x

Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин

Бидний хэсэг нөхөд Улаанбаатараас 2 цаг нисээд Бээжинд, Бээжингээс мөн хоёр цаг хагас нисээд БНХАУ-ын төв хэсэгт орших Чунчин хотод буув.

Таван өдрийн аяллаас нэг өдөр нь л бага зэрэг халсныг эс тоовцол зөөлөн чийглэг агаартай 23-25 хэмийн дулаанд хөрөхгүй, халууцахгүй, хачин сайхан аялав. "Бур бур хуртай Бумбын орон" гээч нь энэ буюу. Захиалсан юм шиг шөнөдөө зөөлөн бороо орж хоноод өглөө нь цэлмэчихнэ. Ес, аравдугаар сар гэдэг энэ хотын хувьд жинхэнэ аялал жуулчлалын улирал санж. Өндөр уулсаар хүрээлэгдэж, нам дор газар оршдог тул өвөлдөө ч хасах хэм рүү ордоггүй, уулсынхаа оройгоор цас орсон ч төвдөө бороотой гэнэ.

Чунчин бол Хятад улсын дөрвөн том хотын нэг. Бээжин, Шанхай, Тяньжин, Чунчин. Хүн амын тоо 32 сая, үүнээс 7 сая нь хот дотроо оршин суудаг. Газар нутгийн хэмжээгээр Бээжингээс 5 дахин, Шанхайгаас 13 дахин том. 82000 км.кв талбайг эзлэн оршдог. Бүтэн өдөр машинаар яваад захад нь хүрч чадахгүй л гэнэ. Засаг захиргааны нэгжийн хувьд 26 дүүрэг, 12 хошуу, 1259 суурин хороололд хуваагддаг гэж Википедиад тэмдэглэсэн байна. Бусад хотуудаас ялгаатай нь төв Засгийн газраас шууд удирдлагатай.

Тус улсын төв Засгийн газар Чунчинь хотын захиргаанд /Хотын Ардын Их Хурал/ хоёр чиглэлээр үүрэг даалгавар хүлээлгэсний нэг нь бүсийн хөгжил. Нөгөө нь дотооддоо болон гадаад улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа тогтоох явдал. Өөрөөр хэлбэл, Чунчин хот Хятад улсын хөгжлийн шинэ тулгуур болж байна аа гэсэн үг. Дэлхийн топ 500 компанийн 325 нь Чунчин хотод салбартай, 15 улс төлөөлөгчийн газраа байгуулсан.  

Хотын үйлдэрлэдэг ДНБ 2025 оны байдлаар 3,3 их наяд юань. /2022 онд энэ тоо 2,9 их наяд юань буюу 433 тэрбум доллар байж/ Үүний өчүүхэн хувь буюу 1 тэрбум орчим юанийн бүтээгдэхүүнийг Монгол Улс руу гаргадаг. Эргээд Монголоос 100 сая орчим юанын худалдан авалт хийдэг. Ерөнхийдөө Хятад улсын Монгол улстай хийдэг экспорт, импортын харьцаатай дүйж байна аа гэсэн үг. Монголоос авдаг бараа бүтээгдэхүүн нь өнөө л нүүрс, зэс…

Улсынхаа төв хэсэгт оршдог учир далайд гарцгүй. Гэвч хотын төв хэсгийг дайран өнгөрдөг Янцзы голыг /монголчуудын нэрлэдгээр Хөх мөрөн/ түшиглэж усан тээвэр хөгжсөн. Европ болон Орос руу төмөр замаар тээвэрлэлт хийдэг. Дэлхийн 60 гаруй хот руу шууд нислэгтэй. Монголоос ирдэг жуулчид, бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсээр байвал Улаанбаатар луу шууд нислэг хийх боломжтой, энэ талаар тооцоо судалгаа хийж байгаа тухай таатай мэдээг Чунчин хотын Засгийн газрын Гадаад харилцааны албаны дэд дарга Чжоу И бидэнд дуулгав.

