x

Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна

Ирэх оны ДАШТ-д оролцох эсэхээ хараахан шийдээгүй байна гэж Аргентины шигшээ багийн довтлогч Лионел Месси мэдэгджээ.

Баасан гарагт шилжих шөнө болсон ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны тэмцээний 17 дахь тойргийн тоглолтод аргентинчууд Венесуэлийн шигшээг 3:0 харьцаагаар хожсоноор 38 оноотой болж, ДАШТ-д оролцох эрхээ тэмцээн дуусахаас өмнө авлаа. Энэ тоглолтод өдгөө 38 настай Месси хоёр гоол оруулж, дубль хийсэн юм.

“Насаа бодох юм бол дараагийн ДАШТ-д оролцоно гэдэгтээ би эргэлзэж байна. Логикоор бол ийм магадлал бага. Саяхан миний гэмтэл бэртэл илааршсан боловч дахиад л бие таагүй байна” гэж Месси ярьжээ.

“Өөрөө өөрийгөө хуурмааргүй байна. Хэрвээ надад хэцүү байвал тоглохгүй байх нь дээр. Есөн сар гэдэг бол урт хугацаа. Оны эцэст тоглолтын улирал дуусна, харин шинэ улирал эхлэхийн өмнө биеийн байдал ямар байхыг харзнана. MLS лигт бид зорилгодоо хүрч чадна хэмээн найдаж байна. Заримдаа биеийн байдал сайн, зарим үед сайнгүй байдаг. Би эцсийн шийдвэрээ гаргаагүй л байна, гэхдээ итгэл найдвар, хүсэл эрмэлзлээр дүүрэн байж, алхам алхмаар урагшилсаар л байна” гэж Месси нэмж хэллээ. 

Тэрбээр Аргентины шигшээгийн бүрэлдэхүүнд 2005 оноос хойш тоглож байгаа бөгөөд таван ДАШТ-д оролцсон юм. 2014 онд аргентинчууд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бол 2022 онд дэлхийн аварга болсон билээ. Мөн 2021, 2024 онуудад Америкийн цомыг хүртэж, 2008 оны Олимпын наадамд түрүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 28 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 57 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 1 цаг 29 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 1 цаг 48 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 2 цаг 11 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 2 цаг 12 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 2 цаг 14 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 2 цаг 47 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 2 цаг 48 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 2 цаг 51 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 2 цаг 53 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 5 цаг 2 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 5 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 5 цаг 4 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 5 цаг 6 мин Эх оронч Лоохууз 6 цаг 37 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 6 цаг 53 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 7 цаг 5 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 7 цаг 50 мин Тамагочигийн борлуулалт дэлхий даяар 100 сая давлаа 8 цаг 24 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top