x

"Уйлах нь, гуних нь инээх, эерэг байхтай адилхан зүйл"

Өнөөдөр гунигтай өдөр байна. 

Жин дарж, амьсгал боосон хүнд агаар хэнхэлдэг цээжинд багширч, дотор дарсан энэ мэдрэмжийг дагтаршихаас нь өмнө гаргаад шидчихье гэхнээнэ урт урт амьсгаа ч уудалж гаргаж дийлэхгүй нь. Дэмий л хүнд хүнд санаа алдан сууна. Гадаа бас ялгаа алга, цас дарсан, хүйтэн, тэнгэр цэлмэг хэрнээ аясгүй хуйсганасан өдөр. Гунихын шалтаг, уйлахын шалтгаан ер мундах биш. Заримдаа бүх зүйл энгийн амар жимэр хэрнээ л, надад зүгээр л гунигтай байна. Уйлах нь, гуних нь инээхтэй адилхан, эерэг байхтай ижилхэн тэнцүү зүйл гэдгийг мэддэг хэрнээ, энэ дэлхий дээр би л ганцаараа болохгүй байгаа санагдах нь муухай. Хорвоо эрээн барааны холимог, хар цагааны хуурга байтал бид яагаад аливаа стандартанд заавал тэнцэх гэж, ийм л байхгүй бол чи болохгүй гэдэг өндөр босгонд зүүгдэх гэж чирэгдэж амьдардаг байна аа.

Яг энэ үед Селена Гомезийн “Миний оюун ухаан бас Би” (My Mind & Me) үзэж таарсан нь зол боллоо. Селенагийн сэтгэлийн эрүүл мэндийн талаар хүмүүсд мэдээлэл олгох гэсэн нь, хүний амьдрал хартай бараантай цагаантай байх нь зүв зүгээр шүү гэдэг сэдэл өгөх гэсэн нь, хүмүүс ийн зүгээр гэж ойлгож хүлээн зөвшөөрөх нь цаашлаад тэдний сэтгэл гунигтай, гутралтай өдрүүдэд даваад гарах, зуураад үлдэх, ашиглаад хэрэглэх арга хэрэгсэл болно хэмээн итгэсэн нь сайхан санагдав. Боловсрол бол хүч, тэрхүү хүчийг бүрдүүлэх эд эс нь мэдээлэл. Хүн хэрвээ зөвхөн өөрт байгаа мэдээллээ ашиглан, амьдрал өдөр тутамдаа хэрэглэх аваас заримдаа манантай өдөр ууланд гацах мэт бодолдоо төөрчихдөг. Яг л над шиг ийм гунигтай, би л ганцаараа болохгүй байгаа мэт санагдсан үедээ өөрөө л дотогшоогоо бугшаад байсан бол, өөрөөр хэлбэл зөвхөн өөрийнхөө мэддэг мэдээлэл дээрээ тулгуурлаад байвал манан өтгөрч, би гунигандаа живэх нь тодорхой. Азаар “аан би ганц ингэж мэдэрдэггүй байх нь, бидний гоё сайхны стандарт гэж бодчихсон байсан тэр зүйл хүртэл заримдаа хуурамч, эмзэг, хэврэг байдаг байх нь” гэж эргэцүүлж бодуулав.

Тэгэхээр Селена баримтат киногоо цацсаны хэрэг ач тус мянга, мянган бээрийн цаана Монголд ч хүртэл зорилгодоо хүрэв. Ер Селена энэ баримтат киногоороо өөрийнхөө давж туулж байгаа амьдрал, ойлгож мэдэрсэн бүхнээрээ сэтгэлийн эрүүл мэндийн боловсролыг хүмүүст илүү хүртээмжтэй, ойлгомжтой, өргөн далайцтай болгохыг зорьж явдаг гэдгээ хуваалцсан байна лээ. Бидний монголын залуусд ч бас ийм мэдээлэл, орчин чухал. Аль ч насны залуу хүмүүсийн амийг авч оддог тэргүүлэх шалтгааны эхний эгнээнд харамсалтай амиа хорлох, чанаддаа сэтгэлийн эрүүл мэндийн боловсрол дутуутай нь холбоотой байдаг. 

Өнөөдөр цастай, хүйтэн өдөр байна. 

Гэхдээ хуйсганасан сэтгэл минь ганцхан би ингээд байгаадаа биш гэдгийг ухчихснаас хойш гадаа хүйтэн байх тийм ч сонин биш болж хувирав. Холимог хуурга шиг энэ амьдрал эцэс төгсгөлгүй үзэсгэлэнтэй санагдана. 

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Дундаж монгол Долгор: Намайг нас барахаар суварга биш сандал болгоорой

Дундаж монгол Долгор: ТЭНГЭРИЙН УЛБАР ТУЯА

Дундаж монгол Долгор: Найзаа чамд би хайртай шүү!

Дундаж монгол Долгор: Төрийн хүн болох хүсэл ба Хувиа хичээсэн зан минь

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна 20 цаг 56 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ 21 цаг 1 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 22 цаг 55 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 23 цаг 1 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 23 цаг 14 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Өчигдөр 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Өчигдөр 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Өчигдөр 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна Уржигдар 19 цаг 23 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ Уржигдар 18 цаг 52 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 23 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна Уржигдар 17 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч Уржигдар 17 цаг 31 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана Уржигдар 17 цаг 09 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно Уржигдар 17 цаг 08 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Уржигдар 17 цаг 06 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна Уржигдар 16 цаг 33 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ Уржигдар 16 цаг 32 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна Уржигдар 16 цаг 29 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав Уржигдар 16 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top