x

Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2025.07.09/ Бүгд найрамдах Чех Улсын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковец тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцсон бөгөөд  хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, Манай хоёр орны ард түмэн олон арван жилийн түүхэн найрсаг харилцаатай. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэсэнд баяртай байна. Энэхүү түүхэн айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн агуулгаар баяжуулж, олон салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ хамтын ажиллагааны ирээдүйн зорилго, зорилтыг тодорхойлсон үр дүнтэй айлчлал болсон гэдэгт итгэл төгс байна гэлээ.

Мөн Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел болон Ерөнхий сайд Петр Фиала нар хоёр улсын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг нь байгаль орчныг хамгаалах салбар гэдгийг онцолж, хавтгай болон мазаалай баавгайг хамгаалах, өсгөн үржүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн талаар онцлов. Түүнчлэн Монгол-Чехийн харилцааны бэлгэ тэмдэг болсон тахийн удмын сангийн бүртгэл болон эргэн нутагшуулах төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсад тахийн тоо толгойг өсгөн үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвх санаачилга гарган ажиллаж байгаа Чех Улсын төр, засаг, найрсаг ард түмэнд талархлаа илэрхийллээ.

Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковец Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд “Гавьяат тээвэрчин” цол тэмдгээр шагнуулсанд баяр хүргэв. Мөн тэрбээр яриандаа, Чех Улсад амьдарч, ажиллаж, сурч байгаа 14 мянга гаруй монгол иргэн бий. Мөн 20 гаруй мянган монгол иргэн сурч, боловсрол эзэмшсэн бөгөөд эдгээр хүмүүс Монгол, Чехийн ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирсэн гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Gard (91.250.240.218)
    Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
    2025 оны 07 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top