x

Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Хятадад айлчлах үеэрээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэж даваа гаригт мэдэгдсэн нь түүний Зүүн Азийн орнуудад хийх айлчлалын өнгө төрхийг эрс өөрчилж болзошгүй байна.

Д.Трамп бүрэн эрхийнхээ эхний хугацаанд /2017-2021 он/ Умард Солонгосын удирдагчтай урьд өмнө байгаагүй нүүр тулсан дипломат уулзалтуудыг хэд хэдэн удаа хийж байсан хэдий ч Ким Жөн Уныг цөмийн зэвсгээсээ татгалзахыг ятгаж чадаагүй юм.

Тэрбээр одоогийн бүрэн эрхийнхээ хугацаанд Ким Жөн Унтай дахин уулзах сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлж байсан бөгөөд тухайлбал, өнгөрсөн онд Азид хийсэн айлчлалынхаа үеэр Кимтэй уулзаж магадгүй тухайгаа мэдэгдэж байсан боловч уулзалт нь болоогүй юм.

АНУ-ын өндөр албан тушаалтнууд өмнө нь “хоёр удирдагч ойрын хугацаанд уулзах төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгдэж байсан бол Умард Солонгосын тал одоогоор хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлж, АНУ-ыг дайсагнасан бодлого явуулж байна хэмжээн буруушааж байв.

Д.Трамп Филиппин, Хятадыг зорихоор Цагаан ордноос явахаасаа өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Ким Жөн Унтай хийх уулзалтыг Хятадад зохион байгуулах ба Умард Солонгосын удирдагч хүрэлцэн ирэх эсэх нь эцсийн дүндээ БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинээс шалтгаална гэж мэдэгджээ.

 “Ши энд ирсэн... Бид мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Түүнчлэн Ким Жөн Унтай ч уулзаж магадгүй” гэж Д.Трамп хэлээд "Энэ бол сайн хэрэг. Бидэнд их зүйлийг амжуулах боломж бий" хэмээн нэмж дурдсан байна. Тэрбээр Ким Жөн Уны тухайд яриахдаа “Тэр ирж магадгүй. Би сайн мэдэхгүй байна. Энэ нь дарга Шигээс л шалтгаална" гэжээ.

Д.Трампын мэдэгдлийн талаар тайлбар авахаар НҮБ-д суугаа Умард Солонгосын төлөөлөгчийн газарт хандсан боловч хариу өгөөгүй байна.

Энэ долоо хоногт Хятадад болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) уулзалтын үеэр В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нар уулзахаар төлөвлөж байгаа нь дэлхийн үйл хэрэгт томоохон хэмжээгээр нөлөөлнө гэж Кремль даваа гаригт мэдэгджээ.

Ши Жиньпин, В.Путин нартай уулзах үеэрээ цөмийн зэвсгээс ангижрах асуудал, Иран, Украины эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал, мөн худалдаа, эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Гэвч АНУ-ын албаны хүмүүс болон шинжээчид эдгээр уулзалтаар дорвитой тохиролцоонд хүрэх магадлал бага гэж үзэж байна.

Хэрэв Ким Жөн Ун Хятадад хүрэлцэн ирвэл В.Путин түүнтэй уулзаж магадгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт мэдэгджээ. Украин, Өмнөд Солонгосын талын тооцоолсноор, 2024 оноос хойш Умард Солонгосоос Украины дайнд 14-15 мянга орчим цэрэг илгээсэн бөгөөд тэдний ихэнх нь Украины цэргүүдийн довтолгоог няцаахад дэмжлэг үзүүлэхээр Курск мужид байрлаж байгаа аж.

Д.Трампын мэдэгдлээс үзэхэд, Ким Жөн Уныг Хятадад уулзалтад оролцуулахыг Шигээс хүссэн нь тодорхой байна гэж Вашингтон дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн (CSIS) Солонгосын асуудал хариуцсан хөтөлбөрийн газрын дарга Виктор Ча хэллээ.

“Хэрэв Ким Жөн Ун АНУ, ОХУ, Хятад гэсэн цөмийн зэвсэгтэй гурван гүрний удирдагчтай нэг дор зогсож, Д.Трамптай хоёр талын уулзалт хийвэл энэ нь түүний хувьд дипломат томоохон ялалт болно” гэж тэрбээр хэлсэн байна.

Виктор Ча цааш нь хэлэхдээ “Хятад улс АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг олны анхаарлаас өөр тийш сарниулахыг хүсэхгүй гэж үзэж байгаа боловч Ши Жиньпиний хувьд эдгээр удирдагчийг нэг дор цуглуулж, онцгой уулзалт зохион байгуулбал түүний дэлхий дахинд явуулж буй дипломат бодлого улам бүр хүчирхэгжинэ гэж бодож байна” гэлээ.

Д.Трамп Кимтэй долоон жилийн өмнө уулзсанаас хойш түүнтэй дахин уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. Уг уулзалт Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр болон тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах асуудлаар талууд санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадаагүйн улмаас ямар нэгэн тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсөн юм.

Түүнээс хойш Умард Солонгос цөмийн зэвсэг болон пуужингийн хүчин чадлаа үлэмж нэмэгдүүлэхийн зэрэгцээ ОХУ, БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлээд байна. Д.Трамп Пёньянд томоохон буулт хийхэд бэлэн байгаагаа илэрхийлбэл бүс нутгийн холбоотон орнуудтайгаа зөрчилдөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Шинжээчид Умард Солонгосыг хэдэн арван цөмийн цэнэгт хошуу бүтээсэн гэж үздэг хэдий ч АНУ-ын бүс нутгийн холбоотнууд болон Барууны орнууд тус улсыг "цөмийн эзвсэгтэй гүрэн" гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Харин Д.Трамп уг статусыг Умард Солонгост хамаатуулан нэрлэж байсан удаатай.

 Reuters

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 9 мин Мэдээж “Ар нь түүз!” 21 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 38 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 46 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 49 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 54 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 59 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 1 цаг 4 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 16 цаг 3 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 16 цаг 7 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 19 цаг 52 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 20 цаг 6 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 20 цаг 18 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа
Top