Хотын хөгжлийн гол нууц нь техник технологийн дэвшил, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжил. Одоогоор Чинчин хотын Их сургууль манай ШУТИС-тай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Чунчиний Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Хүүхдийн эмнэлэг “Өргөө” амаржих газартай хамтарч ажиллаж байгаа. Найман эмч, сувилагчийг сургалтанд хамруулсан гэнэ.  

Төр засгийн түвшинд ч бас Чунчин хоттой албан ёсны харилцаа эхлүүлээд явж байгаа юм байна. 2018 онд анх тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин айлчилсан. Монгол Улсаас Бээжинд суугаа Элчин сайд мөн очиж байсан, сүүлд УИХ-ын дарга С.Бямбацогт, Зам тээврийн хөгжлийн сайд нар айлчилсан юм байна. 2023 онд Д.Сумьяабазар даргын үед Улаанбаатар хот, Чунчин хот ах дүүгийн харилцаатай хотууд болжээ. Харин түүний араас дараа дараачийн хотын дарга нэг их яваагүй бололтой юм. “Харилцаа үргэлжилж байгаа” гэдгээс өөрийг ноён И хэлсэнгүй, инээмсэглэлээр үдэв. Дипломатч хүний дипломат хандлага...

3000 жилийн тэртээх Сүн гүний суурин дээр боссон, 8000 гаруй жилийн түүхтэй Чунчин хот эдүгээ дэлхий дахины нүд, чихийг соронз адил татах болж. Өнгийн дарцаг гартаа барьсан хөтөч, аялагчидтай гудамж талбай, гэрлэн дохио, дэлгүүр, рестораны үүдэнд шөнө, өдөргүй таарна. Монголчууд маань ч юу дутах вэ, нэг өдрийн дотор аяллын хоёр ч групптэй таарсан нь бас олзуурхууштай. Нэг нь бүр манайдаа нэртэй эрчим хүчний хувийн компани хамт олноороо явж таарав.

Одоогоос 3-4 жилийн Чунчин хот дэлхий нийтийн сонирхлыг ингэтлээ татдаг байгаагүй. Дэлхийд алдартай одууд, "инфлүүзер" гэгддэг этгээдүүдийг урьж сурталчилгаа хийсний дараа энэ бүхэн болсон гэдгийг Чунчиний өдөр тутмын сонины сонины хамт олон бахархан ярьж байна. Тэр сурталчилгааг өдөр тутмын сонин хотын захиргаатайгаа хамтран зохион байгуулжээ.  

Өнгөрсөн онд Чунчин хот дотоодын 5 сая, гадаадын 2 сая жуулчинг хүлээн авчээ. Гадаад аялагчдын тоо энэ оны эхний 6 сард 1,5 саяд хүрсэн нь өнгөрсөн оныхоос 78 хувиар өссөн байна. “Манай хот та бүхэнд таалагдвал монгол хүмүүстээ ч бас дуулгаарай” гэсэн чин сэтгэлийн урилгаар бичвэрээ завсарлав...

Үргэлжлэл бий...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (185.238.28.75)
    HOW I GOT MY STOLEN CRYPTO MONEY BACK WITH THE ASSISTANCE OF WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER How to Find Legitimate Crypto Recovery Companies? Who is the best hacker to recover bitcoin? How do I recover crypto from a scammer? Getting back lost, hacked Or stolen crypto? Do I need a hacker to recover my lost investment? To anyone reading this and is in need of recovery assistance. Hire a hacker to recover lost Or stolen bitcoin. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Details about how to reach them are provided below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I don’t know how to appreciate your good work. God will continue to bless you for being a life saver. I have no way to appreciate you than to tell people about your good services.
    2026 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2 цаг 54 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 21 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 3 цаг 28 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 3 цаг 37 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 4 цаг 39 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон 4 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна 5 цаг 36 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна 6 цаг 17 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа 6 цаг 26 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ 7 цаг 6 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 9 цаг 12 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 9 цаг 30 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 9 цаг 48 мин Хулгайтай тэмцэхээ боль! 10 цаг 6 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 10 цаг 23 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 10 цаг 31 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 10 цаг 47 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 10 цаг 52 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 10 цаг 57 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 11 цаг 1 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top