Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилсан төлөвийн мэдээгээр Дорнод аймгийн нийт нутаг дэвсгэрийн 77 хувь зудын хүндрэлгүй байна. Үлдсэн хэсгийн 22 хувьд зудын бага, нэг хувьд дунд эрсдэл ажиглагдаж байгаа юм. Энэ төлөвийг газрын ажиглалт, хиймэл дагуулын мэдээ, өвөл-хаврын бэлчээрийн ургалт, даац болон агаарын температур, хур тунадасны дундаж үзүүлэлттэй харьцуулан боловсруулжээ.
 Ирэх сард олон жилийн дунджаар Дорнодын нутгаар -11-16 хэмийн хүйтэн, 2-8 миллиметр хур тунадас ордог бол энэ жил температур арай хүйтэн, хур тунадасны хэмжээ ахиу байх төлөвтэй байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
                


