Йемений хуситууд тус улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газар түр байрлаж буй Аден хот руу эрчимтэй давшиж байгаа тухай Арабын орнуудын хэвлэлүүд мэдээлжээ.
Хуситуудын хүчин Аден хотоос 50 орчим км-ийн зайд ирээд байгаа аж. Үүний зэрэгцээ Засгийн газрын цэргүүд хотыг хамгаалахын тулд Йемений бусад бүс нутгаас нэмэлт хүч яаралтай татан төвлөрүүлж байна.
“Al Jazeera” сувгаар мэдээлснээр, Йемений Засгийн газар хуситуудын давшилтаас улсынхаа өмнөд хэсэгт орших түр нийслэл Аден хотыг хамгаалахад хүчээ төвлөрүүлэхийн тулд Баб-эль-Мандебийн хоолойн ойролцоох бүс нутгуудаас цэргээ татаж байгаагаа мэдэгджээ.
Харин хуситууд Засгийн газрын цэргүүд ухран гарсан Улаан тэнгисийн эрэг орчмын бүх бүс нутгийг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн байна.
Al Jazeera



