Нийгэм

"Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ
Цэргийн ерөнхий бэлтгэлээ хангасан 1993 оюутан цэргийн мэргэжил олгох шатны сургалтад хамрагдахаар Зэвсэгт хүчний ангиудад хуваарилагдлаа. Сургалт 56 хоногийн турш үргэлжилнэ.
1 цаг 20 мин

Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ
Хан-Уул дүүрэгт байрлах Энхтайваны гүүрнээс согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч автомашинтайгаа унаж гэмтсэн осол гарчээ. Цагдаагийн байгууллагаас тухайн ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгаж байна.
2 цаг 51 мин

Өнөөдрийн онцлох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдал
4 цаг 44 мин

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
Хоногт 250 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо. Уг байгууламж нь гарсан лагаа бүрэн боловсруулж, дотоодын эрчим хүчнийхээ 35 хувийг хангах онцлогтой.
20 цаг 57 мин

18 нас хүрээгүй хүүхэд скүтэр, суррон унахыг хуулиар хориглолоо
УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2026 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн насанд хүрээгүй хүүхэд скүтэр, мопед унахыг хориглолоо. Зөрчсөн тохиолдолд эцэг эх болон түрээслүүлэгч компанид хариуцлага тооцох юм.
23 цаг 57 мин

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, бэлтгэл ажлыг хэлэлцлээ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Шадар сайд Н.Номтойбаяр наадмын бэлтгэл ажлыг сайтар хангахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Энэ жилийн наадам "Мөнхөд орших монгол төр" нэрийн дор зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
23 цаг 58 мин

ЭМГЭНЭЛ
Монгол Улсын малын гавьяат эмч, төр, нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлч, судлаач, зохиолч, Хөнхөрийн Чойжилжав нь 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, шавь нар, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Өчигдөр 12 цаг 15 мин

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн хээрийн сургалт эхэллээ
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн хээрийн бэлтгэл сургалт эхэлж байгаатай холбогдуулан оюутнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох цэргийн ангиудад яаралтай тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.
Өчигдөр 11 цаг 33 мин

ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Барилга угсралтын ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлж, 2028 оны тавдугаар сард дуусахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөт ажлууд хугацаандаа хийгдэж байгааг албаныхан мэдээлжээ.
Уржигдар 18 цаг 41 мин

Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд аймгийн онцгой комиссын хуралд оролцож, САТ1 хэвшлийн шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны зардалд 50 сая төгрөг шийдвэрлэв. Мөн ОХУ, БНХАУ-аас вакцин татан авах ажлыг эрчимжүүлж, ирэх долоо хоногт эхний нэг сая тунг оруулж ирэхээр болжээ.
2026-06-12

Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерт өнөөдөр 8 осол бүртгэгдсэн нь зохиомол түгжрэл үүсгэж байна. Иймд жолооч нарыг дүрмээ чанд баримтлан, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөлөө.
2026-06-12

Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа" сэдэвт олон улсын чуулган энэ сарын 15-20-нд Чингис хаан Үндэсний музейд болно. Чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож, хамтын ажиллагаа, соёлын өвийн хадгалалт, хөгжлийн чиглэлээр санал солилцох юм.
2026-06-12

Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ
ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ болон БНХАУ хамтран Монгол Улсад мал, амьтны бруцеллёзтой тэмцэх чадавхыг сайжруулах 2 сая ам.долларын төслийг 36 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төсөл нь малын эрүүл мэндийг сайжруулж, хүн амын эрүүл мэндэд учрах эрсдэлийг бууруулах зорилготой юм.
2026-06-12

Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын салбарынхантай уулзах үеэр албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгааг хангах бодлогыг танилцуулж, нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
2026-06-12

Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно
"Дэлхийн хортон шавж, устгалын өдөр"-ийг тохиолдуулан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх өдөрлөг Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр ариутгалын үйлчилгээ, эко бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
2026-06-12
