхтэй зэрэгцэн нууц үгийг нь сэргээгээд амжина.

Ах, эгч нарын мартсан нууц үгийг сэргээх зуур ажлын хэсгийн ахлагч ахмад настай хүн болов уу гэмээр хоолойтой нэгэн шалгалтын үеэр болох болон болохгүй үйлдэл, заавруудыг дуудан танилцуулж, ээлжит шалгалт улс орон даяар зэрэг явагдаж байгааг, энэ удаагийн шалгалт бүрт “нэлээд давгүй” 30, 40 хүн тэнцээд байгаа тухай бахтай аясаар хэлнэ. Ингээд шалгалт эхлэхэд чи 55 тесттэй нүүр тулна. Сайх тестүүдийг бөглөөд дууссан ч цагаасаа эрт “дуусгах” гэдэг сонголт байхгүйг чи анзаарна. Бүтэн нэг цаг чамд тэвчээр хэрэг болно. Шалгалтын сүүлийн дөрөвний нэгд чи аль хэдий нь гурвантаа тестээ хянаад дууссан тул хажуу ойроо анхаарах сөхөөтэй болно.

Үнэндээ чиний хажуу, ойр чамд аль дээр анзаарагдсан байна. Учир нь тохой залгаа шахуу хажуу ширээнд суугаа охин түрүүний хүний “болохгүй” гэсэн үйлдлийг яг бодит байдал дээр болгоод байв. Юу тэрэв гэхээр, тэр охин утсаараа тестийн зургийг дараад байгаа юм уу, тестнийхээ зөв хариуг олоод байна уу гэмээр үйлдэл гаргаад өттэй ямаа мэт гэмтэй гэгч нь хавчигнаж сууна. Эхлээд чи мэдээгүй царайлна. Өөрийнхөө урдахыг анхаарвал барав гэж бодно. Ашгүй чиний хүлээж байсан 60 минут дуусна. Танхимд суусан хүмүүсийн талаас дээш нь орхиод гарчихна. Тэд тестний босго 35 оноонд хүрэхгүй. Тэгээд чи үргэлжлүүлээд шалгалтынхаа хоёр, гурвын давааг гуч, хорин минутаар давна. Хажуух хар өмд цагаан цамц хослуулж өмсөөд цүнхээ мөрөвчилсөн охин нүдэнд сэвтэй өнөөх үйлдлээ давтсаар л сууна.

Юутай ч халуун нүүрэн дундуур нь хэлээд тавчихья гэж чамд санагдана.

Хоёрын давааны сүүлийн хоёр минутанд чи тэр охинд хэлэх үгээ бэлднэ, “хэрвээ чи наад утсаа оролдох оо одоохон болихгүй бол би ажлын хэсэг дуудлаа шүү” гэж хэлнэ гээд дотроо тоть шиг давтана. Хоёрдугаар шатны гучин минут дуусаж хүмүүс хоёр гурваараа босож явах үед чи бэлдсэн өнөөх үгээ хэлэн дээрээ тавих ч уруулыг чинь давж гарахгүй, үнхэлцэг чинь цээжээ түрэн цовхчих боловч үг хэлж амжилгүй дэлгэцэн дээр гурвын даваа эхэлчихнэ. Урд хоёр үеэсээ богино гэхдээ бүр ч дор гуравдугаар шат өнгөрнө. Учир нь энэ үед чи нөгөөх зүйд нийцээгүй үйлдлийг болиулж чадаагүйн дээр гацаж байсан ганц бодлого дээр чинь өнөөх гайхал тусалж орхино.

Баяр хүргэе, чи төрийн албаны шалгалтанд тэнцлээ бас төрийн албан хаагч байхад уналаа. Тэр охин ч бас, тэнцээд бөөн баяр тэрүүгээр нэг найзуудтайгаа үсэрч цовхроно. Ингэж байхыг нь харахаар чи түүнийг дөнгөж сургуулиа төгссөн гэдгийг нь таана, онлайн сурсан сүүлийн хоёр жил нь утсаа мэдэгдэлгүй сайн ашиглах, овоохон хуулах гэдэг эрдэмд сургаж гэдгийг нь ойлгоно. 

Одоо чамайг энэ ёсзүйгүй үйлдэл чинь дагаж зовооно. Нууц үг, нэвтрэх үгээ өөрсдөө мэддэггүй ах эгч нараас өөр гэж өөртөө итгэж явтал төрийн албаны ирээдүй дүү нартайгаа нийлээд ёсзүйгүй байгаадаа дургүй чинь хүрнэ. Аав, ээжийнхээ үеийнхэн шиг байхгүй юмсан гэж хичээх тусам тэдний үеийнхнээс дор болоод байгаа мэт санагдах. Уг нь чиг ч шулуун монголын ирээдүй байхыг хүсэх авч, ийм чимх ямх үйлдэл дээр чигчий хуруу мэт байгаадаа сэтгэл гутна. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Дундаж монгол Долгор: Намайг нас барахаар суварга биш сандал болгоорой

Дундаж монгол Долгор: ТЭНГЭРИЙН УЛБАР ТУЯА

Дундаж монгол Долгор: Найзаа чамд би хайртай шүү!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 22 цаг 38 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 22 цаг 46 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 22 цаг 51 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 22 цаг 55 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 23 цаг 28 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top